Яаж шийдэхээ мэдэхгүй байна уу? (64 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яаж шийдэхээ мэдэхгүй байна уу? (64 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Таны амьдралд яг иймэрхүү үе тохиолдоод ирэх үе байсан уу? Энэ захидал, асуулт яг л Монголчуудын дунд элбэг байдаг чухал асуултуудын нэгийг өгүүлж байна.

64. Яаж шийдэхээ мэдэхгүй байна уу?

Хувь хүмүүст байгаа өр төлбөрийн асуудлаа шийдэж чадахгүй нэхэж шаардахаар айдас ихтэй болох юм. Үнэн учраа хэлэхээр элдэв үгээр доромжлоход нь бүүр их айдастай болоод яг яаж шийдэх вэ? гэдгийг ч мэдэхээ болиод байна.
Энэ асуултанд хариулья.

Хаана байгаагаа мэдэхгүй бол хаана хүрэхээ мэдэхгүй гэдэг чухал үгийг зааж өгье.  Бид нар гаднаас ямар нэг сөрөг мэдээ орж ирдэг шүү дээ. Сөрөг мэдээ орж ирэхэд бид яахаа мэдэхгүй болж өөртөө итгэх итгэлээ алдчихдаг.  Хаана байгаагаа мэдэхгүй байгаа бол хаашаа явахаа бид нар хэзээ ч мэдэхгүй.

Надад хэдий хэмжээний өртэй, хэдий хэмжээний эрэлт хэрэгцээ шаардлага  байгаа гэдгээ мэдэхгүй л юм бол бид нар хэзээ ч тэрийгээ шийдэх хэмжээний алхамыг хийж чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл миний хяналтаас гадуур гэсэн үг. Тэр довтолгоонд автсаар байгаад бид нар өөрсдийнхөө байр суурийг алдчихсан. Тэгэхлээр тэр байр сууриа олж авахын тулд би өнөөдөр хаана байна гэдгээ маш сайн мэдэх хэрэгтэй  байгаа юм.
Тэр нь санхүүгийн утгаараа ч байж болно, ямар ч хэлбэрээр байж болно. Жишээлбэл тавьж болох асуултууд

·         Би яг хаана хэдэн төгрөгийн өртэй байна?
·         Яг хаана ямар алдаа гаргаад энэ өрийг би өөртөө бий болгосон байна?

Хариуцлага хүлээх -хариуцлага хүлээхийн ид шид
Энэ номыг татаж авч уншсан хүн байна уу? Уншаагүй хүмүүс нь заавал уншаарай. Бид нар хэн нэгэн хүмүүсийг өөрсдийхөө өмнөөс дайраад байна гэж айгаад хаана байгаа мэдэхээ байчихаж байгаа шүү дээ, хариуцлага хүлээнэ гэдэг чинь хаана байгаагаа мэдэж эхлэхтэй маш чухал холбоотой байдаг.

Ихэнх хүмүүсийн амьдралдаа гаргадаг асар том алдааны нэг нь асуудлыг нь шийдэхгүй газар нь очоод зарга үүсгээд байдаг. Асуудлыг шийдэхгүй газар дээр анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Тэгэхээр өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэхгүй өөр хүмүүсээс асуултынхаа хариултыг хайгаад эхэлчихдэг.

Хариуцлага хүлээхийн ид шид дээр би нэгэн жишээ татъя. Харахуй гудамжинд нэг залуу юм хайгаад л байх юм гэнэ. Тэгэхээр нь хүрч очоод чи юу хайгаад байгаа юм бэ? гэсэн чинь -Би түлхүүрээ хаячихлаа гэжээ. Тэгвэл би туслая гээдл хамтдаа хоёулаа гэрлийн доор хайгаад л байж. Цаг гаруй хайгаад ч олдоггүй. Тэгээд чи энд хаясан нь үнэн юмуу гэсэн чинь үгүй ээ би гэртээ хаячихсан юмаа. Тэгээд яагаад энд хайгаад байгаан бэ? гэсэн чинь. Энд гэрэлтэй байгаа учраас гэж хариулжээ. Гэрэлтэй байгаа газраас л түлхүүр олддог гээд ойлгочихсон. Тэгэхлээр бид нар хаана хаясан газраа хайх ёстой байхгүй юу.

Өр ширтэй хүмүүс ч гэсэн, хаанаас тэр өр шир нь ундараад байна гэдгийг олж харах ёстой. Өрнөөс өрны хооронд бид нар яваад л байдаг. Бүр тэр нь гинжин хэлхээ болчихсон .  Асуудлыг буруу газраас хайснаас л ийм асуудалд унадаг. Өөрийнхөө халаасанд байгаа мөнгөн дээрээ ул суурьтай, хянамгай хандаагүйгээс өөрийнхөө халаасанд байгаа мөнгөн дээрээ хариуцлага хүлээж сураагүй учраас өөр газраас мөнгөтэй болох аргыг хайдаг. Гэтэл тэр мөнгө нь хэзээ ч байхгүй  олдохгүй эргүүлээд л тэр нь таныг  өрөнд унагадаг.

Өөрсдийнхөө дотор өөрсдийнхөө халаасанд байж байгаа өөрсдийнхөө мөнгөний үрэлгэн зан чанар эсвэл орлого олох чадвараа бид нар сайжруулах, түүндээ тохирсон хэмжээний арга хэрэглэсэн үедээ бид нар жинхэнэ хариуцлагаа хүлээж эхэлнэ.

Мөнгө авсан нь үнэн нь юм бол түүнийхээ төлөө шаардлагатай гэсэн бүх алхамуудыг хийх хэрэгтэй. Тэгсэн цагт мөнгөний үнэ цэнэ аажимдаа цэгцэрээд ирнэ. Тэгэхээр энэ бүхэн зохицуулагдах бүрэн боломжтой. Хамгийн гол нь бид нар доогуур сэтгээд тэрэндээ дарагдчихаад тэгээд зорилго тавихаасаа айгаад байдаг.

Тийм зорилгыг тавьж чадсан цагт бид нар өрөө ч зохицуулж чадна цаашлаад бусад гадны нөлөөг зохицуулах чадвартай болно гэсэн үг юм.

·         Үнэн учраа хэлэх нь болж буй асуудлыг шийдэхгүй
·         Бэрхшээлийг шийдэх үйлдэл хийх нь асуудлыг шийддэг
·         Таны зорилго бол А(өрнийхэмжээ)x2=B төгрөг
·         Өрөө дарчихвал юу өөрчлөгдөх тухай өөдрөг зорилго гаргах
·         Өрөө дарах стратеги гаргах цаг хугацаатай кальендарчилсан төлөвлөгөө гаргах
·         Бэрхшээл ба Боломж Podcast 08-Мөнгөний бэрхшээл хэрхэн давж гарах вэ?
·         Бэрхшээл ба Боломж Podcast 09-Өр зээлийн асуудал яаж шийдэх вэ?
Олж сонсоорой.

Харилцааны ур чадвар дутагдсанаас бусадтай маргаан үүсдэг, доромжлуулдаг. Энэ нь мөн асуудлыг хүндрүүлнэ.

Бэрхшээл ба Боломж номыг бичсэн шалтгаан маань ч бас үүний нэг хэсэг нь.

Видеогоо үзээд, энэ зурагныхаа тайлбарыг сонсоорой. Бэрхшээл болгоныг шийдэх Боломж бий. Шийдэх боломжуудыг одоо ярилцая. “Яаж шийдэхээ мэдэхгүй байна уу?” Ийм асуудалтай сандарч яваа бүх хүмүүст энэ зөвлөгөө маань хэрэг болно.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>