Нийгэм дүүрэн янз янзын асуудал гарч ирэх ийм үед яг өөрөөрөө зоригтой байж, хүсээд байгаагаа байнга илэрхийлж чаддаг хүн гэж бараг байдаггүй байх. Харин одооноос л сүүлийн хэдэн жилүүдэд бид олон янзын арга барилаар ямар ч хүний дотор мөн чанар, жинхэнэ хүн яагаад нуугддаг, ямар үед тэр хүний зоригийг, дотор нь нуугдаад буй үнэ цэнэтэй диамондыг хэрхэн гаргаж ирэх талаар л би сүүлийн хэдэн жилүүдэд судлаж эхлээд байгаа. Дасгалжуулалт бол цэвэр Дотоод хүнээ яаж гаргаж ирэх вэ? гэдэг шиг тэр хүний жинхэнээсээ хүсээд байгаа атлаа айгаад илэрхийлж чадахгүй, гаргаж ашиглаж чадахгүй байгаа тэр ур чадварыг гаргаж ирэх гэж л ажилладаг.
Энэ удаагийн асуултын хариултууд маань таны диамондыг гаргаж ирэхэд дөхөм үзүүлэх болно.
61. Дотоод хүнээ яаж ил гаргаж ирэх вэ?
Би өөрийгөө л таньж мэдмээр байна. Дотоод хүн гэж байдаг тэр хүнийг яаж гаргаж ирэх вэ? гэсэн нэг асуулт байна. Дулмаа явуулсан байна тийм үү.
• Таны хувьд юу гэсэн үг вэ? Танд тохирох хариулт танд л байгаа.
Дулмааг Дулмаагаас өөр хэн ч мэдэхгүй. Өөрийгөө ашиглаж, хөгжүүлж, гарч ирэхийн тулд дотоод хүн гэдэг тэр хүнд зориулаад би хэдэн асуулт л асууя Дулмаа. Эдгээр асуултад хариулах гээд үзээрэй.
• Та өөрийгөө чин сэтгэлээсээ хэн гэж боддог вэ?
• Та юу мэдрэхийг чин сэтгэлээсээ хүсдэг вэ?
• Та юу хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг вэ?
• Та хэн болохыг чин сэтгэлээсээ хүсдэг вэ?
• Та юугаараа бахархахыг чин сэтгэлээсээ хүсдэг вэ?
• Та хэзээ яг өөрөөрөө байсан бэ?
Ямарч үгээр бид нар өөрийгөө илэрхийлж тодорхойлж чадна. Хэн ч надад юу ч хэлж байсан хамаагүй зоригтой шийвэр гаргах шаардлага тулгардаг үеүүд байдаг шүүдээ. Шалгалтан дээр манай багш надад зургаан оноо тавихаар нь багшдаа би уур хүрээд шалгалтнаасаа гараад ирж байсан. Тэгэхдээ би хэр баргын бусдад уурлаад, муудалцаад байдаггүй хүн. Тэгсэн мөртлөө миний чаддаг юмыг хүн үгүйсгэчихээр зориуд зориг гаргаад багш руугаа шууд ярьсан. Багшаа та яагаад ийм оноо тавьчихсан юм бэ? гээд. Яг өөрөөрөө би тэр үед гарч ирж байгаа байхгүй юу. Зориг гаргаж байна шүүдээ. Тэгэхлээр хүн ямар үед зоригтой шийдвэр гаргадаг вэ?
Би дасгалжуулагчын академд багш нар юм яриад хичээл зааж байхад дандаа хойш суугаад чимээгүй л сууж байдаг байлаа. Ярих дургүй тухайн үедээ аймхай, ичимхий байсан юм шиг байгаа юм.
Тэгээд намайг ярчихвал хүмүүст эвгүй байна, би олигтой ярьж чадахгүй гэж бодоод л ерөөсөө юм ярьдаггүй байсан. Юундаа байна вэ гэхлээр бид нар заримдаа олон хүмүүсийн дунд би гараа өргөөд үзье гэдэг зоригтой шийдвэр гаргадаг. Зретельд олон хүн багш юм асуудаг шүүдээ. тэр олон хүмүүсийн дунд би микрофон аваад өөрийн санал бодлоо хэлнэ гэдэг том зориг. Зориг гаргаад би микрафон бариад ярьж эхэлсэн үеэс миний өөртөө итгэх итгэл маш их нэмэгдсэн. Би хүмүүсээс ялгараад хойш суугаад байх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед намайг яриад дууссаны дараа миний ментор надад бүр баяр хүргээд чи Монголоос ирсэн юмуу? ямар сонин юм бэ? Монголоос энэ Англи улсад юу хийж яваа юм бэ? гээд л асууж байсан. Тэр багш надад их урам зориг өгч байсан. Тэгээд чиний түүхийг сонсоход их гайхалтай санагдсан, чи бол их юм хийж, бүтээж чадна би чамд итгэж байна. Тэгээд надтай холбоотой байгаарай гээд өөрийнхөө имэйл хаягаа гарын үсэгтэй номтой өгч байсан.
Тиймэрхүү маягаар бид нар зоригтой хүчтэй шийдвэр гаргаж өгөх үедээ бид нар жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг юм байна гэдгээ баталдаг. Миний хэлснийг Дулмаа ойлгосон, тиймүү. Тэгэхлээр миний дотоод хүн дандаа нуугддаг байсан. Ерөөсөө гаргаж ирдэггүй, олон хүн харахаараа нуугдчихдаг оролцохгүй гээд л. Тэгэхлээр би нэг л удаа гараа өргөөд үзье гээд өөрийнхөө байр суурь бодлоо илэрхийлэхэд нөгөө багшынхаа анхааралд өртөөд зогсохгүй өөртөө улам их итгэлтэй болж дараагын удаа бусдын өмнө гарахад ичиж зовохгүй байхад суралцаж эхэлж байгаа юм. Тэгээд би тэр мөчийг одоо хүртэл мартдаггүй. Тэр мөчийг бодохоор би өөрөөрөө бахархадаг. Тэр мөчөөр, би Монгол гэдгээрээ өнөөдөр би бахархадаг.
Тэгвэл чамд тэгж зоригтой гаргаж ирж байсан мөчүүд чинь юу байна, тэр дотоод хүн чинь тэгж гарч ирж байгаа байхгүй юу. Би тэр дотоод хүнийг чинь гаргаж ирэхэд чамд тусалж чадна. Дулмаа дараагийнх нь
Та хэзээ зоригтой шийдвэр гаргасан бэ?Тэр гаргаж байсан шийдвэрээ бодоорой.
• Та өөрийгөө ямар амжилтанд хүрлээ гэж дүгнэдэг вэ?Миний хувьд дасгалжуулагч болсондоо баярладаг. Мэргэжлээрээ би англи улсад ажиллаж байгаадаа баярладаг.
• Та ямар үед сэтгэл хангалуун аз жаргал мэдэрсэн бэ?Энэ гоё өгүүлбэр байгаа биз. Дулмаа асуултанд нь хариулт болж чадсан уу?