60. Мөнгөний боловсролоо хэрхэн дээшлүүлэх вэ?
Мөнгөний боловсролоо хэрхэн дээшлүүлэх вэ? Мөнгөний боловсрол дорой учраас өдий хүртэл эргэлтийн хөрөнгөгүй сууж байна гэсэн асуулт ирүүлсэн байна. Захидлын эзэн доорх асуултуудыг өөрөөсөө асуугаарай.
· Мөнгөний боловсрол гэж таны хувьд юу гэсэн үг вэ?
· Эргэлтийн хөрөнгөд сөргөөр нөлөөлөөд буй хүчин зүйлсүүд юу юу байна?
· Та мөнгөний зарцуулалтаа хянаж чадаж байна уу? Таны мөнгөний урсгал хаашаа урсаж байна?
· Мөнгө олох чадвараа өндөржүүлж чадаж байна уу?
· Танд санхүүгийн алсын бодлого бий юу? Гэр бүл болон бизнесийн хувьд?
· Танд бизнес эрхлэхэд эргэлтийн хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй байна?
· Мөнгө ба Миний үнэ цэнэ ном
Та Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номыг уншсан уу? Уншсан бол Мөнгөний боловсролын талаар ойлголттой болоод зогсохгүй гэр бүлийн санхүүгийн төлөвлөгөө зорилготой болох бүрэн боломж таны гарт бий. Энэ ном дээрээ би -өөртөө хэрхэн санхүүгийн хяналт тавих тухай, мөн дадал зуршилаасаа болж хүн хэдий хэмжээний мөнгө алддаг тухай халаасанд байгаа мөнгөө хэрхэн зөв зарцуулах тухай тодорхой бичсэн байгаа. Та өөртөө Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх стратегийг боловсруулах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс олсоноо зарцуулаад дуусдаг. Харин оронд нь хувийн болон бизнесийн чиглэлд өөртөө хөрөнгө оруулалтанд хэрхэн хийх вэ? гэдгийг өөртөө бодож боловсруулаарай.
Энэ ном тэр чигээрээ Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх стратегийг зааж боловсруулсан болохоор таны Мөнгөний боловсролын талаар төдийгүй таныг үнэ цэнэд хүргэх гайхалтай чухал зүйлсийг тусгасан байгаа.
Видеогоо үзээрэй.