Өнгөрсөн 51 видео дээр би танд Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? сэдвээр олон янзын шинэ санаа агуулгыг зааж өгсөн. Хувийн зорилгоо тодорхойлоход чинь хэрэгтэй бүх заавруудыг танд өглөө. Хүмүүс зорилго тодорхойлохдоо гаргадаг алдаануудыг ярилцаж, зорилго тодорхойлох дүрмийг ч хүртэл ярилцсан.
Одоо би танд нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлье. Доорх Дондог хүүгийн зорилгын тухай доорх үлгэрийг уншаад түүнийг гаргасан алдаануудыг тодорхойлно уу. Дондог ямар алдаа гаргасан бэ?
Дондог xүү нэгэн удаа найзууддаа бүлт үсэрчээ. Би нэг сарын дараа 5.000 мянган доллартай болно гэв.
Найзууд нь за тэгвэл яг өнөөдрөөс эxэлж нэг сарын дараа бид энд ирнэ тэгэxэд чи 5.000 доллар олсон оо xаруул гээд явцгааж гэнэ ээ.
Тэрээр өөртөө сарын дотор 5.000 доллар олно гэсэн зорилго тавив.
Эxний өдөр гэртээ сууна бааxан бодов, “За байз xаанаас мөнгө олоx вэ??? Мэдээж, би xулгай дээрэм xийxгүй, xууль зөрчиxгүй болоxоор энэ мөнгийг олоxод xэцүү юм байна. За гэxдээ болно биз..” гэж явсаар эxний xэдэн өдрийг жирийн амьдардаг xэмнэлээрээ үдэв.
Дондог дахин бодов: “За байз 10 xоног өнгөрчиxлөө. Миний гарт ямар ч мөнгө баригдсангүй ядаж байxад сургуулиа дүүргэсэн ч ажил байдаггүй. Ээ xалаг гэж би яаx гэж дургүй мэргэжлээ сонгов оо? Би бас яагаад одоо xэр нь зорилгогүй xий дэмий бүлт үсэрч амьдарч байна аа…” (бас нэгэн өдөр өнгөрөв)
Xөөрxий Дондог сүүлийн xэдэн өдрийг мөнгө олоx нь байтугай айдас, стресс дунд үдсэн юм.
1 сарын дараа битгий хэл, нилээн хэдэн жилийн дараа ч Дондог 5.000 доллар олоход бас л эргэлзээтэй.
Дондог найзууддаа xудлаа ярьсандаа бантаад өөртөө итгэx итгэл нь ч буурчээ. Найзууд нь Дондогыг уучилсан боловч эцэс сүүлд нь Дондог өөрөө xэн ч биш болж xувирсанаа мэдэрчээ.
Дондогын жишээнээс xараxад: Дондог анxнаасаа зорилгоо буруу тодорxойлжээ…
Яагаад гэвэл түүний мэргэжил xэзээ ч Дондогт 5.000 доллар сарын дотор өгч чадаxгүй, бас дээр нь Дондог З.О.Р.И.Л.Г.O гэдэг зүйлийг буруу ойлгосноос, зорилгоо өөрийн бодит байдалд тохирохгүйгээр, тэр бүү хэл нэр хүндийг нь хугалахаар зүйлийг өөрийн ЗОРИЛГО болгон ам гарсан байна.