Амьдралынхаа аль ч талбарт зорилго тодорхойлж болно. (50 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Амьдралынхаа аль ч талбарт зорилго тодорхойлж болно. (50 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амьдралын Хүрдний талаар та урьд нь сонсож байсан уу? Бэрхшээл ба Боломж номыг уншсан бол та миний юу ярьж байгааг гадарлах байх. Энэ номын 302-р нүүрэнд би яг энэ талаар маш гоё тайлбарласан, зурагтай нь оруулсан байгаа.

Амьдралын Хүрд гэдэг бол Зорилго тодорхойлоход ашигладаг загвар юм. Таны амьдралын гэр бүл, ажил мэргэжил, санхүү, эрүүл мэнд гээд хувь хүний хувьд танд заавал байх шаардлагатай тус тусдаа өөр өөрийн онцлогтой, амьдралын тань чухал хэсгүүдийг нийлүүлж багцласан зураглал байдаг. Амьдралын Хүрдний ачаар та тал тал тийшээ стресстэхгүй, тэгш хэмнэлтэй ухаалаг амьдралын зорилго тодорхойлох боломжтой.

Хэрэв та энэ талаар уншиж амжаагүй бол Бэрхшээл ба Боломж номноосоо уншаарай. Амьдралынхаа аль ч талбарт зорилго тодорхойлж болно. Гэр бүлийн зорилго гэж танд байж болно. Гэр бүлийн аз жаргал, тухтай орчин нөхцөл сайн сайхан бүрдүүлэхэд холбоотой бүх зүйлсийг энэ зорилго дотор хамруулж болно шүү дээ.

Ажил мэргэжил дээрээ, мэргэжлээ дээшлүүлэхэд, цалингаа өсгөхийн тулд та юунд хүрмээр байна? гэх мэт зорилго тодорхойлж болно гэсэн үг.

Эрүүл явахын тулд бас дасгал хийж, эрүүл хүнс хэрэглэнэ, тамхинаас гарна, турна гэх мэтээр төлөвлөнө гэдэг бол бас л 70-80 настайдаа эрүүл чийрэг, үр ачдаа өнөр өтгөн амьдрал бэлэглэх зорилготой тань нийцэж магадгүй.

Энэ мэтээр, зорилго амьдралын тань ямар ч талбарт тодорхойлогдож болно. Тус тусдаа тодорхой байх тусмаа та илүү сайн сэтгэж, таны амьдрал аль аль талдаа хүч чадалтай, амьдралын стресс бага эрх тэгш боломжтой амьдрахын эх үүсвэр болох юм.

За миний хэлэх гээд байгаа санаа танд ойлгомжтой болсон уу? Одоо видеогоо үзээрэй.

Бэрхшээл ба Боломж Подкаст 18 – Зорилгоо тодорхойлохын тулд танд юу хэрэгтэй вэ? сэдвээр хийсэн аудио подкастыг та манай вэбсайтаас татаж авч сонсоорой. Энэ подкаст дээр Моника эгч номон дээр бичсэнээсээ илүү сайн тайлбарлаж, амьдралд хэрэгцээтэй зөвлөмжүүдийг давхар өгсөн байгаа.

podcast-18Ямар хүмүүс амжилтанд хүрч, ямар хүмүүс бууж өгөөд байна?

Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй нөөц бололцоо чадвар нь танд байна уу?

Яаж дуртай юмаа хийж, түүгээрээ амжилтанд хүрч, хүссэнээ олж авч сурах вэ? гэх мэтийн олон янзын асуулт таны тархинд эргэлдэж байгаа байх.

Бэрхшээл ба Боломж Подкаст 18 – Зорилгоо тодорхойлохын тулд танд юу хэрэгтэй вэ? – ҮНЭ 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өнөөдрийн энэ бусармаг нийгэмд амжилтанд хүрэх арга барилаа олохгүй, хүссэнээ хэрхэнбүтээх тухайн мэдэхийг хүсч байгаа бол Бэрхшээл ба Боломж подкаст 18- Зоригоо тодорхойлохын тулд танд юу хэрэгтэй вэ? подкаст танд туслах болно.

Бүхнийг хүн мэддэг төрдөггүй ч, өнөөдөр амжилтанд хүрсэн хүмүүсийн хэрэглэдэг зорилгоо тодорхойлдог арга барилуудын тухай дэлгэрэнгүй хэлэлцсэн сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй сонсоорой.

Үүнийг сонссоноор та,

SMART загвараар зорилгоо хэрхэн тодорхойлдог тухай суралцана.

Амьдралын хүрдний 8 чухал салбар тус бүрт зорилгоо хэрхэн тодорхойлж болох тухай мэдэж авна.

Зорилгын төсөөлөл зураглал хийх, ур чадвар олж авна.

Амьдралын тал бүрт тэгш хэмнэлтэй амжилтыг бүтээхийн тулд хэрэгжүүлэхэд хамгийн хялбар энгийн аргачлалуудыг амьдралдаа нэвтрүүлэх болно.

www.monicabatsukh.com вэб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>