Blog

HomeWebinarЗорилго хэрэгжүүлэхэд боломжтой байх ёстой (48 of 72)
1515

Зорилго хэрэгжүүлэхэд боломжтой байх ёстой (48 of 72)

48.Зорилго хэрэгжүүлэхэд боломжтой байх ёстой

Зорилго хэрэгжүүлэхэд боломжтой байх ёстой. Зорилго хэрэгжүүлэх гэж байгаа гээд ангал руу үсрэх гэж байгаа мэт байх ёсгүй.
Хийх ажлууд байгаад байгаа мөртлөөсөө яг бодит амьдралд бид нар зорилго гээд ярихаараа хэтэрхий эрсдэлтэй болчихвол бид нар хийж чадахгүй шүү дээ.
Жишээ нь ажилтай байснаа гэнэт ажлаа орхиод бизнес хийнэ гэвэл эрсдэлтэй болчихно. Тэр нь ангал руу амиа хорлож үсэрч байгаатай адилхан.
Бид нар санхүүгийн ч юмуу ямар нэгэн аюулгүй нөхцөлтэй байж давхар тэрийгээ үйлдлээр хийгээд багахан хэмжээний эрсдэл үүрч магадгүй байлаа ч гэсэн бодит амьдрал дээр хоорондоо уялдаатай, боломжтой байх ёстой.
Бид нар усанд сэлж чадахгүй байж гэв гэнэт далай руу орж чадахгүй шүүдээ. Бодит амьдралд хийж болохуйц уялдаа холбоотой боломжтойгоо дараа дараагын зорилго уялдах ёстой. Тэгэхгүй бол бид нар айгаад эхэлчихдэг. Тийм хүмүүс зорилго гэдгийг том зүйл мэт төсөөлдөг, ангал руу үсрэх гэж байна гэж боддог.

Та том мөрөөдөж тэмүүлж болно. Би үүнийг тань дэмжиж байна.
Та хайрцагнаас гадуур сэтгэж цоо шинийг бүтээхээр зорьж болно. Би үүнийг тань бас дэмжинэ.
Учир нь та чадна. Гэхдээ чадах цаг хугацаа хэрэгжүүлэхэд боломжтой амьдрал ахуйтай тань тодорхой авцалдуулж чадвал би таны хувьд жинхэнэ хэрэгтэй зорилгоо олж авч чадлаа гэж үзнэ.
Би таныг бодит амьдралд хэрэгжүүлэхэд асуудалтай зорилго тодорхойлохыг зөвлөөгүй гэсэн үг.
Зорилго хэрэгжүүлэх эд боломжтой байх ёстой
Би танд хэрэгжүүлэхэд боломжтой атлаа таны оюун ухааныг, сэтгэхүйг цоо шинээр задалж сорьж чадахуйц тохирсон зорилгоо олж харахад тань туслах болно.

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.