47.Зорилго таныг сорилтонд оруулах ёстой
Зорилго таныг сорилтонд оруулах ёстой. Үүний чухлыг одоо хэлье.
Амархан ажлыг хүн маргааш маргааш гээд хойшлуулаад байдаг. Ямар нэг зорилго байлаа гэхэд хүн тэрнээсээ бага зэрэг сүрдэх ёстой. Миний хэлж байсан муухай мэлхийг авч амандаа үмх гээд хийхэд хэцүү байгаа юмыг бид нар хийвэл илүү бид нар сорилтонд ордог. Амархан санагддаггүй жаахан айдас төрүүлсэн зорилгыг бид нар хийсэн шиг хийдэг.
Тэгэхээр зорилго маань бид нарыг өчигдөр хийсэн юмаа адилхан давтахыг хэлдэггүй. Харин өчигдөр хийснээсээ илүү сайжруулахыг хэлдэг. Энэ бүхэн нь биднийг сорилтонд оруулж байгаа юм. Нэг юмаа хийгээд л байвал бид нар уйдчихна тэгэхлээр өөрөөсөө илүү их хүч шаардах тийм л зорилгыг бид өөртөө тавих ёстой. Өнөөдөр би найз нарынхаа өмнө гараад юм ярьсан бол маргааш би өшөө олон хүний өмнө гараад илтгэл тавьдаг ч юм уу. Дараагын удаа том банкин дээр очоод өөрийнхөө бизнесийг танилцуулаад хөрөнгө оруулалт хайх ч юм уу.
Хэрэв бүх юм амархан бол та уйдна. Таны зорилго амархан санагдвал та залхуураад хийхгүй хойшлуулаад эхлэх болно. Энэ бол хүний л төрөлхийн зан. Та ганцаараа ч биш. Ихэнх хүмүүс яг иймэрхүү зан хандлага гаргадаг.
Хэрэв танд жаахан хэцүү санагдвал, жаахан сорьж туршиж, өдөөж өгвөл та илүү ихийг хийх магадлалтай.
Зорилго таныг сорилтонд оруулах ёстой