Зорилго хэмжээстэй байх ёстой (46 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилго хэмжээстэй байх ёстой (46 of 72)

Сэтгэлгээний гайхамшгийг мэдэрмээр байна уу?

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөртөө 7 дахь жилдээ бүртгэлээ зарласныг мэдсэн үү? Өөрийнхөө гал хүсэл эрмэлзэл, чин зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэн хөтөлбөрт оролцох боломжтой. Бид 3 сарын 15-ныг дуустал орой бүр УБ 19 цагт ҮНЭГҮЙ сургалт вэбинар хийж байна.

Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шидийг мэдэрч, дотроо нуугдаж буй хүчтэй хүнээ сэрээмээр байна уу?

46.Зорилго хэмжээстэй байх ёстой

Дараагийнх нь зорилго хэмжээстэй байх ёстой. Жишээ нь би орлогоо хоёр дахин нэмэе, 5000 долларын ашигтай болно гэвэл би өнөөдөр тэдэн төгрөг олж байна, эсвэл тийм хэмжээний мөнгөтэй болоё гэж хэлэх нэг өөр шүү дээ. Түүний оронд би 5000 доллартай болоё гэвэл өөр байхгүй юу.
Тэгвэл би үүгээрээ машин авна. Надад тэдэн төгрөг байна. Хэдэн сарын дараа би тэдэн төгрөгтэй болоод машин авч болох юм байна. Ийм загварын машин ийм өртөгтэй байна гэдэг бүгд хэмжээстэй.
Бид нар долоо хэмжээд нэг огтол гэж ярьдаг. Тэр үнэхээр үнэн үг юм. Бид нар нэгэнт хэмжээгүй буруу огтолчихсон хойноо хүссэн хэмжээндээ хийж чаддаггүй. Дандаа хэмжээс нь буруу таардаг. Гэтэл энэ нь хэзээ ч биднийг зорилгод хүргэдэггүй.
Наад зах нь хүнтэй харьцаж байхдаа ч гэсэн би ямар үр дүн гаргах гэж байгаа юм. Энэ хүнд ингэж хэлбэл болох уу үгүй юу гээд бүгд хэмжээс байхгүй юу. Яаж хэлэх үү гэдэг хэмжээсийг ч бид нар зөв гаргаж ирэх хэрэгтэй. Бүгд хэмжээстэй. Тэгэхлээр тэр ухааныг тэр хэмжээний сэтгэлгээг бид нар өөрсдөдөө гаргаж байж хэмжээсээрээ бид нар зорилгоо тодорхойлно гэсэн үг. Хэмжээс гэдэг чухал.

Англиар бас нэг үг байдаг, “Хэмжиж чадвал хэрэгжүүлж чаддаг”

Зорилго гэдэг маань нандин чухал зүйлс, бид хийх гэж байгаа ажлаа яг ямар хэмжээстэй, хаагуур нь яаж огтлох билээ гэдгээ тооцоолж гаргах нь маш чухал.
Зорилго хэмжээстэй байх ёстой. Заавал! Хэмжиж чадахгүй бол та хийж чадсан эсэхээ, амжилтанд хүрсэн эсэхээ мэдэхгүй төөрөх болно.
Яг хэд? Яг хэзээ? Яг хаагуур? Яг хэдэн төгрөг?

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Мөнгө хариулт биш

Мөнгө хариулт биш
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: