37. Хийж болох алхамуудаа тодруул
Алхам 9
-Хийж болох алхамуудаа тодруулах
• Энэ зорилгод хүрэхийн тулд хийх ёстой ажлууд юу байна ?
• Юу хийвэл зорилгодоо нэг алхам ойртох вэ?
• Миний хийхээс айгаад болгоомжлоод байгаа атлаа хэрэгтэй чухал ажил юу байна?
Түрүүн би Ундармаа дээр ямар ямар картуудыг яаж ашиглах уу нэг алхамаас нөгөө алхам руу шилжинэ гээд ярьсан. Тэгэхээр бид нар жижиг жижиг алхамуудаар хүрэх стратегээ тодорхойлно гэсэн үг. Энэ зорилгод хүрэхийн тулд хийх ёстой алхамууд юу байна? алийг нь түрүүлж хийхүү, аль нь хийхэд хэцүү байна, аль нь амархан байна, аль нь надад хийхэд хангалттай нөөц бололцоо хуримтлагдсан байна., алийг нь хийхэд дараагийн энэ нөөц бол бололцоонд яаж нөлөөлж байна гэх мэт.
Би анх онлайн уулзалт хийх юмсан гэсэн санаа надад байсан. Гэвч тухайн үедээ зав гардаггүй байсан. Янз янзын олон ажил хийгээд яваад байсан боловч онлайн уулзалтыг эхлүүлээгүй нилээн удаан явсан.
Хоёрдугаарт би хүмүүс хэрхэн хүлээж авах бол, яаж хийх үү, хүмүүсээ хэрхэн бүрдүүлэх үү гээд л өөртөө итгэлгүй байсан. Би өөрөө олон хүний өмнө гарах, нүүр тулах дургүй хүн юм шиг байгаа юм. Надад энэ онлайн хичээлийг заая гэсэн зорилго байсан мөртлөө 2014 оныг хүртэл хэрэгжүүлээгүй.
2012 онд миний санаанд буугаад байсан ч би 2013 онд юу хийж байсан бэ гэхлээр подкаст гэдгийг хөтлөөд байсан долоо хоног бүр подкаст бичдэг, радиогоор ярьдаг байсан. Тэрийг та нар мэдэж байгаа байх. Тэр подкастыг хөтлөөд яриад, гоё, гоё сэдвүүд ундруулаад ярилцлага өрнүүлээд ингээд явж байхдаа би яриад л байвал надаас мянган сэдэв гарч байна. Юу л бол юу л яриад байх юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн тэгээд өөртөө итгэх итгэл маань ч нэмэгдэж олон хүн надаас зэрэг юм асуусан ч хаанаас яаж хариулах уу, хүмүүстэйгээ яаж холбогдох уу гэдэг санаа оноогоо олоод авч байгаа юм. Хажуугаар нь техникийн хувьд шаардлагатай үзүүлэлтүүдээ хангаад, онлайн холболтыг яаж хийдэг вэ? онлайнд шаардлагатай вэб сайтууд, надад хэрэгцээтэй гэсэн мэдээлэл, программуудыг ашиглаж сураад судалсан учраас онлайн уулзалтын хийхэд одоо надад бүх нөөц бололцоо нь бүрдчихэж байгаа юм.
Миний эхний зорилго гэхэд “Боломж ба бэрхшээл” номоо бичих ч юмуу, зорилго хоёр дахь нь дасгалжуулагчынхаа дипломыг авах гэх мэт зорилго байдаг байсан бол өнөөдөр би мэргэжлийн дасгалжуулагчын хэмжээнд ажиллаж тэр маань хэрэгжчихсэн зорилгодоо би хүрсэн. Гэтэл мэргэжлийн дасгалжуулагч болгон подкаст хийдэг үү гэвэл хийдэггүй, ном бичдэгүү гэвэл бичээгүй. Гэтэл би ном бичиж байна, онлайн хичээл хийж байна, вэбсайт ажиллуулж байна, миний ном аудиогоор хэвлэгдэн олон хүнд хүрч байгаа.
Тэгэхлээр миний ажил, хийж байгаа зүйлс маань хоорондоо авцалдаж байж олон хүмүүсийн амьдралын өөрчлөх гэдэг зорилго дээр бүгд төвлөрч байгаа юм.
Тиймээс та нар ч гэсэн өөрсдийнхөө энэ зорилгуудыг гаргаж ирэх хэрэгтэй.
Тэгэхлээр энэ зураг дээр байгаа шиг боломжуудыг би алхам алхамаар хийж байна. Дараагийн шинэ ном “Мөнгө ба үнэ миний цэнэ” ном маань мөн адил ийм чиглэлтэй. Би өнөөдөр бизнесменүүдтэй хамтарч ажиллаж байгаа учраас тэднийхээ хуримтлуулсан туршлага дадлагаас энэ ном дээр бичиж өгсөн.
Ойлгож байнауу? Тэгэхлээр эдгээр жижиг жижиг алхамууд маань явсаар байгаад зорилго болон хэрэгжиж бидний мөрөөдөл гэж яриад байдаг зүйлтэй маань авцалдаж байна гэсэн үг.