Ажил мэргэжил, бизнес хоёрын алийг нь сонгох вэ? гэсэн асуудалтай тулгарч байна уу? Иймэрхүү асуултууд биднийг байнга 2 тийш татдаг. Алийг нь гардаж хийхээ мэдэхгүйгээсээ болоод бид аль алийг нь маш муу хийдэг байх нь ч бий. Эргэлзээ таныг удаан зуурах тусмаа таны эрч хүч энерги саарч, цаашдаа яахаа мэдэхээ больж эхэлнэ гэсэн үг. Аюултай байгаа биз?
Ажил мэргэжил, бизнес хоёрын алийг нь сонгох вэ? гэдгээ мэдээд шийдэхэд танд маш ухаалаг тоглолт стратеги хэрэгтэй гэсэн үг.
Хөзөр тоглохдоо зарим хүмүүс гартаа муухан карттай атлаа ухаалаг ашиглаад л ялах нь бишгүй тохиолддог. Тэгвэл би таныг ажил мэргэжил, бизнес хоёрынхоо картуудыг, тус тусын даваа талуудыг хооронд нь зөв тусгаж ашиглаж сурах талаар энд хөндөн ярьлаа. Картаа зөв ашиглаарай.
Ажил мэргэжил, бизнес хоёрын алийг нь сонгох вэ? (28 of 72)
Ажил мэргэжил, бизнес хоёрын алийг нь сонгох вэ? Ажил мэргэжил гэхээр хуульч болоод явчихдаг. Тэр талаараа хөгжүүлэх ёстой юу? Гэтэл хүсэл мөрөөдөл маань бизнес рүү яваад байдаг. Энэ хоёрыг салгах ёстой юу?
Моника: тэгэхээр хуулчийн мэргэжлээ ашиглаад бизнесийн салбар руу орж болно шүү дээ. Аль алийг нь хослуулаад явах хэрэв хоорондоо энэ хоёр авцалдахгүй бол тус тусад нь хийх. Бид нар нэг юман дээр анхаарлаа сайн төвлөрүүлж чадвал амжилтанд хүрч чаддаг. Олон юман дээр зэрэг анхаарлаа төвлөрүүлчихээр самгардаад аль аль амждаггүй. Тэгэхээр миний өгөх зөвөлгөө бол хууль гээд мэргэжил байдаг хажуугаар нь бизнес хийх санаа байгаад байгаа бол аль нь чамайг илүү татаж байна, тэр рүү гээ анхаарлаа төвлөрүүлж болно.
Аль нь таны хүссэн үр дүнг авчрах уу, тэр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд аль нь чамд дөхөм байна тэрийгээ л сонго. Чи хуулийн мэргэжилтэй байлаа гээд тэрүүгээрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх албагүй. Аль алийг нь ашиглаж болно. Чиний гар дээр зөндөө олон картууд байна. Тэр гар дээр байгаа олон картуудынхаа алийг нь сугалах нь чиний сонголт. Тэгэхээр хэзээ, ямар картаа ашиглах вэ гэдэг нь стратеги юм.
Одоо видеогоо үзээд ирэхээр та миний яриад байгаа картуудыг яаж ашиглаж болох боломжуудыг суралцах болно.
Танд амжилт хүсье!