Бэрхшээл ба Боломж номондоо би анх амьдралын хүрдний талаар, зорилгоо тодорхойлж болох талбаруудын талаар ярьж байсан, хэрэв та санаж байгаа бол миний энэ видеонд юу яриад байгааг төвөггүй ойлгох байх гэж найдаж байна.
Бид түм буман жижиг сажиг ажлуудыг хийчих юмсан гэж зүтгэдэг боловч үнэндээ эдгээр ажлууд маань хоорондоо авцалдаатай, адаглаад үүнийг хийвэл миний эрүүл мэндэд хэрэгтэй юм даа, үүнийг хийчихвэл би мөнгөтэй болно, үүнийг хийвэл миний ажил бизнес дээр нэмэртэй, үүнийг хийчихвэл манай үр хүүхэд, гэр бүлийнхэн баярлах юм даа гэх мэтчилэн бодож учир шалтгаанаа тайлбарлаж болно.
Хэрэв бид ингээд цэгцлээд түрүүний цуглуулж бичсэн зорилгуудаа, яагаад хийх ёстой учир шалтгааныг нь олж авчихсан бол одоо бид энэ ажил маань юунд хамааралтай болохыг цэгцэлж эхэлнэ гэсэн үг. 100 янзын юм байсан ч бид тэднийг 10 хүртэлх тооны талбар болгож багцалж болно. Тэгээд нэг багцалчихвал таны хийх гээд зориод байсан бүх ажлууд байр байраа олоод зохицуулж хийхэд илүү эмх цэгцтэй болж эхэлнэ л гэсэн үг.
Тэр ч утгаараа, би таныг Зорилго тодорхойлох алхам 3-ыг яг одоо чухалчлан үзэж ойлгож аваасай гэж бодож байна.
27. Амьдралын аль талбарт хамаарахыг олж багцал
Зорилго тодорхойлох алхам 3: Амьдралын аль талбарт хамаарахыг олж багцал
-Ажил мэргэжил
-Санхүү
-Гэрбүл
-Хайр дурлал
-Эрүүл мэнд
-Нийгэм
-Тав тух
-Хобби гэх мэт…
Энэ нь арай цэгцэлж өгнө гэсэн үг. Бид янз бүрийн чиглэл, салбарт амжилт гаргахыг хүсдэг.
-Би өмнө нь таны номыг уншиж байсан. Энэ хүснэгт байсан. Энэ хүснэгтийг яаж ашиглах вэ?
Моника: Энэ хүснэгт дээр ажиллахдаа маш ярвигтай учир энэ дээр тайлбарлахад цаг их орно. Надтай дасгалжуулалт хийж байгаа залуучууд хоёр, гурван жил магистер дипломоо хамгаалаагаагүй айж байсан залуучууд хоёр жилийн дотор дипломоо хамгаалаад үр дүнгээ үзчихсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ бол зорилгоо тодорхойлсны л хүч чадал.