Зорилгоо тодорхойлох алхам 2: Яагаад энэ зорилгыг биелүүлэх ёстой учир шалтгааныг нь ол (26 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилгоо тодорхойлох алхам 2: Яагаад энэ зорилгыг биелүүлэх ёстой учир шалтгааныг нь ол (26 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Залхуураад, бүүр хийх гэхээр хэнд ч хэрэггүй утгагүй юм хийгээд байгаа юм шиг санагдаж байсан уу? Тэгвэл энэ видео танд туслах байх.

Бүх юмыг хийхэд учир шалтгаан бий. Бид огт зорилгогүйгээр бас хийнэ гэж ч байдаггүй. Заримдаа бид бусдын ятгалгаагаар, нийгмийн нөлөөгөөр өөрийн мэдэлгүй утга шалтгаан нь тодорхой бус зорилго тодорхойлох нь ч бий. Гэтэл үнэндээ урсгалдаа автаад юу хийгээд байгаагаа мэдэхгүй л баахан юм төлөвлөчихсөн, дараа нь эргээд харахаар хий дэмий юманд цаг хөлсөө урсгасандаа харамсах нь бий.

“Учир шалтгааныг нь ол!” үгүй бол та энэ ажлыг хийх ч алба байхгүй. Хэн ч таныг албадаагүй. Та хэний ч төлөө үүнийг хийх алба байхгүй. Зөвхөн таны хүсэл тэмүүүлэлд яагаад үүнийг хийх ёстой  учир шалтгааныг нь ол 

Зорилго тодорхойлох алхам 2 маань яг энэ алдааг сэрэмжлүүлээд зогсохгүй, яг юуны төлөө, юу хийх гээд байгаагаа ялгаж салгаад, чухал гэсэн зорилгуудаа л шүүж харахад туслах зорилготой.

Бид урьд нь чухал ба чухал бус ажлыг яаж ялгах тухай хүртэл ярилцаж байсан.

Яагаад хийх ёстой учир шалтгаан нь тодорхой ажлууд л чухал ажлууд болж тунаж үлддэг.

Хэрэв та Зорилгоо тодорхойлохдоо энэ алхамыг маш сайн ашигласан бол мэдээж зөвхөн чухал ажлууд хийх гэж байгаагаа олж харах болно. Үүний ачаар та илүү утга учиртай ажлуудад л өөрийгөө дайчлах болно.

26.Зорилгоо тодорхойлох алхам 2: Яагаад энэ зорилгыг биелүүлэх ёстой учир шалтгааныг нь ол

Зорилго тодорхойлох алхам 2:

Яагаад би үүнийг хүсэж байна вэ?

Яагаад үүнийг хүсэхгүй байна?

Би юуны төлөө үүнийг хийгээд байна вэ?

Үүнийг хийсний дараа миний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Яагаад энэ асуудал чухал вэ?

Ямар асуудлыг шийдэх вэ?

Видеогоо үзээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>