Зорилгоо хэрхэн тодорхойлох талаар ярилцахаасаа өмнө танд 4 өөр төрлийн зорилго хоорондоо яаж авцалдаж таныг амьдралыг бүхэл бүтэн утга учиртай болгож чадах талаар тулж ярилцацгаая. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Зорилгууд маань тус тусдаа өөр өөр чиглэлд байдаг ч өөр өөр төрлийн зорилго хоорондоо нэгдэж таны амьдралыг илүү хялбар, хэрэгжүүлэхэд дөхөмтэй болгодог.
20. Дөрвөн төрлийн зорилго
1.Амьдралаас ургасан амжилтанд хүрэхэд чиглэсэн зорилго.
Турах
Ажилд орох
Гадаад хэл сурах гэх мэт
Амьдралын эрэлт хэрэгцээ дээр тулгуурласан зорилгууд байж болно.
2. Бидний эзэмшил зүйлтэй холбоотой болох
Орон байртай болох
Машинтай болох
Гоё гуталтай болох гэх мэт.
3. Ирээдүйд хэн болохтой холбоотой
Нэр хүндтэй болох
Өөртөө итгэлтэй болох
Мэдлэг мэргэжилтэй болох
Сайн зан чанартай хүн болох
Ур чаввартай болох гэх мэт
4. Амжуулах буюу амжилтанд хүрэх зорилго
Аливаа юмыг төлөвлөөд ард нь гараад амжуулчихсан өөрөөр хэлбэл өмнөө тавьсан зорилгынхоо үр дүн үр шимийг хүртэх. Жишээ нь
Усан сэлэлтийн аварга болох
Шилдэг эмэгтэй болох
Бизнестэй болох
Сэтгүүлд тэдэн удаа ярилцлага өгөх
Хичнээн хуудас ном бичих гэх мэт тэр зүйлийнхээ ард нь дуусаад гарчихсан үргэлжлүүлэх шаардлагагүй тэр зүйлийг хэлж байгаа юм.
Ойлгомжтой юу?, ингээд задлаад өгөхөөр ойгомжтой байгаа биздээ. Түрүүний ярьсан зүйлээ ерөнхийд нь базвал:
Амьдралаас ургах зорилго
Эзэмших зорилго
Ирээдүйд хэн болохтой холбоотой зорилго
Амжилтанд хүрэх, амжуулж дуусгах зорилго
Шулуухан хэлэхэд яг л эвлүүлдэг тоглоом шиг, хоорондоо утга учир агуулга бүхий болж холбогдож нэгдсэн үед л энэ хэдэн төрлийн зорилго таны амьдралыг эрч хүчтэй болгох магадлалтай.
Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Манай имэйл листэнд бүртгүүлээд шинээр гарсан онлайн уулзалтын бичлэгийг имэйлээр хүлээн авч байгаарай.
www.monicabatsukh.com танд хэрэгтэй хувийн асуудлыг шийдэх Боломжуудыг нээх болно.