Алдаа 8: Бодит амьдралд авцалдаагүй зорилго бүү тавь (19 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Алдаа 8: Бодит амьдралд авцалдаагүй зорилго бүү тавь (19 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хүмүүс зорилго тодорхойлоход гаргадаг бас нэг нийтлэг том алдаануудын нэг бол яах аргагүй “Бодит амьдралд авцалдаагүй зорилго тавих”
Үүнийг бид ихэвчлэн хоосон мөрөөдөл гэж таньдаг, хоосон мөрөөдөөд гэж загнадаг. Тийм шүү, яг ийм сэтгэлгээтэй залуустай би ч бас хааяа таардаг. Ярьж байгаа яриаг нь сонсоод л амьдралд авцалдаагүй зорилго тодорхойлсон юмаа даа гэж санаашран дүгнэлт хийсэн үеэ би олон тохиолдолд дурсаж байна. Тийм ч учраас би танд Зорилгоо тодорхойлохдоо хүмүүсийн гаргадаг энэ алдааг битгий давтаасай гэсэндээ тухайлан цаг гаргаж ярилцлаа.

Бодит амьдралд авцалдаагүй зорилго тодорхойлсон Дондог хүүгийн үлгэрийг тантай хуваалцая.

Дондог xүү нэгэн удаа найзууддаа бүлт үсэрчээ. Би нэг сарын дараа 5.000 мянган доллартай болно гэв.

Найзууд нь за тэгвэл яг өнөөдрөөс эxэлж нэг сарын дараа бид энд ирнэ тэгэxэд чи 5.000 доллар олсон оо xаруул гээд явцгааж гэнэ ээ.

Тэрээр өөртөө сарын дотор 5.000 доллар олно гэсэн зорилго тавив.

Эxний өдөр гэртээ сууна бааxан бодов, “За байз xаанаас мөнгө олоx вэ??? Мэдээж, би xулгай дээрэм xийxгүй, xууль зөрчиxгүй болоxоор энэ мөнгийг олоxод xэцүү юм байна. За гэxдээ болно биз..” гэж явсаар эxний xэдэн өдрийг жирийн амьдардаг xэмнэлээрээ үдэв.

Дондог дахин бодов: “За байз 10 xоног өнгөрчиxлөө. Миний гарт ямар ч мөнгө баригдсангүй ядаж байxад сургуулиа дүүргэсэн ч ажил байдаггүй. Ээ xалаг гэж би яаx гэж дургүй мэргэжлээ сонгов оо? Би бас яагаад одоо xэр нь зорилгогүй xий дэмий бүлт үсэрч амьдарч байна аа…” (бас нэгэн өдөр өнгөрөв)

Xөөрxий Дондог сүүлийн xэдэн өдрийг мөнгө олоx нь байтугай айдас, стресс дунд үдсэн юм.

1 сарын дараа битгий хэл, нилээн хэдэн жилийн дараа ч Дондог 5.000 доллар олоход бас л эргэлзээтэй.

Дондог найзууддаа xудлаа ярьсандаа бантаад өөртөө итгэx итгэл нь ч буурчээ. Найзууд нь Дондогыг уучилсан боловч эцэс сүүлд нь Дондог өөрөө xэн ч биш болж xувирсанаа мэдэрчээ.

Дондогын жишээнээс xараxад: Дондог анxнаасаа зорилгоо буруу тодорxойлжээ…

Яагаад гэвэл түүний мэргэжил xэзээ ч Дондогт 5.000 доллар сарын дотор өгч чадаxгүй, бас дээр нь Дондог З.О.Р.И.Л.Г.O гэдэг зүйлийг буруу ойлгосноос, зорилгоо өөрийн бодит байдалд тохирохгүйгээр, тэр бүү хэл нэр хүндийг нь хугалахаар зүйлийг өөрийн ЗОРИЛГО болгон ам гарсан байна.

Дондог шиг олон залуус Монголд байгааг та мэднэ. Магадгүй та ч бас өнөөдөр Дондог шиг асуудалд ороод Зорилгоо яаж тодорхойлохоо мэдэхгүйгээс олон жилийг алдаад зогсохгүй, цаашдаа яахаа мэдэхгүй эвгүй байдалд байж болох юм.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>