Алдаа 6: Төгс төгөлдөр цогц зорилго бүү тавь (18 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Алдаа 6: Төгс төгөлдөр цогц зорилго бүү тавь (18 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амьдрал бол төгс төгөлдөр биш. Хүн ч бас төгс төгөлдөр биш. Харамсалтай юм шиг атлаа үнэндээ гайхалтай юм. Төгс төгөлдөр биш хүмүүс л энэ амьдралыг сайжруулаад өдий хүртэл өөрчлөлт шинэчлэлийг, хүн төрөлхтөний амьдралыг улам л дэвшилттэй хялбар сонирхолтой зүйлсээр дүүрэн болгосон. Бидний бүтээсэн бүтээлүүд ч төгс төгөлдөр биш.

Гэсэн атлаа л бид төгс төгөлдөр байх ёстой юм шиг гомдоллож гутрах нь бий. Бусдаас өөрийнхөө сул доройг нуух гэж хамаг хөлсөө урсгах нь ч инээдтэй. Өөрийнхөө төгс төгөлдөр биш гэдгээ мэдсэн атлаа л бусдаас төгс төгөлдөр байх ёстой юм шиг шүүмжилж ар өврийн муу муухайг нь ухна.

Төгс төгөлдөр байдлыг бид зөвхөн өнөөдрийн байдалдаа хараад өнгөрдөг юм биш, ирээдүйдээ хүсч буй амьдралаа төгс төгөлдөр болгох гэж эрмэлздэг нь гарцаагүй. Хүн л юм хойно.

Алдаа 6: Төгс төгөлдөр цогц зорилго бүү тавь

Би одоо танд үүнээс гардаг алдааны талаар, ялангуяа зорилго тодорхойлох үед хүмүүсийн гаргадаг төгс төгөлдөр хүсэл эрмэлзэлийг асуудлыг дэлгэн тавьж байна.

Түрүүн дөнгөж ярьсан шүү дээ. Тодруулаад л байвал тодруулаад л байдаг гэж. Тэгэхээр төгс төгөлдөр зорилго бараг төгс юм бараг дэлхийг бүтээх гээд л тийм байх ёстой гээд аймар том юм гаргаад ирдэг. Төгс төгөлдөр ертөнц байх ёстой, бүх хүмүүс хоорондоо бие биенээ ойлгох ёстой гээд л хэзээ ч тийм юм байхгүй шүү дээ.

Бид нар нэг юм хийхдээ үүнийг хийчихвэл зүгээр ч юм уу бид нар сая байран дээр хүртэл ярьсан энхний удаад би нэг өрөө байртай болчихьё дараа нь хэдэн жилийн дараа би ийм байртай болно гээд дахиад өөртөө зорилго тавьж болно. Түүнийгээ мэдэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээс биш нэг мөсөн би ийм үнэтэй байр авья гэнэнгүүт дийлэхгүй шүү дээ. айдас төрүүлээд ирж байгаа юм тийм байршилтай ийм гоё тансаг байрыг шууд худалдаж авч чадахгүй. Тэгвэл би эхний хэмжээнд нэг өрөө байр тай болчихоод дараа нь би хоёр өрөө болгоно гэсэн зорилго тавьж болно. Тэгвэл түүнийгээ мэдэж зохицох ёстой.

Зарим нь бүр төгс төгөлдөр юм төлөвлөөд л орд харштай болно гээд л болчихдог. Тэгэхээр нэг юмыг дотор нь цогц болгоод харчингуут сүүлдээ айчихдаг. Хэтэрхий нэг юмыг гоё ыолгох гээд харчихдаг. Бүтэхгүй болоод ихэнгүүт түүндээ стрессчихдэг. Тэгэнгүүт өөрийгөө түүндээ уянгуут би ч дээ гээд л ухраад ирдэг байхгүй юу.

Бүх хүнд таалагдах гэж эсвэл бүх юмыг өөрчлөх гэж та чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бизнесийн хувьд ихэнх хүмүүс өө танай бүтээгдэхүүн хэнд зориулсан юм гэхээр бүх хүмүүст гээд л яг хэнд юм, хэдээс хэдэн насны хүмүүст юм гэхээр хүүхдүүд л хэрэглэнэ шүү дээ гээд л яг хэдэн настай хүүхдүүд юм гурван настай хүүхдүүд үүгээр тоглож чадах уу, үүнийг уншиж чадах уу, гурван настай хүүхэд өөр арван настай хүүхэд өөр, арван найман настай хүүхэд өөр хандах хандлага нь ч өөр. Бүх хүмүүст зориулсан юм гэж хэзээ ч байдаггүй. Харин нэг түвшний ижил сонирхолтой, ижил зорилготой хүмүүст зориулж аливаа юмыг хийж болно. Түүнтэй адил бид нар өөрсдийн зорилгоо тавихдаа бүх хүмүүст таалаагдах гээд байгаа юм шиг ярьдаг, хэзээ ч бид нар биелүүлж чадахгүй тийм үү хүмүүсээ.

Тэгэхээр бид нар төгс төгөлдөр зүйлийн араас хөөцөлдөх биш бодит зүйл дээр.

Видеогоо үзээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>