Ерөнхийдөө том юм ярьдаг хүмүүс зөндөө бий. Та сайн мэдэж байгаа. Бид дээр дооргүй ерөнхий юм л ярьдаг, яг тодорхой юм яриад эхлэхээр бүгд л бие бие рүүгээ харж эргэлзэж тээнэгэлзэж бодолд автдаг.
Том ерөнхий юм ярих нь буруу биш л дээ. Гэхдээ тэр том зүйлийг жижиг зүйлсээр тодруулж амьдралд хийхэд боломжтойгоор таниагүй бол ерөнхий хэвээрээ л хэзээ ч хэрэгжихгүй үлдэх нь бий.
Тийм учраас энэ алдааг давтахгүйгээр амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоо тодорхойлоод аваарай.
Зорилго тодорхойлоход гардаг алдаа 5.
Хэт ерөнхий зорилго бүү тавь
Мөнгөтэй болох, ажилтай болох, байртай болох, гээд л тавьчихдаг. Тэгэхлээр хэдий хэмжээний мөнгөтэй болох гэж байгаа юм, ямар ажилтай, ямар машинтай болох гэж байгаа энэ бүхэн нь маш тодорхойгүй байдаг. Зүгээр харж байгаад л болно доо гэдэг зорилго тавьчихдаг. Энэ бол хүмүүсийн гаргадаг асар том алдаануудын нэг юм. Хэтэрхий ерөнхий зорилго тавьчихдаг, мөнгөтэй л болчихвол гээд л мөнгө байгаа биз дээ халаасанд чинь 1000 төгрөг байгаа биз дээ хүмүүсээ. За май 1000 төгрөг одоо мөнгөтэй болчихсон гар зорилго чинь биелэчихлээ гэхэд гараад явчих байхгүй юу. Тэгэхэээр энэ бишээ, тэгээд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй юм. За дараагийнх нь ажилтай болох ямар ажилтай болох гэж байгаа юм, ямар байртай болох гэж байгаа юм, хэдэн өрөө, хаана байршилтай юм ямар гал тогоо, ямар ариун цэврийн өрөөтэй юм, ямар ортой юм бараг түүнийгээ хүртэл бид нар мэдэх ёстой байхгүй юу. Хэдэн давхарт юм, аль орцонд юм, үүдэндээ жижүүртэй юм уу, жижүүргүй юм уу гэх жишээний нарийвчлан төлөвлөх ёстой байхгүй юу.
-Яг тэгэж тодорхойлохоор маш их хэмжээний мөнгө гардаг шүү дээ.
– Тийм тэр чинь тэгээд том зорилго болж байгаа байхгүй юу. Түүндээ багтаасан бэлтгэлээ базаах хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар өөрсдийн хүсэж байгаа юмаа мэдэх нь чухал. Жишээ нь байр авчихлаа гэж бодоход нэг өрөө нь нэг жижигхээн юм авчихдаг тэгээд тэр байрнаасаа хурдхан гарах юмсан гээд л. Хөрш нь хэрүүл уруул хийгээд асуудал гаргаад эхэлбэл хэрүүл хийдэггүй хөрштэй болох юмсан гээд зорилго тавьчихдаг. Эхнээсээ тавьсан зорилго чинь доогуур байгаад байдаг гэтэл тэр нь сэтгэл ханамж авчирж чадахгүй байгаа байхгүй юу. Тиймээс байр авахаасаа өмнө яагаад олигтойхон байр авья гэж төлөвлөж болдоггүй юм, би ийм гаүар амьдрах нь зөв үү буруу юу гэдгээ яагаад судлаагүй байр авсан юм. Тэгэхлээр ийм асуудлууд гардаг учраас тэрийгээ тодорхой болгох хэрэгтэй хэтэрхий ерөнхий юм биш мөнгөтэй болно гэвэл хэдий хэмжээний мөнгөтэй болох юм, сарын хэдий хэмжээний орлоготой болох гэж байгаа юм тиймэрхүү маягын бид нар хэдий хэдий хэмжээний цалинг хэдийн хугацаанд бий болгох юм гэдэг дээрээ тулж ажиллах хэрэгтэй. Яг тодорхой мөнгөтэй болно гээг хангалтгүй байгаа биз дээ эсвэл хэдэн сая төгрөгийн хадгаламжтай болох юм хэдий сая төгрөгийн аюулгүй данстай болох юм гэдэг ч юм уу ямар ч үед мөнгөтэй холөоотоы асуудал гарч ирэхэд би санаа зовохгүй гэдэг ч юм уу тэгэхийн тулд би хэдий хэмжээний мөнгийг байнга дансандаа хийж байх ч юм уу, ямар зорилгоор би мөнгөтэй болох гэж байгаа юм тэр чинь хүртэл тодорхой байх ёстой.
Та сонссох байх, Нэг тийм зүйр үг байдаг. “Заан ид” гэвэл та идэж чадахгүй л гэнэ. Гэтэл Зааныхаа том жижгийг мэдээд хөл гар толгой чихээр нь, анатомийнх нь хувьд задлаад харвал танд арай тодорхой болж эхэлнэ. Магадгүй та нэг өвлийн идэш болгоод хуваагаад идчихэж дөнгөх байх. Миний хэлж буй энэ метафор зүйрлэл маань зорилго тодорхойлоход бас л нөлөөлдөг. Бид хэт ерөнхий юм ярьдаг учраас өөрийгөө бүрхэг ерөнхий орчинд нь тайлбарлаад л хийсэн юмгүй орхидог. Учир нь тодорхой бус учраас, та хаанаас нь яг юу хийх гээд байгаагаа, яг ямар үр дүн бүтээх гээд байгаагаа мэдэхгүй “Эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд” гээд л яриад байвал түүнийгээ яг юу билээ гэдгээ ч ойлгохгүй, яаж үүнийг гардаж хийхээ ч мэдэхгүй.
Заан идэх гэж л байгаа бол тодорхой болго. Хэт ерөнхий зорилго ярих нь хүмүүсийн зорилгоо тодорхойлоход гардаг асар том алдаануудын нэг. Одоо видеогоо үзээрэй.