Алдаа 3: Хянаж чадахгүй зүйлээ өөрчлөх гэж зорилго бүү тавь (15 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Алдаа 3: Хянаж чадахгүй зүйлээ өөрчлөх гэж зорилго бүү тавь (15 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зарим хүмүүс зорилго тавихдаа бусдын төлөө эсвэл өөрөөсөө шалтгаалахгүй өөрчлөхөд төвөгтэй зүйлсийг сонгодог. Танаас шалтгаалахгүйгээр гадны нөлөөгээр оршдог зүйлс зөндөө бий.

Зорилго тодорхойлоход гардаг алдаа 3. Хянаж чадахгүй зүйлээ өөрчлөх гэж зорилго бүү тавь

Тэр нь юу вэ гэхлээр хянаж чадахгүй байгаа юмаа өөрчлөх гэж оролддог. Бид нар дандаа өөрчилж чадахгүй хүмүүсийг өөрчлөх гээд байдаг ч юм уу бусдаас шалтгаалах зорилго тодорхойлоод байдаг. Улс орноо одоо хөгжилтэй болгох, улс орноо өөрчлөх сайн үр хүүхдэд ирээдүйдээ хэрэгтэй зөв орон болгох том зорилго тавья гэж бодъё. Цагаа тулбал Монгол орон бидний хяналтан дор биш байхгүй юу. Бид нарын хянаж чадах зүйл бол бид нар өөрсдийнхөө халаасанд байгаа мөнгийг бид нар хянаж болно.

Тэгэхлээр бид нарыг зорилго тавихдаа улс орноо хөгжүүлэх зорилго тавихаасаа илүү би улс орондоо зориулж би ийм ийм юм хийх гэсэн юм гэдэг чиний хийх хяналт дор байгаа юмыг бид нар зорилго болгож тавих, тэгээд улс эх орондоо ийм ийм юм хийнэ. Ийм ийм хүмүүст зориулж эмэгтэйчүүдэд зориулж ийм сургалт явуулна, эрэгтэйчүүдэд зориулж ийм оймс, гутал, цамц оёно гэх мэт. Хүүхдүүдэд зориулж ийм хичээлийн хэрэгсэл бэлтгэнэ гэдэг ч юм уу эдгээр бол бидний зорилго. Тэгэхээс биш бусдаас шалтгаалах, улс эх орноос шалтгаалах будилаантай зорилго тавиад байдаг.

Тиймээс бусдаас шалтгаалахгүй юмыг оруулаад тийм зорилго байвал бид нарт аягүй төвөгтэй байхгүй юу. Энэ зургийг та нар мэднэ тийм үү? Ихэнх л харсан байх тийм үү Гурван тойрог зурдаг шүү дээ. Голд нь байгаа улаан нь бид нар өөрсдөө. Бид нар өөрсдийнхө хүч чадлыг мэдрэх ёстой.

Тэгээд миний орон зай, таны орон зай энэ цагаан орон зай хүчтэй байх ёстой. Бид нар гадагшаагаа тэлж ажиллах ёстой. Энэ орон зайгаа ашиглаж дотроосоо бид нар гадагшаа тэлсэн байх ёстой. Гаднах юмыг өөрчлөх гэж бид нар шууд зорилго тавьж болохгүй.

Тэгэхээр нийгмийг өөрчлөнө гэдэг бидний зорилго байж чадахгүй. Тэгэхээр нийгмийг өөрчлөхөд нөлөөлж чадахуйц ийм ийм үйлдлийг хийнэ гэдэг нь миний зорилго. Тэгэхээр энэ хооронд логикын алдаа байгаа биз дээ. Энэ нь сэтгэлгээний байршлын алдаа. Улс төрчдийг өөрчилж чадахгүй бид нар одоо улс орныг тэр чигээр нь өөрчилж чадахгүй, нийгмийг тэр чигээр нь өөрчилж чадахгүй, хүүгээ тийм хүү болгон гэж байсан ч миний хүү өөрөө хүсэхгүй болбол би тийм хүн болгож чадахгүй. Харин би хүүгийнхээ хүссэн юмыг нь хийхэд туслаж чадна гэдэг болбол миний зорилго. Зөв үү хүмүүс ээ? Энэ ойлгомжтой байж чадаж байна уу? Тэгэхээр хяналт дотор бус юмыг юу яах биш.

Би нэг онлайн уулзалт дээр юу хяналт дотор байх уу, юу хяналтаас гадуур байгаа билээ гээд тэрийг шийдэхийн бол бид нарт арай ойлгомжтой болох байх. Би онлайн хичээлийнхээ эхний ”Бид бэршээлээс боломжыг бүтээнэ” гэдэг онлайн хичээлийнхээ 1-10-ын талаар энэ хяналтын талаар маш их юм ярьсан байгаа. Үүнийг бас сонсоорой за.

Хянаж чадах зүйл, чадахгүй зүйлсийн талаар би урьд нь Бид Бэрхшээлээс Боломжыг Бүтээнэ онлайн уулзалтынхаа үеэр хэд хэдэн видеонд цувралаар нь дурьдаж ярилцаж байсан. Хүсвэл та энэ линкээр ороод үзээрэй. 

Мэдээж бид гаднах орчиноос ирж буй нөлөө хүчин зүйлийг тэр бүр өөрчилж чадахгүй ч, бид өөрсдийн хийж чадах өөрийн гарын дор байгаа зүйлээрээ юу хийх вэ гэдэг маань байнгы бидний сонголт, бидний хяналтын доор байгаа гэсэн үг. Тэр ч утгаараа зарим хүмүүс зорилгоо тодорхойлохдоо хэн нэгэн хүний амьдралыг сайжруулж өөрчлөх гэж зорилго тавьдаг, хэн нэгэн хүний өмнөөс хариуцлага хүлээж, эсвэл огт өөрийнх нь удирдлага хяналтан дотор байхгүй зүйлсийг хүчээр өөрчлөх гэж өөрийн зорилго болон зүтгэдэг. Харамсалтай нь ийм зорилго хэрэгжихгүй байх магадлал маш өндөр бий.

Энэ видеог үзвэл та илүү сайн ойлгож магадгүй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>