Хүмүүс яагаад стресстэж байнга завгүй ядарсан шинжтэй явдаг вэ? Мэдээж хэтэрхий их хийх ажилтай, гэсэн атлаа энэ ажлуудын алийг нь чухал, алийг нь чухал биш гэдгээ мэдэхгүй хийснээс л бид хэт их ажил хийгээд байгаа атлаа ядрах нь ойлгомжтой. Завгүй байх нэг хэрэг боловч завгүй байсныхаа дараа ямар үр дүн гаргаж, ямар зорилгод хүрч чадав гэдэг маань бидэнд бас асар ихээр нөлөөлдөг.
Хэрэв та Стивен Ковэйгийн бичсэн “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номыг уншсан бол чухал бус ажлуудыг хичнээн их хийсэн ч бид стресстсээр байх нь ч бий. Өдөр тутам чухал бус ажлуудад цагаарөө, мөнгөөрөө, оюун ухаанаараа хийснээс л бид асуудалд унадаг. Тухайлбал, хов жив хөөцөлдөх, ТВ үзэх, тамхи татах, хэт гоёж гоодох, хэт зугаа цэнгэл хөөх гэх мэтчилэн. Бидний өдөр тутам хийдэг олон ажлууд чухал биш юм шиг атлаа тухайн үедээ тааламж авчравч алсын зорилгод маань үнэ цэнэтэй тус дэм болдоггүй.
Нэгэнт зорилгоо хэрхэн тодорхойлох талаар ярилцаж байгаа болохоор зөвхөн чухал зүйлсийг хийж л ажмилтанд хүрэхийг та бид хүснэ.
Тэгвэл яг чухал ба чухал бус ажлаа яаж ялгах вэ?
Энэ гоё асуултыг тавьсан Ундармаадаа баярлалаа. Ар гэр, үр хүүхэд, ажил мэргэжил, бизнес гээд аль алийг нь амжуулахыг хүсч байгаа залуучууд маань алийг чухалчилж, яаж ялгах вэ гэдгээ мэдэж таниж сурах нь үнэхээр чухал.
Чухал ба чухал бус ажлаа яаж ялгах вэ?
– Үнэ цэнэ гэдгээс их шалтгаална. Таны хувьд юу үнэ цэнэтэй байна вэ гэдгээсээ эхлэнэ. Жишээ хэлнэ үү?
Ундармаа: Зорилгоо тодорхойлчихсон, өдөр тутам хийх ажлууд байна. Эмэгтэй хүн гэдэг утгаараа гэрийн ажил мөн хүүхдээ асрах гээд олон ажил байдаг шүү дээ. Түүнээс гадна үндсэн зорилго маань хувь хүний зорилго байдаг. Хамгийн түрүүнд чухлыг хийх ёстой гэж үздэг.
Моника: Яг зөв бид нар ямар үр дүн гарахаар нь хэмжиж болно. Үүнийг бид нар өөр аргаар зохицуулах боломжтой байдаг байхгүй юу. Хувийн чухал ажлаа зохицуулах зайлшгүй шаардлагатай үед хүүхэд харах ажлыг дүүгээ дуудаад зохицуулж болно. Тэр чухал ажил чинь оронд нь гараас гараад оронд нь өөр төрлийн юмнууд байрлуулж болдог гэсэн үг.
-Ямар гарах үр дүнгээр нь хийх ажлынхаа чухалыг хэмжиж болно. Өөр аргаар нэгийг зохицуулах боломжтой байдаг. Жишээ нь өөр хүнийг оронд нь орлуулах хувийн чухал ажил амжуулах хэрэгтэй болонгуут дүүгээрээ хүүхдээ харуулах ч юмуу. Тэр үед чухал ажил чинь гараас чинь гараад оронд нь өөр юм бас хийж болно. Заавал би өөрөө хийх албатай юу? Гэдгийг бас бодох хэрэгтэй. Аль алийг нь амжуулахын тулд хэрэглэж байгаа аргаа, нөөц бололцоогоо, хэлж байгаа үгээ өөрчилж болно.
Дээр, доор дээрээ гарах дээрээ гол биш, бид нар энэ талбар дээрээ бид нарын үнэт зүйлс гэж байдаг шүү дээ. Одоо жишээ нь ажилтай болчихвол эрх чөлөөтэй болно ч гэдэг юм уу, тэгвэл санаа зовохгүй зөндөө аргууд байна шүү дээ. Мөнгөтэй заавал холбохгүйгээр санаа зовохгүй байх аргууд байгаа. Тэгэхлээр иймэрхүү хэмжээний өөрчлөлтүүдийг бид нар янз янзаар өгчихдөг. Хамгийн гол нь энэ маань миний зорилгодоо хүрч чадах уу гэх зэрэг олон янзын асуултыг тавьж байх хэрэгтэй.
Чухал ба чухал биш ялгахын тулд аль нь эн тэргүүнд тавигдах хэрэгтэй байна. Гарах үр дүн нь юу байна? Үүнийг хэрвээ хийхгүй бол юу буруу болохуу гээд асуухаар тухайн хоёр үйлдэл байгаа шүү дээ тэр хоёрыгоо хооронд нь байрлуулж бодно. Үүнийг хийхгүй бол ямар хор уршиг гарах вэ? Ямар ашиг, үр дүн гаргах гэж би хийж байна вэ? Олон ангит кино үзээд суухын оронд би өөрт хэрэгтэй ажлаа хийх юм бол маргааш нь би ажил дээрээ хэлэх үгтэй магадгүй би цаашлаад цалингаа нэмүүлэх ч юм уу. Тийм тийм боломжийг бид нар алдаж болох магадлалтай. Ойлгож байна уу? Асуултын хариулт болж чадсан уу Ундараа?
Ундараа: ойлгосон, ойлгосон
Моника:Тэгэхээр чи яг аль хоёр юмыг хооронд нь харьцуулж байна гэдгээс их шалтгаална. Түүн дотроосоо аль чухал гэснээ л сонгох явдал юм. Тэгэхээс тэгэх ёстой гэсэн хатуу юм байхгүй. Чи яг арга ухаанаа ашиглаж байгаад үүнийг хийхгүй бол ямар хор уршиг гарах вэ? Хийвэл ямар үр дүн гаргах гэж би хийж байна вэ? гэдгээ мэдэж байж чухал болон чухлаа ялгана гэсэн үг.
Чиний хувьд аль нь чухал вэ? Тэгэхээр аль алийг нь алдахгүй юм шиг атлаа жижиг жижиг зохицуулалтыг хийх хэрэгтэй. Зохицуулах арга ухаанаа зөв залж сурвал их зүгээр. Чухал байж болно чухал биш байж болно. Жишээ нь би гэр бүлийнхээ зүгээс би ийм юм хийхийн тулд ийм юм хийх ёстой, үүнийг хийхийн тулд ийм ийм ажил амжуулах ёстой гэдэг тэр хоёрынхоо хооронд хоёулаа авцалдаагаа хоёулаа гаргаж өгөх ёстой. Одоо видеогоо үзээрэй.