Чи зорилгоо тодорхойлсон уу? гэж асуухаар хүмүүс ихэвчлэн хийх ажлын жагсаалт бичсэн эсэх рүүгээ боддог. Үнэндээ тэр бол зорилгыг буруу ойлгосноос үүдэн гардаг алдааны нэг.
Та хийх ажлын жагсаалт гаргасныгаа зорилго гэж нэрлэдэг юм биш биз? Энэ талаар хэдүүлээ ярилцая.
Өдөр болгон та хийх ажил ихтэй янзын янзын юм бодогдоод завгүй шахуу өнгөрөөдөг байж магадгүй. Хүн болгон, ажилдаа явна, хоолоо хийнэ, хүүхдээ хувцаслана, дэлгүүр орно, машиндаа бензин хийнэ гэх мэтчилэн жижиг сажиг ажлуудыг амжуулсаар л явдаг. Гэтэл хэдэн жилийн дараа бас л яг тэр хэвээрээ, яг ижил төстэйдүү хийх ажилтай явах атлаа өчигдөр уржигдар, сарын өмнө, жилийн өмнө хийсэн жижиг сажиг хийсэн ажлуудаа хараад Би машиндаа бензин хийх зорилгодоо хүрчихлээ гэж хэлдэггүй шүү дээ. Одоо миний юу хэлж байгааг ойлгож эхэлж байгаа байх гэж найдаж байна.
Зорилго тодорхойлоход гардаг алдаа 2: Таны хийх ажлын жагсаалт бол зорилго биш!
Тэр нь юу вэ гэхлээр хийх ажлын жагсаалт бичихээ зорилготойгоо андуурдаг. Тэр нь юу вэ гэхээр өдөр тутам зарим хүмүүс юм хийгээд байдаг хирнээ хэтийн зорилго дээрээ яг юу яагаад, тэр бол зорилго биш байхгүй юу. Өдөр тутам хийх ажлууд яг цагаа тулахаар алхамууд л даа. Алхам гэж нэрлэвэл зөв, хийх ёстой ажлын жагсаалтаа зорилго гэж андуурдаг. Тэрийгээ хийгээд дуусангуут би зорилгондоо хүрчихсэн юм чинь маргааш яах юм тэр нь байхгүй. Тэр нь тодорхойгүй үүнийг хийсээр хийсээр дараа нь яах юмүр дүн нь байхгүй.
Эсвэл зөндөө олон лист хийгээд байгаа мөртлөө гарах үр дүн нь байхгүй. Тодорхойгүй, үр дүнгээ мэдэхгүй бол өдөр болгон юм хийгээд байх нь утгагүй. Тиймээс гаргах үр дүн дээрээ төвлөрч зорилго боловсруулах ёстой. Түүнээс хийх ажил дээрээ биш, гаргах үр дүн дээрээ төвлөрнө гэсэн үг. Ойлгож байна уу хүмүүсээ, гарах үр дүн юу вэ гэхлээр эрүүл хүүхэд гаргана гэсэн бол эрүүл хүүхэд гаргах, энэ хүүхдээ 10-20 жилийн дараа ажилтай, мэргэжилтэй ,чадварлаг, өөртөө итгэлтэй залуу хүн болгоно гэвэл өөр байхгүй. Тэр бол миний үр дүн, гарах зорилго. Тэр үр дүнг бий болгохын тулд өдөр болгон эсвэл долоо хоногт хүүхэдтэйгээ салхинд гарах уу, яах уу гэдэг чинь зүгээр хийх үр дүн. Тэрнээс биш зорилго бол биш. Энэ зорилгондоо хүрэхийн тулд, эрүүл явахын тулд би хоол иднэ, эрүүл явахын тулд унтана. Унтлаа гээд тэрийгээ бид нар зорилго гэж боддоггүй. Унтана гэдэг зүгээр эрүүл явахын нэг хэсэг алхам. Түүнээс биш зориго биш байхгүй юу. Тэр хооронд гардаг оюун санааны зөрчилдөөн анзаарагдаж байна уу та нарт? тийм үү?
Энэ видеог үзэхээрээ та илүү сайн ойлгож авна.
Таалагдсан уу? Таалагдсан бол үргэлжлүүлээд үзээрэй.