Blog

HomeWebinarАлдаа 1: Хоорондоо зөрчилдөөнтэй зорилгууд (12 of 72)
88

Алдаа 1: Хоорондоо зөрчилдөөнтэй зорилгууд (12 of 72)

Хүмүүс сайн хүнтэй таараад ханилсан ч сайн ханиа хайрлаж чаддаггүй.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг ч мөнгөө хамаагүй зарцуулдаг.
Сайн хүмүүжилтэй үр хүүхэд өсгөхийг хүсдэг ч хүүхдүүдийнхээ үлгэр жишээ болох сайн аав ээж байхаар өөрийгөө дайчилдаг билүү?

Хоорондоо зөрчилдөөнтэй зорилгууд гэж үүнийг л хэлээд байгаа юм. Энэ нь нэг талаасаа хүсээд байгаа атлаа, нөгөө талаасаа хүслээ мохоох үйлдэлүүдийг давхар үргэлжлүүлсээр байдагтай холбоотой.

Тийм ч учраас хүмүүс зорилго гэж ярьж буй зүйлдээ хүрэхэд зөрчилдөөнтэй бэрхшээлүүдтэйгээ зууралдсаар л байдаг. Энэ байдлаар хүссэн амжилтандаа хүрнэ гэж байхгүй гэдгийг та надаас ч илүү мэдэж байгаа.

Алдаа 1: Хоорондоо зөрчилдөөнтэй зорилгууд

Зорилго тодорхойлоход гардаг алдаа нэг бол өөр хоорондоо зөрчилдсөн зорилгууд вм тэр нь юу вэ? гэхлээр жишээ нь би үр хүүхдээ сайхан өсгөе гэдэг зорилго байлаа гэж бодоход гэтэл би гэртээ хараал хэлэх ч юм уу эсвэл өөрөс залхуу телевиз үзээд хэвтээд байдаг, эсвэл муу санаатай, хэрүүл хийгээд байвал манай хүүхэд сайн болж өсөхгүй.

Хэрвээ миний зорилго тийм л байгаа бол сайн ээж болъё гэдэг миний энэ зориго дотор юу байна вэ гэхлээр хүүхдээ хайрлах, хүүхдээ дулаахан хувцаслах, хүүхдээ гэрийн даалгаврыг нь хийхэд туслах, шаардлагатай гэсэн зүйлсийг нь хангаж өгөх, өөртөө итгэлтэй болоход нь чиглүүлэх шаардлагатай.

Гэтэл бид нар яадаг вэ гэхлээр хүүхдээ хүмүүжилтэй болгох гэсэн мөртлөө нөгөө хараалаа хэлээдл хажууд нь тамхиа татаад байдаг, тийм л хүн болно шүү дээ, тийм үү. Тэгэхээр тэр зорилгууд нь
хоорондоо зөрчилдөөд байгаа учраас 10-20 жилийн дараа хүүхэд чинь өөр хоорондоо зөрчилдөөд байгаа байж болох юм, нэг чиглэлд явах биш. Би сайхан турах юмсан гэсэн мөртлөө таваг дүүрэн хоол идээд л дасгал хийдэггүй, тэгэхлээр энэ бүхэн өөр хоорондоо зөрчилдөөнтэй улмаас биелэхгүй байгаа юм.

Жишээ нь ажил дээрээ цалингаа нэмүүлэх гэсэн мөртлөөсөө ажилаа олигтой хийдэггүй, гарч байгаа үр дүн нь байхгүй, хүнтэй харилцаж чадахгүй, эсвэл асуудлаа зохицуулж чадахгүй, тиймээс л тэр зорилгондоо хүрэхгүй байгаа гэсэн үг. Хоорондоо зөрчилдөөнтэй байдаг учраас бодит амьдрал дээр олон хүмүүсийн зорилго биелэдэггүй. Жнь хүнтэй суумаар байна гэсэн мөртлөөсөө муусайн эрчүүд архи уухаас өөр юм мэддэггүй гэхээр бүх эрчүүд тэр чигээрээ тийм болчихож байгаа юм. Энэ мэт байдлаар аливаа юманд ханддаг.

Бидний хийж байгаа үнэт зүйлс, бидний хийж үнэмшиж байгаа бодол зорилго биелэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Бид нар итгэдэггүй юмаа хийнэ төлөвлөчихөөр тэр зорилго маань биелэдэггүй гэсэн үг. Тиймээс бид нар өөр хоорондоо зөрчилдсөн зорилго тодорхойлоод явчихаар би одоо жишээ нь эрүүл явна гэж байгаа бол тамхинаас гарах, архинаас гарах эрүүл явна гэж байгаа бол архиа уусан хэвээрээ, тамхиа татсан чигээрээ гэхдээ би азар эрүүл явъя гэвэл эрүүл явна л даа. Хэсэг хугацааны дараа элэг нь ч юм уу, уушиг нь ч юмуу муудаад, өөрчлдөгдөөд ирэхэд гайхаад байх юм байхгүй гэсэн үг.

Тэгэх шалтгааныг нь үүсгэчихсэн мөртлөө хажуугаар нь эрүүл явна гэдэг зорилготой байвал бас л зөрчилдөж байгаан хэлбэр юм. Ойлгогдож байна уу хүмүүсээ. Ойлгомжтой байгаа биз.
Дараагийнх нь юм сурч чадсан уу дөнгөж саяныхаас?

Сурахбаяр, -Тиймээ яг л зөрчилдөөд байсан байна. Ер нь л зөрчилдөөн нилээн үүсгэж байсан юм байна.

Моника, – Тийм байгаа биз?  Тэгэхээр бид нар зорилго гаргаж байгаа бол хоорондоо зөрчилдөөнтэй байна уу, үгүй юу? Миний юутай зөрчилдөөд байна? Би үнэхээр үүнийг хийх хүн мөн үү үгүй юу? Эсвэл одоо юу гэдгийн, би тэдэн мянган доллар олно гээд биччихдэг энийгээ тохирох хэмжээний юм хийхэд тохирох хүн мөн үү үгүй юу? Тэр нь байхгүй бол хэзээ ч бид нар хийхгүй. Ийм хэмжээний орлогыг олох эх үүсвэрийг бүтээхэд бэлэн үү, надад эх үүсвэр нь байна уу, боломж нь байна уу, боломжуудыг би харж чадаж байна уу, тэгвэл өөр шүү дээ тийм үү?

Одооноос зорилгодоо хүрэхэд зөрчилдөж байгаа бусад асуултуудаа шийдээд эхлээрэй.

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.