Та яагаад зорилготой байх ёстой вэ? гэдэг сэдвээр, зорилготой байхын чухлыг танд тайлбарлаад өгье!
Монголчууд дунд үнэндээ бэрхшээл ярьдаг хүмүүс маш их байдаг. Дандаа л төр нь дэмжихгүй байна, туслахгүй байна, амьдрал хэцүү байна гэж ярьцгаах нь илүү элбэг байдаг.
Зорилго гэж ярьдаг хүмүүс бас л ховорхон шүү дээ. Сүүлийн 5 жилд л зорилго гэж ярьдаг, түүндээ итгэдэг залуучууд маань мэр сэр сонсогдож, сүүлийн үед энэ сэдвээр ярьдаг хүмүүс олширч эхэлж байгаа. Би таныг ийм залуучуудын нэг байх гэж найдаж байна. Тан шиг олон залуучуудыг, Зорилго гэж ярьдаг амьдралдаа идэвхтэй өөртөө итгэлтэй залуучуудыг л би дэмжиж ажилладаг гэдгийг та мэдэж байгаа.
Үүрээ ингэж хэлсэн байна. Зорилго гэж юу вэ гэж хэлсэн асуултанд: Очихыг хүсэж байгаа цэгийг зорилго гэх юм болуу гэж бодож байна. Маш их баярлалаа Үүрээ. Яг зөв санал нэг байна.
Идэвхтэй оролцож суралцах хүсэлтэй байгаа та нараараа би үнэхээр их бахархаж байна.
Ярилцах дараагийн сэдэв юу вэ гэхээр.
Та яагаад зорилготой байх ёстой вэ?
Монголчууд яагаад зорилго гэдэг юм байхгүй байгаад байна. Юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй ямар үр дүн гаргаад байгаагаа ч мэдэхгүй. Бөөн хов жив хэрүүл бие биенийхээ дээр доор орох гээд л нэгнийгээ малтаад байгаа ч юм шиг. Бүгдээрээ л айчихсан хүмүүс л хоорондоо маргалдаад муудалцаад байгаа юм шиг байгаад байдаг. Хүмүүсийн яриаг сонсоод байхад яг тийм байдаг шүү дээ. Нэг нөгөөгийнхөө араар муулж яриад л.
Гол юм нь бид нар өөрсдөө зорилго байдаггүй учраас хаа хамаагүй замаар ч хамаагүй яваад байдаг. Бүгдээрээ зэгсэн саарал болчихоод байгаа байхгүй юу. Ямар замаар явах гээд байгаагаа мэдэхгүй юу хийх гээд байгаагаа мэдэхгүй. Хүссэн юмаа хэлдэггүй дандаа хүсээгүй юмаа хэлээд байдаг. Дургүй хүргээд байвал чамайг шүүхэд өгчихнө шүү гээд бие бие рүүгээ орилоод байдаг. Шүүхэд өгөх гэж бид зорилго тогтоогоогүй шүү дээ. Хамгийн гол нь ялах гэж тогтоогоод байгаа. Бас юу ялах гээд байгаа мэдэхгүй. Тэр хүнийг ялах гээд байдаг өөрийгөө ялж чаддаггүй.
Хэрвээ зорилготой байх юм бол бид нар ерөөсөө хов живэнд орооцолдохгүй. Зорилготой бол бид нар өөсдийнхөө санааг хүнд илэрхийлээд ч юмуу гаргаж ирэхдээ ч гэсэн ухаан нь шал өөр байдаг. Бид нарын хүсэл эрмэлзэл хэзээ ч тийм хар юмнаас гардаггүй. Хүмүүсийн хооронд болдог янз янзын маргаан бүгд дэл сул яриа сөрөг мэдээлэлээс бий болж байдаг. Тэгэхээр тийм юманд автахгүйгээр явахыг хүсвэл бид нар хамгийн түрүүнд өөрсдөө юу хүсээд байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Хүсч байгаа зүйлээ зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Бусад хүмүүстэй харилцаж чаддаг. Бусдаас тусламж дэмжлэг авч чаддаг. Нийгэмдээ юм хийсэн шиг хийж чаддаг байх хэрэгтэй. Зорилгогүй хүмүүс зорилготой хүнээс айдаг.
Амьдрал дээр зорилготой хүмүүс элдэв бүтэхгүй асуудалд өртөх нь харьцангуй бага байдаг. За яахав заримдаа санамсаргүй байдлаар бусдын ярианд өртөж болдог ч дараа нь залруулахад амархан байдаг. Зорилготой хүмүүс төөрөлдөхгүйгээр замаа олж авах нь харьцангуй хурдан. Төөрөлдөөн үнэндээ амьдралд тохиолдохгүй биш тохиолддог. Гэхдээ төөрөлдөөн гэдэг маань оюун санааны төөрөлдөөн болохоос биш, бодит амьдрал дээр бий болоод байдаг нь харьцангуй бага. Бид хэзээ ч зорилготойгоор төөрөлдөөн дотор хутгалддаггүй. Бид бусдын мууг үзэх гэж юм хийгээгүй, бидний анхны санаа зорилго цэвэр байсан л бол ямар ч эвгүй асуудлыг зохицуулах, ямар ч маргаан тулгарсан түүнийг цайруулах чадалтай байдаг.
Асуудал бэрхшээлд учрахгүй сайхан амьдрахыг хүсвэл бид хамгийн түрүүнд эхлээд бид өөрсдөө юу хүсээд байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Хүсч байгаа юмаа зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Бусад хүмүүстэй харилцаж чаддаг. Бусад хүмүүсийг өөрийнхөө зорилгод зориулж нэгдүүлж удирдаж чаддаг. Бусдаас тусламж дэмжлэг авч чаддаг. Нийгэмдээ юм хийсэн шиг юм хийж чаддаг.
Бид өөрсдөө юм бүтээгээгүй байх үедээ дандаа гаднаас айдаг болчихдог. Бидний хийж буй үр дүн, үр нөлөө маш муу байдаг. Түүгээр дамжуулаад Зорилго бол маш чухал гэж хэлэх нь зүйтэй. Бидний өмнө болоод байгаа амьдралд зорилго үнэхээр их чухал. Зорилго байдаггүйгээс болоод гардаг алдаануудын талаар би дараагийн видеон дээр яриад тайлбарлаад өгье.
Саяны ярьсан яриа ойлгомжтой биз дээ? Зэгэл саарал, хуй салхи шиг элдэв асуудалд орохгүй, өртөхгүй байх нэг чухал арга нь өөрийн гэсэн зорилготой байх. Эх үүсвэр нь бид нар өөрсдөө зорилготой байх. Юуны төлөө амьдраад байгаагаа мэддэг, юу хийх дуртайгаа мэддэг, юу хүсээд байгаагаа мэддэг. Яагаад юуг хийсэн, тэрнийгээ тодорхой хүмүүст гаргаж ирж мэдрүүлж чаддаг. Тэгвэл хүмүүс танд итгэж эхэлнэ. Муу санаалж хийж байгаа биш, надад итгэж байна, надад тусалж байна. Миний тусламж энэ хүнд хэрэгтэй байна гэдгээ бусад хүмүүс мэдэхдээ ч таатай байдаг. Энэ нийгэмд чинь хүн болгон ямар нэгэн юмнаас айж амьдарч байгаа. Зорилгогүй хүн болгон айж яваа. Хүн болгон өөрийг нь ашиглаад байгаа юм шиг санагдаад бүүр их айж байгаа.
Харин зорилготой хүмүүс юу хийхээ мэддэг, хэзээ яах вэ гэдгээ зохицуулж чаддаг. Бусад хүмүүсийг зохицуулах, хувийн амьдралаа ч гэсэн зохицуулахдаа ч бас илүү арчаатай, зөв арга ухааныг олж харж чаддаг.
Энэ видеог үзээд ав, та бидний урьд өмнө тулгардаг байсан асуудлыг Зорилго маань яаж шийдэж байгаа талаар суралцаарай.
Хэрэв танд манай онлайн уулзалтууд таалагддаг бол дараа дараагийн уулзалтуудыг өргөн оролцож байгаарай. Таны санаа оноогоор бусад залуус маань ч бас суралцаг.