Зарим хүмүүс зорилго гэж бодохоос ч айдаг. Учир нь тэд бүтэхгүй байх гэсэн айдас дүүрэн эргэлзэж тээнэгэлзсээр л байдаг. Айдас гэж үнэхээр айхтар эд шүү. Айдас байгаагүй бол Монгол залуучууд маань ингэж энд тэнд очиж элдэв янзын асуудал төвөгт орооцолдохгүйгээр л зорилготой тэмүүлэлтэй амьдрах байсан байх.
Тэгтэл зорилго тодорхойлоход маань хамгийн их саад болдог зүйл маань бүтэхгүй байх гэсэн айдас байдаг байх нь. Яг яаж гэдэг талаар жаахан дэлгэрүүлж ярьсан талаар үзээрэй.
Бүтэхгүй байх гэсэн айдас зорилго тодорхойлоход нөлөөлж байна уу?
Бид нар зорилго гэдгийг тодорхойлоод ярилаа шүү дээ тиймүү. Яахав ерөнхий санаа байгаа учир зураглал харагдаж байна. Бид нар ямар үр дүн гарахыг бас шууд хэлж мэдэхгүй шүү дээ. Алхам хийнэ тэгэнгүүтээ жаахан алдаа гарвал уналт гэж хардаг. Жаахан алдаатай юм уу үр дүнг гарахгүй болонгуут уналт гэж хардаг учир буцаж ухарч явж байна гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ бид нар цагаа тулахаар буцаж явдаггүй. Тэр үед бид нар өөр төрлийн замыг бодож эхэлдэг. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр би яг юу хүсэж байна гэдэг асуултуудаа өөрөөсөө дэлгэрүүлж асуух хэрэгтэй. Тэгэхээс биш бид нар яг уналтанд орчихсон юм огт биш.
Онлайн уулзалтыг би одоо 4 дахь удаагаа хийж байгаа шүү дээ тийм үү. Гэтэл анх удаа хийж байхдаа яанаа хүн орж ирэх л байгаа даа гээд л тэгж байсан. Гэвч аажимдаа “Өө хүмүүс ороод ирчихдэг юм байна шүү дээ. Энэ линкийг нь өгчихвөл болох юм байна.” гэдэг ч юм уу “Тэгээд линкээ өгч сураад улмаар цаг маань илүү ойлгомжтой болж ирээд энэ хүмүүстээ ингэж хэлбэл төөрч будилаад гайхаад байх юм байхгүй байна” гэдгийг ойлгож авч байгаа юм. Оролцож байгаа оролцогчид маань бүгдээрээ камераа хаагаад л нуугдаад, ичээд байдаг байсан. Би тэр үед үнэгүй байдаг байсан.
Тэгэхлээр миний зорилго юу байна вэ? гэхлээр маш гоё онлайн уулзалт хийгээд Монголчууддаа туслая л гэж зорилго байгаад байгаа. Гэтэл эхний онлайн уулзалтууд дээр тийм алдаа гарч ирж байгаа юм. Гэтэл би болохгүй юм байна гээд л хаачихаагүй. Тэгээд хоёр сарын дараа би бүр илүү чанартай бүр оролцох хүсэлтэй байгаа хүмүүсээ урьдчилан бүртгэнэ гээд л имэйл хаягаа явуулаад, оролцоно гэдгээ яг мэдэж байгаа хүмүүст дахиад л үнэгүй явуулсан. Гэтэл зарим хүмүүс имэйл хаягаа явуулчихсан мөртлөө өөрсдөө хичээлдээ оролцохгүй камераа хаачихдаг, ямар тууштай юм байхгүй. Тэгэнгүүт би танихгүй олон хүмүүстээ өөр юм яриад л гэхдээ яахав үр дүн гаргахын тулд дараагийн удаад бизнесийн уулзалт дээр би зөвхөн бизнес хийхийг хүсэж байгаа тэр хүмүүсийг цуглуулахын тулд яаж таних вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр тийм хүмүүс мөнгөө төлнө. Үнэхээр юм мэдэхийг хүсэж байгаа хүмүүс тодорхой хэмжээний мөнгө төлөөд тэр хүмүүсийг идэвхжүүлэх гээд байгаа юм. Хэрвээ мөнгөө төлчихвөл орж ирдэг. Орж ирэхдээ бүр идэвхтэй орж ирдэг. Би энэ хичээлд мөнгө төлчихсөн шүү гэсэн үүднээс ханддаг учир заавал ажлаа зохицуулж орж ирдэг. Ялгааг нь анзаарч байна уу. Тэгэхлээр би жижигхэн жижигхэн өөрчлөлтүүдийг хийсэн байгаа биз дээ?
Зорилго ч гэсэн үүнтэй ялгаагүй. Зорилго гэж орж ирчихээд нуугдаад байвал хэцүү. Тэгэхлээр үр дүнтэй би энэ зорилго гэдэг юмыг сурна би энэ онлайн хичээлээс гарахдаа өөрийн гэсэн зорилготой болоод гарна гэсэн хүмүүсийг л би оруулж ирнэ. Тэгэхээс биш би хичээлийг хэн нэгэн хүнд таалагдах гэж хийж байгаа юм биш, хүмүүст өгөх гэж л хийж байгаа. Сүүлд нь хүмүүс youtube–ээс сонсоод ямар гоё хүмүүс оролцдог юм бэ, ямар сонирхолтой яриа болдог юм бэ гэж харна. Тэгэхээр миний зорилго юу вэ? гэхээр “Би Монгол хүмүүст туслахыг хүсч байна.” Тэгвэл миний тусламжыг авахыг хүсэж байгаа хүмүүсийг л би оруулах хэрэгтэй. Тэрнээс биш хаа хамаагүй “Өө энд нэг эгч үнэгүй хаа хамаагүй хичээл хийдэг юм байна лээ.” гэж сэтгэгдэл төрүүлмээргүй байна. Үнэгүй ч бас биш үнэ цэнэтэй, асар их хөдөлмөрөөр бүтдэг ажил шүү дээ. Тэр үнэ цэнийг мэдэрч байгаа хүмүүсийг л оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр миний алсын хараа юу байна вэ? гэхээр энэ онлайн хичээл youtube дээр тавьсан ч гэсэн хэдэн жилийн дараа оролцож байсан хүмүүс би энэ онлайн уулзалтанд суугаад ийм юм сурсан, ийм юм чаддаг болсон гээд бахархаад бүр нүүрээ нуухгүйгээр ил гарч ирээд тэгье, оролцоё гэсэн хүмүүс орж ирээсэй гэж хүсэж байгаа юм.
Тэр хэмжээгээрээ би чөлөөтэй гоё яриа өрнүүлнэ, тэр хэмжээгээрээ би та нарын хувийн амьдралыг шийдэх хэмжээний хариултыг хүртэл гаргах юм. Тэрнээс биш би дуртайдаа камерын өмнө гараад байгаа юм биш. Эсвэл мундаг хүн болж харагдах гэж биш, миний зорилго ердөө хүмүүс туслах юмсан. Би хэдэн цаг суух маань хамаагүй. Хамгийн гол нь энэ хүмүүст юм заагаад өгчих юмсан гэсэн зорилгоор л. Тэгэхээр түүн дотроос бид нар ялгааг нь олж харах хэрэгтэй. Ижилхэн хийж байгаа хэсэг юм байгаа шүү дээ.
Онлайн уулзалт хийж байгаа гэдэг зөв зам. Харин онлайн уулзалтанд сууж байгаа хүмүүс маань оролцохоосоо ичээд тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд оролцохыг хүсэж байгаа хүмүүсийг оролцуулбал энэ байдал өөрчлөгдөнө эсвэл одоо хүсэж байгаа хүмүүс маш бага зардлаар юмаа олж авахын тулд асууж, сураглаад л оволзоно шүү дээ. Тиймээс тэр хүмүүст л боломжийг нь олгочихъё гэсэн л санаа юм. Тиймээс яг сонирхож байгаа хүмүүс л амттай юман дээр амтархаж 6-7 цаг сууж чадна.
Манай түрүүчийн уулзалтанд Амраа гээд бүсгүй байсан даа. Эмнэлгийн ор дээр төрөх гээд өвдөөд хэвтэж байгаа атлаа л бизнесээ бодоод яриад хэвтээд байгаа. Төрөх гээд төрөх ор дээр хэвтэж байгаа ч гэсэн тэр бүсгүйн тархинд бизнес нь бодогдоод байгаа. Гайхалтай тийм хүмүүсийг оруулж ирнэ гэдэг хүнд хүч өгч байгаа юм. Тэгвэл энэ онлайн уулзалтанд оролцож байхдаа би ч гэсэн жинхэнэ тийм хүсэлтэй, жинхэнэ юм хийх хүсэлтэй, сонирхолтой тэрнийхээ төлөө бүр өөрийгөө дайчилдаг, надад байгаа ийм ийм боломжууд байхад би түүнийг гаргаж яадахгүй гэдэг шиг тийм зоригтой хүмүүсийг энэхүү видеог үзэж байгаа залуустаа youtube сувгаар дамжуулаад урам аваасай гэж хүсэж байна. Тэрүүгээр дамжуулаад амьдрал гайхалтай гоё шүү гэдгийг өөрсдөө хүсэх юм бол юуг ч хийж чадна гэдэг санааг өгөхийг хүссэн юм.
Энэ жишээгээр миний хэлэх гэсэн санааг та нар сая ойлгож авсан уу? Онлайн уулзалтыг амжилттай болгохын тулд би жижигхэн жижигхэн олон өөрчлөлтийг хийсэн. Би хэзээ ч ухарч яваагүй. Бүтэхгүй байх гэсэн айдас байсан ч бид нар өөрсдөө хүсэх юм бол боломж хаа сайгүй байдаг гэдэг санаа өгч байгаа юм.
Хэрэв танд манай онлайн уулзалтууд таалагддаг бол дараа дараагийн уулзалтуудыг өргөн оролцож байгаарай. Таны санаа оноогоор бусад залуус маань ч бас суралцаг.