Зорилго гэж юу вэ? Таны хувьд…
“Өөрийгөө өөрчлөх миний зорилго” хэмээн Шоовдор эгч маань хувийн зорилгоо бидэнтэй хуваалцлаа.
Өөрийгөө өөрчлөх зорилго та тавьсан уу? Манай Шоовдор эгч маань хүүхдүүд нь том болсон, гэр бүлийн сайхан эзэгтэй байж ч чадсан. Харин одоо бол амьдралдаа дахин цоо шинэ уур амьсгал оруулж ирэхээр өөрийгөө өөрчлөх зорилго тавьж байна. Амьдрал өөрчлөгддөг, та ч бас… Цоо шинэ амьдрал эхлээрэй!
Шоовдор: За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний яриа сонсогдож байна уу? Би сая хүмүүсийн ярианаас ч юмуу зорилглоо яаж тодорхойлох вэ? Гэдэг асуултанд хариулахад мийний санаанд ийм юм орж ирлээ л дээ. Яг юу хүсээд байгаагаа тодорхойлох тэрийг л зорилго гэх байхдаа.
Моника: Гайхалтай яг зөв
Шоовдор: Тэгээд өнөөдөр бүр өөрийгөө өөрчлөх юм зорилго гэдгийг бүгдийг мэдэж байгаа. Тэгээд энэ өөрчлөх замыг Monica өгсөнд маш их баярлалаа. Тэгээд би энэ Сурахаагийн хэлсэн шиг юм юм руу одоо миний толгойд бүр янз янзын олон санаанууд орж ирээд байдаг байхгүй юу, юм юм руу дэндүү их юм руу өөрийгөө самруулаад байгаа юм болов уу, анхаарал маань сайн төвлөрч өгч чадахгүй байна. Яг алийг нь бариад авчих уу гээд л ерөнхийдөө одоо би хүүхдүүдээ зохицуулаад амьдардаг л даа. Нөхөр маань ажлаа хийгээд л бизнесээ хийгээд л явж байдаг, бид хоёр хамтраад л юмаа хийгээд явж байдаг. Тэгсэн хирнээ миний ихэнх зарцуулагдаж байгаа юм маань хүүхдүүддээ хэтэрхий их цаг зарцуулаад өөрийгөө ерөөсөө хөгжүүлэх тал дээр хойш тавьж байгаа гэдгээ ойлгоод одоо би ёстой, хүүхдүүд маань ч арай том болчихлоо би өөрийгөө оройтоогүй гэж бодож байгаа иймээс карьер хөөхөөр шийдэж байгаа бизнесээ ч хөгжүүлье гэж бодож байгаа.
Monica: Гайхалтай, маш их баярлалаа, таны хэлж байгаа санаанууд чинь бид нарт манай охидуудад хэрэг болсон гэж бодож байна. Яг юу хийхийг хүсэж байна гэдэг маш чухал мөн таны хувьд одоо гэр бүлийн хувьд одоо хүүхдүүд гайгүй болж байгаа гэдэг чинь тэр зорилго чинь одоо биеэлчихсэн байгаа байхгүй юу. Тодорхой түвшинд хүрчихсэн, урьд нь бол яах аргагүй сайн ээж болно гэдэг байсан бол таны зорилго юу байсан бэ? гэхлээр хүүхдүүдийнхээ хувьд сайн ээж нь байх ёстой. Миний гэр бүлийн үүрэг роль маань ээжийнхээ зүгээс хүүхдүүддээ ийм байх ёстой.
Үүнийхээ төлөө би өөрийгөө зориулна гэсэн зорилго байсан байхгүй юу. Яг та зорилгогүйдээ биш таны зорилго бол үр хүүхэд.
Шоовдор:- Нээрээ л яг тийм байна. Би хүүхдүүддээ их мундаг мундаг биш юмаа гэхэд нийгэмд би байр суурийг нь хамгийн нэгдүгээрт тавих ёстой. Тэр хүүхдийг би нийгэмд гудамжинд хогоо хаяж байна уу гээд л хүмүүжил талаас нь ихээхэн анхаардаг. Одоо хүмүүс гудамжинд ямар соёлгүй байгаа билээ. Зарим хүмүүсийг харахад арай л хэтэрхий байдаг. Тиймээс хүүхдүүддээ миний хүүхдүүд найзууддаа битий хог хаяж бай гэж хэлж байгаарай гээд л хүмүүжил эсвэл боловсрол тал дээр нь хэтэрхий их цаг гаргасан. Нээрээ яг таны хэлдэг хүүхдүүддээ зөв хүн болгож хэвшүүлээд л авах юмсан гэж би боддог.
Моника:Таны хүүхдүүд одоо хэдэн настай вэ?
Шоовдор:Том нь 22 настай, дундах нь 13тай, бага нь 7 настай. Хол хол төлөвлөгөөгүй гаргачихсан юм. Би таньд хэлж байсан даа. Ямар ч стратеги, тактикгүй гаргачихсан. Би Monica танд урьд нь энэ талаар хэлж байсан даа.
Моника: Бид эмэгтэй хүн л юм чинь, ялангуяа ээж болно гэдэг чинь бидний амьдралын маш чухал хэсэг. Ээж болоогүй яваад байхаар нэг л биений хэсэг байхгүй болчихсон юм шиг дутагдаад байдаг шүү дээ. Бид нарын зорилго чинь “Би хэн бэ?” гэдгээс их гардаг. Эмэгтэй хүн гэдэг дотор ямар утга санаа агуулагдаж байна. Би сайн ээж байж чадах уу? Би сайн хань болж чадах уу? Гэр бүлээ авч явах чинь миний хийж гүйцэтгэх зорилгын нэг. Гэр орноо тав тухтай байлгах, сайхан орчин бүрдүүлэх чинь миний зорилго. Үүгээрээ би өөрийгөө тодорхойлдог, үүгээрээ би бахархдаг. Тийм байгаа биз дээ тэ? Тэрэнтэйгээ авцалдаж бидний зорилго чинь төлөвшиж өгөх ёстой. Тэрэнтэйгээ авцалдаж төлөвлөсөн юмаа бид хийсэн шиг хийдэг. Хэн нэгэн хүнд зориулж хийж байгаа юм шиг дургүй ч юм уу байвал бид хийдэггүй. Тийм ч учраас бид өөрсдийнхөө хэн бэ? гэдэгтэйгээ авцалдаж зорилгоо тодорхойлох ёстой. Та хэн бэ? Би хэн бэ? гэдэгтэйгээ тохирсон зорилгыг бид бардам хийж чаддаг. Тэр маань тохирч өгөхгүй бол бид нар хийхгүй. Бид хулгай хийхгүй. Хүн алахгүй. Тэр бол ойлгомжтой шүү дээ. Тэр бол бидний зорилго биш. Хэрэв тиймэрхүү ажил хий гэвэл, бид “Болъё болъё. Би хүн алдаг хүн биш. гээд татгалзана. Хүн алж чадахгүй гэдэгтээ биш, хүн алах нь бидний ёс зүй, би хэн бэ гэдэгтэй зөрчилдөөнтэй учраас бид тиймэрхүү ажил хэргийг зорилго болгож сонгохгүй. Таны хүслээс гадуур хүсээгүй юмнуудыг бид зорилго болгож тодорхойлохгүй гэсэн үг. Хүсээгүй юмыг бид хүчлээд хийхэд ч хэцүү. Бидний хүсдэг зорилго юу байдаг вэ? гэвэл, бид сайн сайхныг л хүсдэг. Эмэгтэй хүмүүс ээжүүд тухайлбал, үрээрээ бахархдаг учраас өөрийнхөө бүх хүчээрээ тухайн зүйлийнхээ төлөө зүтгэдэг. Тийм учраас би хэн бэ? Өнөөдөр би хэн бэ? Хэдэн жилийн өмнө байсан Шоовдор өөр байсан шүү дээ. Одооноос 20 жилийн өмнө, 25 жилийн өмнө Шоовдор гэж хүн шал өөр байсан шүү дээ. 25 жилийн өмнөх Шоовдор, 25 жилийн дараах Шоовдор 2 шал өөр байгаа. Хүний зорилго амьдрал өөрчлөгдөж, та өөрчлөгдөх болгонд өөрчлөгдөнө. Таны өнөөдрийн ярьж зорьж байгаа зорилго бол Карьер, Бизнес тийм ээ? Тэгэхээр тэр чиглэлүүдээ одоо хэдүүлээ цаашдаа тодруулах нь байна шүү дээ тийм ээ?
Шоовдор: “Тийм байна, баярлалаа.”
Моника: “Баяр хүргэе. Таны олон жилийн өмнөх зорилго биелсэнд. Одоо тэгэхээр бид амжилтаас амжилтын хооронд, биелсэн зорилгоос дараагийн зорилгын хооронд юм хийвэл урамтай байна шүү дээ. Хэрэв оронд нь та, “Хорин хэдэн жилийг би гарзадчихлаа. Өөрийгөө хөгжүүлээгүй гаргуунд нь хаячихлаа гэж харвал их хэцүү шүү дээ тийм ээ? Тэр тохиолдолд бид их зориггүй болчихно. “Би ч их арчаагүй хүн дээ. Сул дорой хүн дээ. Хичнээн жилийг бусдын төлөө золиосолчихсон хүн гэж харвал танд их хэцүү. Гэтэл одоо яанаа, яаж карьер гэвэл та бүүр айна биз дээ? Тэрний оронд би үр хүүхдүүдээ өсгөж юманд хүргэсэн ээж хүн. Би өнөөдөр өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл бардам байна. Би ийм амжилтанд хүрч чадсан гээд дараагийн түвшинд гэж харвал та илүү урамтай. “Би амжуулдаг шүү. Би чаддаг шүү” гэсэн бодол л орж ирнэ. Ингэхэд танаас аягүй их эрч хүч гарч ирнэ. Тийм байгаа биз?
Шоовдор: “Тийм байна. Баярлалаа.”
Моника: “Гайхалтай!”
Идэвхтэй оролцож санаа оноогоо хуваалцаж, хамтран суралцдаг онлайн уулзалтынхаа бүх оролцогчддоо баярлалаа.
Хэрэв танд манай онлайн уулзалтууд таалагддаг бол дараа дараагийн уулзалтуудыг өргөн оролцож байгаарай. Таны санаа оноогоор бусад залуус маань ч бас суралцаг.