“Зорилго бол миний хүрэх гээд байгаа Б цэг” (5 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • “Зорилго бол миний хүрэх гээд байгаа Б цэг” (5 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилготой холбоотойгоор хийж байгаа онлайн уулзалт маань “Зорилго бол миний хүрэх гээд байгаа Б цэг” сэдвээр үргэлжилж ярилцлаа.

“Зорилго бол миний хүрэх гээд байгаа Б цэг” хэмээн Бямбаа маань хувийн зорилгоо бидэнтэй хуваалцлаа.

Таны хувьд… Одоо зорилго гэж яг юу вэ? гэдэг санаа та нарын ойлголтоор, Монголчуудын ойлголтоор яг юу вэ гэдэг санаа дээр хэдүүлээ жаахан ярилцъя тэгэх үү? Та нарын санааг ерөнхийдөө сонсъё.

Бямбаа, -Намайг сонсож байна уу

Monica, -Сонсож байна

Бямба, -Аан за. Миний хувьд болохоор зүгээр бодож л байна л даа. Би ер нь юунд хүрэх гээд тэмүүлээд байгаа юм. Тэр маань одоо ерөнхийдөө миний зорилго болоод байгаа юм болов уу. Гэхдээ бас бид нар өдөр тутам амьдралдаа,  “Өнөөдөр би тийм юм хийнэ шүү” “Яг тэрний ард гарна шүү.” гээд бас нэг зорилго тавьдаг тэ? Тэгэхээр зорилго том ч байж болно, жижиг ч байж болно. Тэгээд ер нь л яг хүрэх гээд байгаа тэр. Одоо нэг ёсондоо А цэгээс Б цэг рүү очих гээд байгаа тэр цэг нь юм болов уу. Яг яаж тодорхойлж хэлэхээ мэдэхгүй байна л даа. Яг юу гэж оновчтой тодорхойлохоо мэдэхгүй л байна.

Monica, – Аанхан, Чиний хувьд одоо наад зах нь ингээд бодогдож байгаа юу байдаг шүү дээ. Алсын зорилго байгаа шүү дээ хэтийн зорилго ч юм уу нэг үг байгаа шүү дээ. Одоо би өдөр тутам ийм ийм юм хийгээд одоо жишээ нь өдөр тутмын амьдралын чинь юм байгаа. За өдөр болгон бид нар хоол хийж байгаа. Өдөр болгон хүүхэддээ юм зааж өгч байгаа ялангуяа Бямбаагийн хэлдгээр, чи бод доо. Тэгэхлээр чинь энэ болгоныг өдөр болгон хийснийхээ дараа алсдаа би хүүхдээ ямар хүн болгох гэж байгаан тэр чиглэл рүү орж байгаа юм. Хүүхдүүдээ эрдэм мэдлэгтэй, хүмүүжилтэй сайн хүн болгоно гэдэг хэтийн зорилго руу чиглэгдэж байгаа. Тэгэхлээр яг тэрний санааг хэлээд байна л даа тээ? Чиний хувьд, Бямбаагийн маань хувьд хийгдэж байгаа өдөр тутмын амжуулнаа гээд хүүхдээ тийш нь аваачина, энэтэй ингэж ярина, сургуулийн багштай нь уулзана, ажлаа амжуулна, ажлынхаа хүнтэй ярина гэдэг ч юм уу эдгээр чинь бүгд жижиг өдөр тутмын зорилго юм шиг тэгсэн мөртлөө явсаар байгаад, одоо юу гэдгийн, “Хэдэн жилийн дараа, таван жилийн дараа, арван жилийн дараа миний хүүхэд юу хийхийн юу чаддаг болох вэ?”, “Би сайн ээж байх ёстой”, “Би өдрийнх нь өмсөх хувцас, идэж уух юмыг нь бүгдийг нь бэлтгэж өгөх хэрэгтэй.”, “Миний үүрэг, миний зорилго гэдэг чиглэл явж байна” шүү дээ.

Давхар тэрнээсээ гадна чи гэр бүлийн зорилго явж байхад бас ажил мэргэжлээрээ чи юу хиймээр байна. Би ийм мэргэжилтэй , ийм бизнестэй, ийм хувийн юм амжуулмаар байна.

Одоо би ийм ажил хийж байна үүнийхээ хажуугаар ийм юм би амжуулчихмаар байна гэдэг өөр өөр чиглэлийн зорилгууд харагдаад байгаа биз. Тийм үү тэ?

Бямба, – Тийм

Monica, – Тэгэхлээр тэрийгээ л илүү тодорхойлоод хэд хэдэн зураг гаргаж ирвэл их зүгээр болчихоод байгаа юм. Ялангуяа амьдралын хүрд дасгалыг Бэрхшээл ба Боломж номны 18-р бүлэгт дурьдсан хэсгээс харж байгаад бие даагаад ажиллаад үзээрэй. Миний хүрэх гээд байгаа Б цэг чинь яг тодорхой харагдаж байгаа юу? “Б” цэгээ аль аль талбарт чиглэж ямар алхамууд тус тусдаа үйлдэгдэх хэрэгтэй байгааг зургаар дүрслээд харчихвал чамд илүү тодорхой болох юм болов уу. Тийм байна уу, олон янзын юмнууд хоорондоо авцалдах болохоор.

Энэний талаар хэдүүлээ гоё дэлгэрүүлээд ярина. Тэгэхлээр та нар өөрсдийнхөө бас тэмдэглэлийг хийгээд дүгнээд яваарай.

Хажуугаар нь ингээрэй Бямбаа. Хүрэх гээд байгаа Б цэгээ зураад, одоо жишээ нь санаа оноо юмнууд нь байгаад байгаа штээ. Тэрийгээ зураад, тэмдэглээд яваад энд хүрэхийн тулд би ийм ийм чиглэлийн юм хийхийн байна гэдэг ч юм уу тээ ингээд явбал бас аягүй их үр дүнтэй болно байх гэж бодож байна.

Бямба, -Аан за, тэгэж байгаа, баярлалаа гэх гэсийн.

Monica, -Аанхаа, яг зөв.

Идэвхтэй оролцож санаа оноогоо хуваалцаж, хамтран суралцдаг онлайн уулзалтынхаа бүх оролцогчддоо баярлалаа.

Хэрэв танд манай онлайн уулзалтууд таалагддаг бол дараа дараагийн уулзалтуудыг өргөн оролцож байгаарай. Таны санаа оноогоор бусад залуус маань ч бас суралцаг.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>