Монголчууд яагаад амархан шантардаг вэ? Нэг л их сайхан мундаг том том ярьсан залуучууд маань яг юунаас болоод шантарч, аргаа олохгүй мухардаж байна?
Хүн болгон үүнийг хардаг атлаа яг хаанаас нь яаж шийдэхээ мэддэггүй. Тэгвэл энэ видео маань Зорилгодоо хүрэх алхамууд яаж хийгддэг, бодит амьдрал дээр бидний бодож байгаа зорилго яаж зөрчилдөж өөр өөр хэлбэрт, өөр өөр алхамуудыг хийх ёстой талаар сануулж бид энэ сэдвээр сэтгэл гарган ярилцлаа.
Видео маань танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Зорилгодоо хүрэх алхамууд
Ойлгомжтой юу хүмүүсээ. Сонирхолтой байгаа биз дээ тийм ээ.
Тэгэхлээр бодит амьдрал дээр бид нар тийм юм гаргадаг учраас зорилгон дотроо өөрсдөө төөрчихдөг. Нэг алхам жаахан юм хийнгүүтээ “Өө энэ болохгүй байна” гээд л тээ. “Өө энэ чинь болохгүй байна,” “Өө наадах чинь бүтэхгүй байна”, “Энэ дээр тэгсэн.” “Наадах чинь муу хүн.”, “Монголчууд муу”, “Чи чадахгүй” гэх мэтчилэн сөрөг бодолд автаж эхэлдэг. Сөрөг бодолд автах нь юу ч биш, хавь ойрын хүмүүсийг сөрөг бодлоороо булшилж эхэлдэг. Бүгдээрээ иймэрхүү яриа их сонсдог болохоор нэг хүнтэй уулзаж үзээд болохгүй юм байна гэнгүүт “Өө болохгүй гэж байна лээ” гээд л хаячихдаг. Бид нар өөрсдөө энэ зорилгодоо хүрэх алхамууд хийгээд үр дүнгээ гарч ирэхгүй болмогц амархан төөрөөд, олон хүсэл сэтгэлийн хөдөлгөөн дотроо төөрөөд байгаа юм.
Жаахан мөнгө хийгээд мөнгөтэй болоод ирэнгүүтээ мөнгөө юунд хэрэглэх гээд байгаагаа мэдэхгүй, өөр юманд зарцуулчихна. “Өө одоо мөнгөгүй болчихсон юм чинь бизнес хийх боломжгүй” гэх мэтээр. Бизнесийн боломжгүй гэх мэтээр санаа зовоод явах жишээний. Тэгэхлээр бид нар өөр зорилгодоо хүрэхийн тулд зөндөө олон жижиг алхамууд байдаг гэдгийг, тэрийгээ яаж хооронд нь багцалж задалж, ойлгох вэ гэдгийгээ харж мэдэхгүй байгаа тал бий.
Жижигхэн юмны жаахан өнцгөөс л харж байж энэ болохгүй юм байна гээд хаячихдаг. Жаахан юмыг хараад л тайлбар тавьчихдаг. “Хүмүүс ийм”, “Эрчүүд бүгдээрээ ийм”, “Хүүхнүүд бүгдээрээ ийм” гээд л “Ийм хүмүүс ер хэцүү шүү.”, “Ингэж болохгүй шүү”, “Ирээдүйд Монголчууд ер нь бүтэхгүй л дээ” гээд л яриад байдаг. Гэтэл бүх бүтэхгүй байгаа юм бас биш шүү дээ. Зөндөө олон бүтэж байгаа юм байгаа. Тэр утгаараа бид нар зорилго гэдэг юмыг бүр томоор нь далайцтайгаар харж сурах хэрэгтэй байгаа. Тэгж харсан тохиолдолд өнөөдөр онлайн уулзалтанд байгаа бүх залуучууд маань та нарыгаа Зорилгодоо хүрэх алхамууд дотроо төөрөхгүй, хаана хүрэх гээд байгаагаа мэддэг, бас зам зуурт тохиолдох алхамуудаа хүрэх зорилготойгоо авцалдуулж ашиглаж сурах талаар сануулж байгаа юм.
Зорилго гэдэг юм чинь зүгээр нэг өнөөдөр аяга хоолоо амандаа хийхэд зориулагдсан юм биш. Зүгээр нэг залхуурлаа гээд, өнөөдөр жаахан уйдаад байна гээд уйдаагаа тайлах төдий юм бас биш. Өнөөдөр жаахан юм хийчихээд бид нар тэдэн цаг суугаад сурсан юмаа цаашаагаа яаж хэрэгжүүлэх вэ?
Зорилгодоо хүрэх алхамууд дотор зөндөө олон үе шат, үйлдэлүүд, ажлууд хийх шаардлагатай. Тэр бүхнийг нь бид нар томоор нь харж байж, тэгээд ийм ийм алхамууд надад хамааралтай байгаа учраас би ийм ийм юм хийхэд ингэж хийнэ, за хүмүүс ингэж хэлж байна, тэгвэл би энийг нь өөрчлөөд үзье тэгвэл үр дүн гарч магадгүй гэдэг ч юм уу тийм ээ. Зорилгодоо хүрэх алхамууд чинь бүгд өөр өөрийн нэмэлт стратеги бодлогуудыг агуулж байдаг. Иймэрхүү маягаар ухаалаг алхамуудыг бид нар хийх хэрэгтэй шаардлагатай тулгардаг.
Энэ видео маань танд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээ доорх товчлуурыг дараад үргэлжлүүлэн үзээрэй. Манай youtube сувагт subscribe хийхээ бүү мартаарай. Иймэрхүү олон гоё сэдвээр ярьсан бичлэгүүдийг цаг алдахгүй үзэж байгаарай.
Би одоо танд энэ гайхалтай дотоод хүчийг өөртөө бий болгож сурахад зориулж ашиглах ёстой гарын авлагыг чинь хэлж өгье.
Энэ бол Бэрхшээл ба Боломж подкаст 16 – Aмьдралаа үнэхээр хэцүү болсон үед яах вэ? гэдэг аудио байгаа юм. Үүнийг та манай онлайн дэлгүүр дээрээс татаж аваад өнөөдөр сонсоорой. Өнөөдөр сурсан энэ гоё ярилцлагыг чинь батжуулаад таныг амьдралаа үнэхээр өөрийн гараараа дотоод хүч чадлаа зөв ашиглаж сурахад тань туслах болно.
Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцөлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс хэрхэн хариу үйлдэл хийж, энэ нь ирээдүйд нь цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.
ҮНЭ – 13000₮
Ялан дийлэх гэдэг үгийг хэлэхэд амархан хийхэд бас л хэцүү. Тэгвэл одоо эндээс арга ухаанаа олоод аваарай.
Үүнийг сонссоноор та,
- Болсон явдалд яаж зөв хариу үйлдэл хийх ухаанаа хурцална.
- Ирээдүйдээ улам хүндэрч болзошгүй ноцтой асуудлуудыг таслан зогсооно.
- Амьдралаа цоо шинэ өнцгөөс харж хонгилын үзүүрт буй гэрлийг олж харах болно.
- Бие дааж өөрийн хүч чадлаа нөөцлөх, цаашилбал гэр бүл хайртай хүмүүсээ энэ бэрхшээлээс аврах ур чадварыг суралцана.
Бэрхшээл ба Боломж подкаст 16-г онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.