“Алиса гайхамшгийн оронд” шилдэг хүүхдийн үлгэр (03 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • “Алиса гайхамшгийн оронд” шилдэг хүүхдийн үлгэр (03 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хүүхдийн шидэт шилдэг үлгэрээс бид амьдралын маш их үнэ цэнэтэй сайхан зүйлсийг суралцдаг. Багадаа үзэж байсан олон шилдэг үлгэр маань бидний амьдралд үлдсэн. “Алиса гайхамшгийн оронд” хэмээх нэгэн хүүхэлдэйн киног та санаж байгаа байх.

“Алиса гайхамшгийн оронд” шилдэг хүүхдийн үлгэр дэлхийн классик зохиолуудын нэг.

Хүүхдүүдэд ч биш, томчуудад ч сургамжтай сургаалтай үлгэр, аз жаргалтай амжилттай амьдрахын нууцыг энэ үлгэр заадаг.

“Хаашаа очихоо мэдэхгүй бол аль ч замаар явсан ялгаагүй” гэдэг үгийг муур Алиса охинд хэлдэг. Энэ үгний утгыг би энэ видеондоо ярилцсан юм. Ялангуяа Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? гэдэг онлайн уулзалт дахь бидний асуултын гол зангилааг энэ үлгэр илэрхийлсэн учраас би тантай үүнийг чухалчлан байж хуваалцаж байна.

Видеогоо үзэхээр та илүү ойлгоно байх.
Модны нүхэнд унаад агуй руу орсон Алиса нэртэй жаахан охинын адал явдалын тухай энэ үлгэрт ярьдаг шүү дээ. Алиса гайхамшгийн оронд ийнхүү санамсаргүй явж, зам зууртаа салаа замын уулзвар дээр ирчихээд модон дээр суугаа муурыг харжээ.

– “Энэ салаа замын алинаар нь явах вэ?” гэж Алиса модон дээр сууж байгаа муурнаас асуусан чинь, нөгөө муур нь:

– Чи хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэж асуухад Алиса:

– Мэдэхгүй. гэж хэлжээ. Тэгсэн чинь муур:

– Хаашаа явахаа мэдэхгүй бол энэ замуудын аль нь ч байсан ямар хамаатай юм бэ!  гэж хариулжээ.

Муурын зөв, хэрэв та хаашаа очихоо тодорхой мэдэхгүй бол энэ замууд хаана ч таныг аваачсан хамаагүй дагаад л явах болно гэсэн үг.

Энэ үгийг би тухайн үедээ ойлгодоггүй байсан юм. Одоо бол энэ үгний ид шидийг үнэхээр ойлгож байгаа.  Бид нарын өмнө амьдралд өдөр тутамд зөндөө олон салаа замууд сонголтууд байдаг. Хүнтэй суух уу, үгүй юу, энэ сургуульд сурах уу үгүй юу, мэргэжлээ сонгох уу үгүй юу гээд л янз янзын асуултууд бидний өмнө байнга тулгарч байгаа. Ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй бол аль ч сургуульд сурсан ямар хамаатай юм бэ тийм ээ?

Ямар юм хийхийг хүсээд байгаагаа мэдэхгүй юм бол аль ч замаар нь явсан яадаг юм бэ? Одоо тэгэхээр, “Ээж намайг энэ сургуульд яв гэсэн”, “Аав намайг энэ сургуульд яв гэсэн” учраас… Хүмүүс энэ сургуульд явбал гайгүй, гоё гэж гэж хэлээд байна гэх мэтчилэнгээр бид сонголтуудаа хийдэг. Үнэндээ бид өөрсдийн хаана очихыг хүсч байгаа, ямар үр дүн гаргахаа мэдэхгүй учраас зам зуурт таарсан муур шиг хаа хамаагүй хүмүүсээс чигээ асуудаг. Энэ замуудын аль нь байсан яадаг юм бэ! гэдэг шиг зөвлөмжийг бид өдөр тутмын амьдралдаа хийх чухал сонголтуудыг хаа хамаагүй замын хүмүүсээс асууж шийддэг.

Бид нар яг цагаа тулбал яг тийм байдалд байгаад, ийм учраас бидний амьдралын өдөр тутмын сонголтууд огт үр ашиггүй, бидний хүссэн амьдралд хэзээ ч аваачдаггүй. Өөрийгөө юу хүсээд байгаагаа мэдэхгүй учраас юу ч хамаагүй замд таарсан асуудалд орооцолдож явдаг. Хүмүүс одоо ингэж хэлж байна гэсэн зарчмаар л “-Заза, үүний алингаар нь ч байсан яадаг юм бэ! Очоод болох байлгүй” гэсэн бодолтойгоор л шийдчихдэг. Очсоныхоо дараа би энэ мэргэжилд дургүй юм байна. Энэ ажил мэргэжлээр би амжилтанд хүрч чадах уу үгүй юу? Энэ ажилд орчихсон чинь энэ миний хүссэн юмыг хийлгэхгүй байна.” “Энэ ажил цалин нь бага байна” гэдэг ч юм уу.

Тэгэхээр бид нар тэртээ тэргүй цалингаа их авахыг хүсч байгаан бол цалин их авах зорилготойгоор бид нар эхнээсээ сургуулиа сонгохдоо ч бай, ажилд орохдоо ч бай тохируулж сонголт хийдэг байх учиртай. Харин түүнийгээ бид нар бодолцохгүйгээр “Би мэргэжилтэй болох ёстой, өндөр боловсролтой болох ёстой” гээд сургуульд сурчихдаг.

Энэ Alice in wonderland буюу “Алиса гайхамшгийн оронд” гээд энэ хүүхэлдэйн кино үлгэрийн юм шиг хирнээ бодит амьдралд хүний өмнө тулгараад байдаг асуудлуудыг маш хүчтэй мэргэн үгээр гаргаж ирсэн учраас энэ үлгэр одоог хүртэл дэлхийн классик гэж үнэлэгдэн үе үе дамжин ирсэн.

Ид шидийн үлгэрийн ид шидийн мөртлөө ерөөсөө давхар амьдралын сургамжыг маш сонин донжтой яг зөв. Хүн  өөрийнхөө амьдралынхаа эзэн нь байх ёстой санааг Алиса гайхамшгийн оронд шидэт үлгэр зааж өгсөн. Тухайн үедээ биднийг бага байхад байсан тэр хүүхэлдэйн кино зохиолыг сайн хийгдээгүй юмуу яасын бид нар сайн ойлгодоггүй байсан юм шиг байна лээ.

Одоо бол кино нь янз янзын гоё гоё график эффекттэйгээр хийгдчихсэн байгаа. Гэхдээ та нар үзээгүй бол дахин үзээд яг энэ хүүхэлдэйн киноны санааг, хэлж байгаа үгнүүдыг бүр амьдрал дээр ойлгох гэж үзээрэй за. Бид “Зорилгоо яаж тодорхойлох ёстой юм бэ?”, “Яагаад бид нар алдаатай амьдарч байгаад байдаг юм.” гэдэг чухал асуултуудын хариултыг энэ үлгэрээр гайхалтай үзүүлсэн байгаа юм.

Сүүлд 2010 онд гарсан “Алиса гайхамшигийн оронд“ шинэ киноны хувилбар дээрээ Алиса хуримын ч юм уу сүй тавихынхаа яг өмнө нь туулайны араас хөөцөлдөж гайхамшгийн оронд аялалд гардаг. Тухайн сүйт залуу нь Алиса-г жинхэнээсээ хайрладаггүй, Алиса тэр залууд хайргүй, өөрт нь таалагдахгүй атлаа л яагаад ч юм энэ залуутай суух ёстой юм шиг учраа олохгүй тийм үедээ таараад байдаг. Суухгүй л юм бол аав, ээжийнхэн нэр хүнд гэдэг ч юм уу, бүх л юм нь буруу болчих гээд байгаа юм шиг өөрөө бараг тэрнийхээ золиос болчихсон юм шиг тийм байдалтай байдаг шүү дээ.

Тэгээд дараа нь туулай хөөж алга болсныхоо дараа Алиса гайхамшгийн оронд аялж эргэж хүрч ирээд тэр залууд “Би ерөөсөө чамтай суухгүй. Уучлаарай, чи миний эгчийн талаар муухай юм ярьдаг, чи намайг хайрладаг хүн биш, чи миний төлөө надтай суух гээгүй тэгэхээр чи бид хоёр суух нь буруу юм байна.” гээд сонголтоо өөрөө зоригтой хийж эхэлдэг. Тэгэхлээр “Алиса гайхамшгийн оронд” энэ кино бол эхний хувилбарыг арай жаахан өөрчилсөн, мөн  бодит амьдрал дээр бид нар яаж зорилгоо мэдэж байгаа, юу хүсээд байгаагаа мэдэж байгаа бол хэнтэй суух үгүйгээ надад тохирох уу үгүй юу энэ маань амьдралд зөндөө олон шийдвэрүүд байгаа шүү дээ. Энийг би авах уу үгүй юу, хаях уу, гээх үү гэдэг ухааныг бид нар өөрсдөө шийддэг. Бидний өмнөөс туулсан замыг биднээс өөр хэн ч мэдэхгүй. Үүнийг бид нар гаднаас нэхээд байдаг атлаа яг өөрөөсөө яаж бүтээж бий болгох вэ гэдгээ мэддэггүй учраас асар том асуудал дотор амьдардаг.

Энэ үлгэр “Хэрэв та хаашаа очихоо мэдэхгүй бол аль ч замаар явсан хамаагүй” гэдгийг илэрхийлж байна. Зорилго гэдэг юм байсны дараа бид нар элдэв юмнаас айхаа болиод, яаж зохицуулах вэ? гэдэг арга ухааныг, ур чадварыг, мэдлэгийг, туршлагыг бүгдийг нь хуримтлуулж чадах чадвартай болдог. Тийм гайхалтай ид шидийн гэсэн үг. Ойлгосон уу?

Энэ киног үзээд, уншаад, ойлгоод мэдээд аваарай гэдэг санааг хэлж байгаа юм. Би одоо энэ хүүхэлдэйн киноны үгийг ойлгож эхэлснээсээ хойш энэ киног дахин дахин үзээд яг киноныхон гол санаа нь юу байгаад байгаа юм гэдгийг мэдэрч авсан. Тэгээд түүгээрээ их бахархаж явж байгаа.

podcast-12“Бэрхшээл ба Боломж подкаст 12 – Хэрхэн өөртөө итгэж, эргэлзээгээ даван туулж сурах вэ?” сэдвээр хийсэн подкастыг та манай онлайн дэлгүүрээс захиалга хийж, имэйлээрээ mp3 файлаар нь татаж аваад сонсоорой.

Энэ ярианаас таныг өөртөө итгэлтэй болоход тань нөлөөлж чадах олон чухал зүйлсийг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна.

ҮНЭ – 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өөртөө эргэлздэг, асуудлыг хаанаас нь яаж зохицуулж эхлүүлэхээ мэдэхгүй бол энэ ярилцлага танд туслах болно. Та өөрийн дотоод чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн өөртөө итгэлтэй байх талаар ч биш таны амьдралын бүх асуудлуудыг зохицуулахад хэрэгтэй чухал аргуудыг зааж өгөх болно.

Үүнийг сонссоноор та,

  • Хэрхэн эргэлзээ гацаанаас гарах арга боломжуудыг заана.
  • Та өөрийгөө таньж сурна
  • Таныг сэтгэл зүйн хөдөлгөөнөө ойлгодог болоход тусална.
  • Ирээдүйд гарч болзошгүй том хор уршигаас урьдчилан сэргийлж чадна.
  • Таны дотор өрнөөд буй айдас, түгшүүрийн талаар илүү сайн ойлгож авч,
  • харин оронд нь та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.
  • Айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
  • Асуудал бэрхшээлд оруулж байдаг муу зуршилаа эвдэж сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотивац эрч хүчийг олж харах болно.

Энэ ярилцлагын төгсгөлд таны дотор нуугдаж буй диамондыг асаах 10 зөвлөмж өгөх болно.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>