Өнөөдөр цоо шинэ “Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” сэдвээр хийсэн бас нэгэн гайхалтай, сурах зүйлээр дүүрэн онлайн уулзалтынхаа бичлэгийг танд хүргэж байгаадаа би туйлын их баяртай байна.
Өнгөрсөн 2 сарын туршид манай шинэ онлайн уулзалтын бичлэг тавигдахыг тэсэн ядан хүлээсэн та нартаа маш их баярлалаа. Энэ хугацаанд олон олон сайхан үйл явдалууд болж өнгөрч, өнгөрсөн удаад хийсэн онлайн уулзалтуудаас сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн гэдэгт тань итгэлтэй байна.
“Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” энэ удаагийн онлайн уулзалт маань бараг 8 цаг гаруй болж өнгөрсөн, оролцсон хүмүүс маань улам идэвхтэй, улам л олон янзын асуултаар дүүрэн, сэтгэл дотно яриа өрнүүлж байсанд нь би их баярласан. Цаашдаа ч бас иймэрхүү хүчтэй, сэтгэлтэй, тэмүүлэлтэй олон Монголчууд маань дараа дараагийн уулзалтанд маань оролцох болов уу хэмээн найдаж байна.
Дашрамд дурьдахад манай дараагийн онлайн уулзалтанд оролцохыг хүсвэл энд дараарай. Энэ сэдвээр бид таны амьдралд тулгараад буй олон асуудал бэрхшээлүүдийг шийдэх арга барилуудыг бэлэглээд зогсохгүй, цоо шинэ ур чадвар, сэтгэлгээний цар хүрээг бэлэглэх болно. Бүртгүүлэх үедээ хүмүүс хувийн асуултаа над руу илгээгээд явуулаарай. Энд дарж бүртгүүлээрэй.
За одоо хэдүүлээ, өнөөдрийнхөө онлайн уулзалтынхаа бичлэгийг эхнээс нь үзэцгээе. Суудлаа тухтай, аяга кофегоо бэлтгээд, тэмдэглэлийн дэвтэр үзгээ гаргаад яг одоо эхлэе.
“Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” онлайн уулзалт
Одоо тэгэхээр “Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” гээд өнөөдрийн онлайн уулзалт маань ерөөсөө л Монголчуудаас хамгийн их асуудаг Зорилго гэж юу вэ? Яаж тодорхойлох вэ? гэсэн асуултын талаар ярилцах юм.
Хамгийн их байгаад байдаг шалтгаан нь юу вэ? гэхээр өнгөрсөн хугацаанд бид залхуурал гээд ярьсан шүү дээ… “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” гээд сэдвүүдээр ярилцсан.
Монголчуудын санаа зовдог хамаг юмны нууц нь юу вэ? гэхлээр хүмүүс ихэвчлэн зорилгоо яаж тодорхойлохоо мэддэггүй, амьдралд ямар нэгэн алсын хараа, хаашаа юу хийх гэж байгаагаа мэдэхгүйгээсээ болоод дандаа асуудалтай байж байдаг.
Дандаа янз янзын бэрхшээлтэй мөнгөний асуудалтай ч юм уу гэр бүлийн асуудалтай эсвэл санхүү, ажил дээрээ асуудалтай, мэргэжлээ яаж сонгохоо мэдэхгүй, яг ямар учраас би энэ мэргэжлээр дуртай юм дургүй бол дургүй гэдгээ ч мэддэггүй гэх жишээний…
Хүмүүсийн хооронд яригддаг асар том сэдвийн нэг нь болохоор залхуурал. Залхуурал гэдэг дээр бүгдээрээ төвлөрчихөөд байдаг. Би хүмүүсээс санал авч байхад дандаа л залхуурлыг одоо яахуу, яанаа би залхуу хүрээд байна, яанаа би залхуу, би их унтаад байнааа, яах вэ? гээд сэдэв дээр зөндөө их яриад байдаг мөртлөө хэн нь ч яг зорилго гээд ингээд ярихаар зорилго гэж юу юм бэ? гэдгээ мэдэхгүй байгаа учраас ойр зуурын зүйлд санаа зовж шантарч байгаа юм.
Өнөөдөр оролцож байгаа хүмүүс бол ихэвчлэн ЗОРИЛГО гэдэг юмыг жоохон ч гэсэн гадарлаад, чухал гэдгийг нь ойлгоод цугларчихаад байгаа хүмүүс гэж ойлгоод байна л даа /инээв/.
Тиймээ. Тэгэхлээр ер нь зорилго гэдэг юм ер нь бараг шударга ярихад бид нараас асар хол зүүд зэрэглээ мэт эргэлзээтэй, бүрхэг ойлголт байж магадгүй.
Хүмүүсийн амьдрал дотор тийм болохоор бид нарт тулгардаг бэрхшээлүүд, хувийн амьдрал дээр гарч байгаа асуудлуудаа бид нар яаж шийдэх вэ? Арга барилаа мэдэхгүй, учраа олдоггүй ч юмуу хүмүүстээ тэрнийхээ төлөө зохицуулж чадахгүй зорилго нь байхгүй учраас бид нар дандаа л улс төрийн асуудалд бухимдаад, “Төр нь ийм болохоор эдийн засгийн хямрал болж байна” гэдэг ч юм уу. “Бүх юм үнэтэй болж байна” гээд яриад байдаг атлаа, ерөөсөө “Би яг юу хүсээд байнга?” “Би яг энэ эдийн засгийн хямралыг давахын тулд яаж өндөр орлоготой болох вэ?”, “Би өөрийнхөө ажил мэргэжилдээ яаж амжилттай болох вэ?” гэдэг ч юмуу ийм сэдвүүдийг хөндөж ярих хүн нь ховор атлаа асуудал бэрхшээл нь яригдаад байгаа юм.
Тийм учраас зорилго гэдэг сэдвийг бид нар бараг шахаад, хүн болгонд “Чамд байх ёстой юм шүү” гэж нааж өгөөд оруулдаг. Харахад л зорилго зорилго гэж ярьдаг хүмүүс байгаа юм шиг боловч яг цагаа тулвал, бид нар “Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” гэдэг талаас нь юм ярихгүй байгаа учраас тэр олон асуудлуудыг шийдэж чадахгүй, учраа олохгүй болгочихоод байгаа юм.
Тэгэхлээр энэ олон асуудлуудаас гарахын тулд бид нар яах аргагүй зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй байгаа юм. Зорилгоо яаж тодорхойлохоо сайн ойлгож аваад хэрэглэж чадвал “Бид нар тэр асуудлуудыг яаж давж гарах вэ?”, “Яаж зохицуулах вэ?” гэдэг хувийн амьдралынхаа илүү ачаатай хэцүү асуудлынхаа аргыг олчихдог, түргэн хийе гэсэн юмаа хийж чаддаг, авъя гэсэн юмаа одоо олоод авчихаж чаддаг, зорилгодоо хүртэлээ тэвчиж чаддаг тийм л ур чадвартай болж, тийм таатай орчин нөхцөлийг бүтээх боломж руу орж байна гэсэн үг л дээ.
“Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?” сэдвээр болоод хувийнхаа асуудал дээр тусламж хэрэгтэй бол надтай ганцаарчилсан онлайн дасгалжуулалт авахаар холбоо бариарай.
Зорилго гэж юу вэ?, Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?, Зорилгодоо яаж хүрэх вэ? гэдэг сэдэв бол яах аргагүй амьдралын дасгалжуулагч миний хувьд бол асар том чухал сэдвүүдийн нэг байгаа юм.
Би бүр нарийвчлаад та нарт энэ талаар заагаад өгөөд байвал өгөөд л байна. Дуусахгүй гэхдээ би аль болох энэ уулзалт дээр дасгалжуулагч учраас би ямар ямар арга хэрэглэдэг вэ, та нар бас энийг амьдралдаа яаж ашиглаж болох вэ гэдэг талаас нь би энэ онлайн уулзалтыг далимдуулж гаргаж өгч байгаа юм. Үргэлжлэлийг дараагийн бичлэгээс үзээрэй.