Blog

HomeҮНЭГҮЙ ЗӨВЛӨМЖҮҮДhuman-resourceХувийн зохион байгуулалт бизнест нөлөөлөх үү?

Хувийн зохион байгуулалт бизнест нөлөөлөх үү?

Байгууллагын хүний нөөцийн асуудалтай холбоотойгоор энэ удаа “Хувийн зохион байгуулалт бизнест нөлөөлөх үү?” сэдвээр зөвлөж ярилцлаа.

Бизнес эрхлэгчдэд тулгардаг хүний нөөцийн асуудлын жинхэнэ дүр төрхийн нэг бол бизнес эрхлэгчийн хувийн зохион байгуулалт, бизнесийн төлөвлөгөө бүрэн бус байдлаас бизнес тодорхой хэмжээний асуудалд өртдөг.

“Хувийн зохион байгуулалт бизнест нөлөөлөх үү?”

Бидэнд доорх асуулт ирсэн юм.

Хүмүүсээ зөв зохион байгуулж ажилуулахад надаас юу шалтгаалах вэ?

Хувийн зохион байгуулалт муутайгаас болоод дараах зүйлүүд хүний нөөцийн асуудал үүсэхэд нөлөөлдөг.

  • Ажилтандаа зааварчилгаа өгч чадахгүй нэг хэлсэн зүйлээ дахин давтдаг.
  • Хүмүүсийнхээ ажлын ачаалалыг жигд хуваарьлаж чадахгүй нэг хүнд хэт их ачаалал өгч ажиллуулдаг.
  • Санасан зүйлээ тэр даруй хэлэхгүй дараа нь мартдаг. Түүнийгээ хэлсэн гээд өөртөө ойлгочихдог.
  • Тантай ажиллаж байгаа баг хамт олонд таны зан ааш, хувийн зохион байгуулалт муутай эмх цэгцгүй байдал гэх мэт зүйлүүд тэр дороо мэдрэгддэг.
  • Та ажилтанаа гараас нь юм гардаггүй, сайн ажиллаж чадахгүй байна гэх мэт шүүмжлэхээ урьдал болгодог.

Гэтэл та ажилтандаа анхаарал халамж зөв тавиагүй, тодорхой зааварчилгаа, хэрэгтэй мэдээлэлийг зөв өгч чадаагүй эсвэл хэтэрхий их мэдээлэл өгдөг байдал нь хүний нөөцийн асуудал үүсэх шалтгаан болдог.

Та өөрөө зохион байгуулалт муутай бол таны ажилтан бас тийм байна гэсэн үг.

Бизнесийн төлөвлөгөө гэж том зүйл зөвхөн хөрөнгө оруулалт олох, банкнаас зээл авах зэрэгт ашигладаг хэмээн бизнес эрхлэгчид ихэнхидээ ойлгодог. Түүнчлэн үүнийгээ бичиж дуусгахгүй орхих нь ч байдаг.

Энэ бизнесийн төлөвлөгөө хэдий хугацаагаар ямар хэмжээгээр яаж өдөр тутмын ажилд тусгалаа олж байх ёстойгоо гаргаж ирдэггүй. Энэ бас л хувийн зохион байгуулалтын асуудалын хувилбар болж байдаг.

Бизнесийн төлөвлөгөө гэх хэзээ хаана яаж хэрэглэгдэх нь тодорхойгүй, хэн хийх нь ойлгомжгүй юм хийгээд тоосонд даруулан хадгалах хэрэггүй. Өөрөө түүнийгээ тодорхой ойлгож мэд.

Байгууллагын бизнесийн төлөвлөгөө нь хүрэхийг хүсээд байгаа зорилготойгоо цаг хугацаагаар эрэмблэгдэн өдөр тутмын ажлуудтайгаа уялдаж улмаар ажилтанууддаа хийх ажлын зааварчилгааг зөв өгснөөр үр дүнд хүрч болдог.

Өдөр тутмын бага саг ажил, хэрэглэгчдийн асуулт, хурал цуглаанд оролцох, утсаар ярих гэх мэт янз бүрийн мэдээлэл дунд живж явсаар бизнесийн төлөвлөгөөгөө бүрэн гүйцэт хийхгүй байдал нь бизнес эрхлэгч таны цаг ашиглалт хувийн зохион байгуулалттай холбоотой.

Хүний нөөцийн асуудал үүсээд байна гэж яриад байдаг. Гэтэл цаана нь бизнес эрхлэгчийн хувийн зохион байгуулалт, бизнесийн бүрэн бус төлөвлөгөөнөөс асуудал үүсч байж болно.
Ажилтандаа та бизнесийн төлөвлөгөөнийхөө дагуу ажлын зааварчилгаа өгөх ёстой.

Танаас асуух асуулт

– Та өөрийн бизнесийн төлөвлөгөөгөө бичсэн үү?
– Бизнесийн төлөвлөгөөгөө зөв гаргасан уу?
– Бизнесийн төлөвлөгөөнд туссан асуудлаа ажилтандаа ойлгуулж өгдөг үү?
– Ажилтныхаа ажлыг зөв хуваарьлаж чадсан уу?
– Та өөрөө хувийн зөв зохион байгуулалттай байдаг уу?

Дээрх асуултуудад хариулаад үзээрэй. Өөрийн туршлагаасаа бидэнтэй болон бусадтай хуваалцаж манай блогт коммент бичиж үлдээгээрэй.

Та хүн ажилд авахын тулд тодорхой цаг хугацаа, оюуны хөрөнгө оруулалт оруулах ёстой болдог. Улмаар зөв хүнээ сонгон авч тохирох ажлыг нь хийлгэснээр асуудал үүсэх нь бага байх болно.

Өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг хүсвэл дараа дараагийн бидний бэлтгэн хүргэх Хүний нөөцийн асуудлаарх цуврал видеонуудыг хүлээн авч үзээрэй.

Хэрэв та өөрийн ирээдүйд хэрэгцээтэй зөв мэдлэгийг эзэмшиж бизнесийн зах зээлийн чиглэлийг сонгон авч амжилтанд хүрэхийг хүсвэл бизнесинй дасгалжуулагч Моника Батсүхтэй энэ талаар ярилцахын тулд цаг авч дасгалжуулалт хийхээ бүү хойшлуулаарай.

Танд байгаа нөөц бололцоо төрөлхийн авъяас чадварыг хэрхэн технологийн зөв давуу чиглэлд тохируулан мэргэжлээ сонгохоос авахуулаад, дэлхийн зах зээл дээр үнэлэгдэхүйц хэмжээний бизнесийн томоохон боломжийг олж харж хөрөнгө оруулагч олох боломжтоо ч таньж авахад тань туслах дасгалжуулалтын өгөх үр өгөөж танд хязгааргүй их бий.

Та бизнес хийх гэж байгаа, эсвэл бизнесээ хөгжүүлэх гэж байгаа бол бүтээгдэхүүнээ, үйлчилгээгээ хэрэглэгчдээ хамгийн шилдэг арга барил, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн их үр өгөөж өгч чадахуйц систем систем ашиглаж Инноваци хэрхэн бүтээх талаар зөвхөн өөртөө тохирсон, өөрийн бизнестээ тохирсон, өөрийн нөөц бололцоондоо тохирсон арга чадваруудыг эзэмшихийг хүсвэл Моника эгчтэй ажиллаад энэ талаар дэлгэрэнгүй ярилцаарай.

Хэрэв та урьд өмнө нь дасгалжуулалт авч үзээгүй би таныг эхлээд хувийн амьдралынхаа хүсэл зорилгоо ярилцаж түүгээрээ дамжуулан бизнесийнхээ асуудал зорилгоо дэлгэн ярилцаж амжилтанд хүрэх алхамуудаа тодруулж аваарай гэж зөвлөх байна.

coaching-1-month

Анх дасгалжуулалт авч байгаа хүмүүст хамгийн тохиромжтой нь 1 сарын гэрээ. Учир нь хувийн амьдралын зорилго, хүсэл эрмэлзэл, гэр бүл, санхүүгийн байдал, бизнесийн байдал, одоо тулгарч байгаа бэрхшээлүүд гээд олон олон чухал асуудлуудыг тус тусд нь оновчтой шийдлүүдийг олох хэрэгцээтэй байх нь дамжиггүй.

1 сарын дасгалжуулалтын гэрээ – 745000₮

screenshot-22-10-2016-20-28

1 сард та 4 удаа, долоо хоногт 1 удаа буюу нийт 4 удаагийн дасгалжуулалтын цаг тохирох юм. 1 удаа дасгалжуулалт хийхэд 1 цагийн хугацаанд яг энэ 30 хоногийн азтангуудын адилаар скайп дээр та ярилцах болно.

Танд ердөө л интернет холбогдсон гар утас эсвэл компютер байхад л Monica Batsukh-тэй дасгалжуулалтаа хийх боломжтой. Дасгалжуулалт хийх үедээ танд саад болохооргүй чимээгүй орчин сонговол таны хажуудаа байгаа хүмүүсээс санаа зовж нууж хаах юмгүйгээр өөртөө анхаарал төвлөрч ярилцаж чадна.

Онлайнаар дасгалжуулалт хийхэд их амархан. Та манай вэбсайт руу зочлоод Дасгалжуулалт хуудсан дээрээс гэрээгээ хийж хүсэлтийг илгээгээрэй. Энэ хуудаснаас дасгалжуулалтын талаар хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудын хариултыг уншиж, өөрийн гайхширч байсан асуултандаа хариулт аваарай.

Хэрэв та дасгалжуулалтын гэрээгээ хийхэд асуулт тулгараад эсвэл төлбөрөө хийхэд туслалцаа хэрэгцээтэй бол 88770338, 99156053 дугаарын утсаар залгаарай.

Өнөөдрийн ярилцлагын төгсгөлд танд гарын авлага болгож Бэрхшээл ба Боломж номоо олж уншаарай.

Монголчуудын нийгэмд тулгарч буй бодит амьдралын хүнд хэцүү бэрхшээлийг хэрхэн давч боломжийг олон хүний амьдралын жишээгээр харуулж, хэрхэн тэдэнд эрч хүч, ур чадварыг бэлэглэж болохыг илэрхий үзүүлсэн гайхалтай бүтээл болсон нь олны талархалыг хүлээж байна.

Энэ номыг уншсанаар таныг амьдралд тань тулгарч байсан зовлон тулгарахад шийдэх чухал асуултуудад хариулт авах болно.

  • Таны айдас, зовлон, бэрхшээл хаанаас гарч байна?
  • Бэрхшээлээсээ хэрхэн ангижрах вэ?
  • Ядуурлаас гарах арга зам байна уу?
  • Мөрөөдөл хоосон юм гэж үү?
  • berhsheel-bookМөрөөдөлдөө хүрэхэд хаанаас нь эхлэх вэ?
  • Өөртөө итгэж, өөрийгөө үнэлүүлж сурмаар байна яах вэ?
  • Амьдрал үнэхээр хэцүү бэрхшээлтэй болсон үед яах вэ?
  • Амьдралдаа итгэх итгэлээ олж авахын тулд яах вэ?
  • Хэрхэн амьдралын зорилгоо тодорхойлох вэ?
  • Айдсаа хэрхэн давж зоригтой алхаж сурах вэ?

ҮНЭ – 21000₮

screenshot-22-10-2016-20-28

Бэрхшээл ба Боломж ном бол зөвхөн уншаад өнгөрөх төрлийн ном биш, бүлэг тус бүрт уншигч хүн өөрийгөө танин нээх зорилготой асуулга дасгалууд бий. Дасгалуудыг ажилласан хүмүүсийн амьдралд энэ ном улам их үр өгөөж өгөөд зогсохгүй, таныг цаашдын ажил амьдралдаа тулгарч буй асуудлаа хэрхэн шийдэж болох боломжуудыг мэдрүүлэх болно.

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.