Өдөр 19. Тодорхой байхын ид шид
Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 19 дэх өдрийн дасгалжуулалтын ярилцлаганд тавтай морил.
Өнөөдөр 19 дэх өдөртөө бид танд “Тодорхой байхын ид шид” сэдвээр ярилцъя гэж бодож байна. Энэ бол таны урьд нь сайн мэддэггүй, бодолцож үзээгүй чухал асуудлын нэг байгаа юм.
Ялангуяа Монголчууд бид юмыг их бүдэг баараг ярьдаг. Маш тодорхойгүй муухан төсөөлөл төдий манан будан дотор амьдардаг. Энэ манан будангаас гарахын тулд “Тодорхой байхын ид шид”-ийг та бид маш сайн ойлгох ёстой.
Тодорхой байхын ид шидийн ачаар та өөрийн хүсэл зорилго мөрөөдөлдөө хурдан хүрч чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та өнөөдөр танд тулгараад байгаа зовлонгоосоо ангижирч чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та мэргэжлээ зөв сонгож чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та сонгосон мэргэжлээрээ дипломын сэдвээ зөв сонгож чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та гэр бүлийнхээ хүнтэй зөв ойлголцож чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар таны сэтгэл зүрх, таны санаа хүнд ойлгогдоно.
Тодорхой байхын ид шидийн ачаар таныг хүмүүс ойлгоно.
Тодорхой байхын ид шидийн ачаар та бусдын итгэлийг хүлээж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та бусдад итгэж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та хайр дурлалын амтыг мэдэрч, мэдрүүлж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та найз нөхөдтэй, хамт олонтой байх хүч чадлыг өөртөө хуримтлуулж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та нийгэмд болж байгаа бизнесийн боломжийг олж онилж харж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та өөрийгөө хүчтэй удирдагч манлайлагч болгож хувиргаж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та мөнгөтэй болж чадна.
Тодорхой байхын ид шидийн ачаар та зоригтой, өөртөө итгэлтэй байж чадна.
Тодорхой байхын ид шид хязгааргүй.
Монголчууд маань нь Тодорхой байхын ид шидийг сайн мэддэггүй учраас асар их зовлон шаналгаа бэрхшээлд өртөж, дэмий шаналж, хоосон санаа зовж амьдарч байгаа.
Өдөр 19. Тодорхой байхын ид шид ярилцлагын эзэн бүсгүй маань өөрийнхөө байдлын талаар хэрхэн танилцуулахыг уншаарай.
За одоо таныг энэ дасгалжуулалтын ярианд урьж байна. Сурч мэдсэн зүйлсээ бидэнтэй коммент бичиж хуваалцаарай.
Маш тодорхойгүй муухан төсөөлөл төдий манан будан дотор амьдардаг. Энэ манан будангаас гарахын тулд “Тодорхой байхын ид шид”-ийг та бид маш сайн ойлгох ёстой.
Ярилцлагын эхнээсээ төгсгөлийг хүртэл санаа зовоосон том том асуудлуудыг тус тусд нь ярьж хэлэлцсэнийг та тус тусд нь суралцсан байх.
Хэрхэн асуудлуудыг цэгцлээд эсвэл ямар нэгэн толгой эргүүлсэн эргэж буцдаг асуудал дээр тархийг нь гашилгадаг сэдэл асуудлууд дээр шийдэл гаргаж цэг тавиад сүүл сүүлдээ яг л томруулдаг шилээр харж байгаа юм шиг, энэ бүсгүйн судалгааны асуудалд тулгараад байгаа нарийвчилсан бэрхшээлүүд рүү орж байгааг та анзаарсан уу?
Энэ зуурт Моника эгч энэ бүсгүйг хий хоосон санаа зовоод байдаг олон асуудлуудыг шийдэхэд нь бараг л гарыг нь хөтөлж байгаад шийдвэр гаргах эх сурвалжуудыг нь уудалж ярилцлаа. Энэ дасгалжуулалт энэ бүсгүйд ярихад их хүндрэлтэй, хариулахад хэцүү асуудлууд ч тулгарч байсан нь дамжиггүй.
Нөхрөөсөө салах эсэхээ мэдэхгүй тээнэгэлздэг байснаа сүүлдээ нөхрөөсөө салахгүй байхаар шийдвэрийг энэ бүсгүй гаргалаа. Гайхалтай.
Нөхөртэйгөө маргалддаг байсан асуудлуудаа нь шийдэх аргыг энэ бүсгүй эзэмшлээ.
Дипломынхоо ажлыг бичихдээ ч бас хэд хэдэн шийдэлүүдийг гаргаж, суралцах арга барилаа сэргээж авсан.
Миний дээр танд дурьдаж байсан шиг хүний тархи гайхалтай. Таны тархины чөлөөтэй сэтгэх үйл ажиллагаанд садаа болж байдаг, ойр зуурын санаа зовсон асуудлыг таягдан хаяж бодлоо цэгцлэх нь ийм л хүчтэй байдаг байх нь.
Тодорхой байхын ид шидээр, энэ бүсгүй амьдралдаа гаргаж байсан алдаануудаа олж харж, өөртөө итгэх итгэлээ сэргээж авлаа.
Өнөөдрийн таны гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 17 – АМЬДРАЛД ИТГЭХ ИТГЭЛ – ИРЭЭДҮЙДЭЭ ТУСАХ ГЭРЛИЙГ ХЭРХЭН ОЛЖ ХАРАХ ВЭ?
Энэ аудио ярилцлага дээр Моника эгч Айдас авчирдаг итгэлээ өөрчлөх 10 зөвлөмжийг ярьсан байгаа.
Итгэл үнэмшил таны амьдралыг яаж өөрчилдөг вэ?
Өнөөдрийн амьдралд итгэх итгэл тань хэр байна вэ
Айдас төрүүлж буй нөхцөлүүд юу байна?
Яаж итгэлээ өөрчлөх вэ?
ҮНЭ - 19000₮
Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцөлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс амьдралд итгэх итгэлээ алддаг нь цаашдын үйл хөдлөл, ажилд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.
Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.
Mash ih zuiliig oilgoloo.
Бүх зүйлүүд тодорхой байснаар үр дүн илүү байх болноо
Баярлалаа Моника эгчдээ. Тодорхой байхын ид шидийг мэдэж авсандаа талархаж байна.
Энэ өдрийн мэндээ. Зоригтой, зорилготой, өөртөө итгэлтэй юу хүсч юу хийх эсэхээ тодорхой болгож байх хамгийн чухал
Uneheer sonsohoor garah garts bna daa gej bodovch bi negl ooriigoo oorchilj chadahgui zarimdaan odorjin orontoo hevteh ue ih
өдрийн мэнд өөрийнхөө зоридгыг маш тодорхой болгож зөв шийдвэр гаргахад маш сайн нөлөөлж байгаа сургалтуудад баярлалаа.Бүгдэд нь амжилт хүсье
Тодорхой байх ямар чухал болохыг ярилцлага эхлэхийн өмнөх шторк дээр хэлж бодогдуулж байна. Хүн өөрийнхөө 5, 10, 15, 20 жилийн дараа ямар байх талаар тодорхой төсөөлөл, мөрөөдөл, зорилготой байх ёстой санагддаг.
Тодорхой байхын ид шидийн ачаар та гэр бүлийнхээ хүнтэй зөв ойлголцож чадна гэж үнэн шүү. Арав хүрэхгүй жилийн өмнө нөхөртэйгөө би санаатай, санамсаргүйгээр “чи яг яах гэсэн юм бэ? Надтай амьдрах юм уу? Цаашдын олон жилийн амьдралыг харж байна уу? Яг надад тодорхой хэл дээ” гэж ярилцдаг байж билээ. Ингэж ярилцсаны эцэст нөхөр минь архинаас гараад тав дахь жилийнхээ нүүрийг үзсэн байна. Одоо бид хоёр нэг зорилготой хамтын амьдралаа амьсгал хураах хүртлээ амьдарна гэдэг дээ.
Тодорхой байх нь үрэлгэн биш болгодог, зорилгодоо тууштай болгодог. Бүх зүйлээ тодорхой байлгая! Тодорхой байхын ид шид хязгааргүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
Mind Map-ээ сэргээж хийж байя гэж бас бодлоо. Маш их баярлалаа.