Хайр таны инээмсэглэлийн тоог нэмж, чанартай амьдарсан шиг амьдрахад чиглүүлэх болно. Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Сайхан гэр бүлтэй амьдрах жорыг өөртөө бэлэглэ!


ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Хөтөлбөрийнхөө ид шидийг хамгийн анхны өдрөөсөө мэдрэх гайхалтай боломж!

Та гэр бүлийнхээ хүнд гомдож явдаг, хэлмээр байдаг атлаа хэлж илэрхийлж чаддаггүй, хэрүүл болчих гээд байдаг, хүмүүсийн өмнө ярихад ч ичмээр зүрх сэтгэлийг тань шархлуулаад байдаг тэдгээр асуудлын талаар бид энэ модуль дээрээ ярилцана. Бид шууд л таны болон, танай гэр бүлийн хүний дотор далдаас далд нуугдаж байдаг шархнуудыг ойртон харж, ИЛААРШУУЛАХ арга боломжуудыг хэлэлцэх болно. Танай гэр бүлд зарим ийм бэрхшээлүүд одоогоор нүүрлээгүй байсан ч, яаж иймэрхүү бэрхшээлүүдийг шийдэж сурах арга барилуудыг бид маш гүнзгий ярилцах болно. Өнөөгийн нийгмийн онцгой шилжилт, эдийн засгийн хямралын энэ сонин цаг үе дээр тулгарч буй олон бэрхшээлүүд бий шүү дээ

Хайрлаж, хайрлуулахын мастер урлагийг суралцаад аваарай!

18-тай юм шиг халуухан дурлалын амтыг мэдрэхийг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Хөгшин ч бай, залуу ч бай. Бид бүгд 18-тай байсан шигээ хайрыг мэдэрч, түүгээрээ амьдралын тааламжийг олж авах эрхтэй. Харамсалтай нь ХАЙРЫГ ХЭРХЭН БҮТЭЭХ аргаа мэдэхгүйгээсээ болж Монголчууд бид насаараа зовлонд унасан гунигтай харцтай амьдарч байгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 

Та мөнхийн залуу хайрыг мэдрээд зогсохгүй, гэр бүлийн хүнээ аз жаргалтай байлгах, зүрх сэтгэлийн дотор нуугдаад байдаг хайрын ид шидийг өөрөөсөө ундруулагч болно.

Хайрыг мэдэрч чадахгүй бол хүмүүн бид энэ хорвоод амьдраад яах билээ дээ? Та хайр мэдрэх эрхтэй хүн! 

Хэзээ ч хуучрахгүй шинэлэг гэр бүлийн харилцааг бий болгох нууц аргачлалууд

Гэр бүлийн харилцаа хуучирснаас болж хайртай хосуудын хамтдаа байх хүсэл эрмэлзэл унтарч, бие биенээсээ залхаж тэр бүү хэл нэг орон гэрт тогтохын аргагүй маргаан зөрчилдөөн үүсдэг үеүд цагийн аясаар нисэн ирдэг. Яаж ч хичээгээд улиг болсон хуучин амтгүй хоолыг идэх дур хүсэл төрдөггүй шиг гэр бүлийн харилцаа ч гэсэн хуучраад, нэгэн хэвийн байдалд ороод ирэхээрээ уйтгартай. Тэгвэл гэр бүлийн харилцааг ямар аргаар шинэчилж, сонирхолтой, адал явдлаар дүүрэн, соргог, мөнхийн хайраар дүрэлзэн буй мэт болгох вэ? Яг үүнийг, тантай, таны гэр бүлийн хүнтэй зөвхөн энэ хөтөлбөрийн хөшигний ард шивэгнэн хуваалцах болно. Нууцыг хамаагүй задгай ярьж болохгүй. Чишшш! Зөвхөн нууцыг мэдэх эрхийн бичигтэй хосуудад зориулъя.

Аз жаргалтай, амжилттай, гэр бүлийн бүтээх ид шидийн дүрмүүд

Танай гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, бусдаас ялгарах онцлог авьяастай. Үүнийг нь зөв дэмжээд өгвөл ДИАМОНД мэт гялалзаж чадна. Харамсалтай нь даравч далдайж, булавч бултайж байдаг алдаа айдас, зовлон түгшүүрийг өдөр бүр янз бүрийн аргаар мэдэрч байгаа. Тэгвэл хүн болгоны энэ сонин, будлиантай зөрчилдөөнтэй асуудлуудыг яаж хоорондоо хэрүүл маргаангүйгээр, харилцан дэмжлэгтэйгээр зөв бүтэц аргачлалтай болгох вэ? Яг үүнийг л бид энд ярилцаж, суралцах болно.

 Хөтөлбөрийн бүртгэл 

2024-06-01 хүртэл

36
ӨДӨР
:
 
09
ЦАГ
:
 
36
МИН
:
 
22
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 
хэзээ эхлэх вэ?

2024-05-26

Хэр удаан үргэлжлэх вэ?

3 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр

Хаана явагдах вэ?

Онлайнаар

Хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдэл

“Гэрт нэг л муухай сөрөг энерги зонхилж нэг л болохгүй байгааг мэдэрдэг байсан. Өөрийнхөө сэтгэлийн шархаа эдгээснээр хүүхдүүдтэйгээ маш эерэг харилцаатай болж  хамтдаа инээж, бие биенээ улам хайрлаж, дотно гэр бүл болж өөрчлөгдсөн. Хэрвээ би нөхрөөсөө салахаас өмнө энэ хөтөлбөрт суусан бол манай гэр бүл бүрэн бүтэн аз жаргалтай байх байсан гэж боддог юм."

Д.Жагаа

 /Нидерланд улс/

“Би өөрөө амьдралдаа ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй байснаа олж харсан. Нөхөр л намайг тэжээх ёстой гэсэн бодолтой байсан. Нөхөртөө амьдралаа даатгаж, бодит бус хүлээлт, горьдлого тавьж амьдарснаа ухаарсан. Болохгүй харилцаандаа цэг тавьснаар  сэтгэлийн гүнзгий шархаа эдгээсэн. Бүх хариуцлагаа өөрийн гартаа авч чадсандаа машид талархдаг. ”

Д.Энхбат

/Япон улс/

Юу болохгүй байгааг мэдэхгүй нөхөр, хүүхэд рүүгээ орилдог ээж байсан. Хөтөлбөрт ороод бүх учир холбоос тайлагдаж, тайван нэг л ухаантай ээж болсон. Нөхөр бид 2 бие биенийхээ үнэ цэнийг ойлгож, бие биеэ хүлээн зөвшөөрсөн. Хүүхдүүд маань ч тайван өөртөө итгэлтэй, бусдад дуурайлалтай болж өөрчлөгдсөн. Энэ үеэс л миний амьдрал утга учиртай өрнөж эхэлсэн."

 Ч.Цэрэндолгор 

 /Монгол улс УБ хот/

 ХӨТӨЛБӨР ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

  • Аз жаргалтай гэр бүлээ бүтээх боловсролд алдахаасаа өмнө суралцах ухамсартай залууст 
  • Үр хүүхдийнхээ хүмүүжил, ирээдүйд санаа зовдог хариуцлагатай эцэг эхчүүдэд
  • Хайртай хүнтэйгээ сонирхолтой, шинэлэг харилцаатай болохыг хүссэн хосуудад
  • Ажил амьдралаа тэнцвэржүүлэх арга барилд суралцахыг хүсэж байгаа хүмүүст
  • Амьдралын төлөө гадаад улсад ажиллаж амьдарч байгаа боловч хайртай хүмүүстэйгээ учраа олохгүй шаналж буй хүмүүст
  • Мөнгө тойрсон асуудлаа шийдэж, гэр бүлийн хамтын санхүүгийн зорилготой болохыг хүсдэг ганц бие болон хосуудад 
  • Гэр бүлийн хамтын бизнесээ урт хугацаандаа тогтвортой авч явахад саад болж буй хувь хүний зан чанараас шалтгаалсан бэрхшээлүүдээ шийдэхийг хүсэж буй танд
  • Гэр бүл зохиож өмнө нь алдсан ч дахин аз жаргалтай гэр бүлийн үндсийг бүтээх хүсэлтэй хүмүүст 
  • Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах аргаа олохгүй байгаа ээж аавуудад
  • Гэр бүлийн харилцааны ар араасаа хөвөрсөн бэрхшээлүүдээ хэрхэн шийдэх аргаа олохгүй байгаа хосуудад
  • Хадмууд, эргэн тойрон, найз нөхдийн нөлөөллөөс болж харилцааанд нь сэв суусан хосуудад
  • Хайртай дотны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулж, хамт өсөн хөгжих хүсэлтэй хэн бүхэнд
  • Гэр бүлийн элдэв донтолт, архидалт, ямар нэг хүчирхийлэлд өртөж байсан болон одоо ч үргэлжилсээр байгаа сэтгэлзүйн хүнд асуудлаас өөрийгөө чөлөөлөхийг хүссэн хэн бүхэнд
  • Байнгын хардалт, биеийн болоод сэтгэл санааны дарамттай амьдралын хэв маягтаа цэг тавихыг хүссэн хэн бүхэнд зориулав. 

ЭРТЭЧ ШУВУУХАЙ 

БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

  • Хөтөлбөртөө бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж танд хичээл эрт нээгдэх бөгөөд онлайн хичээлүүд элссэн өдрөөс 3 сарын турш судлахад нээлттэй байдаг. Харин та 5 сарын 24-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлээд ороод ирвэл танд нэмэлт 15 хоногийн хугацаа нэмж өгөх болно.
  • Та ментортойгоо эрт танилцаж, хөтөлбөрт оролцох зааварчилгаа хичээлээ үзэж, хөтөлбөртөө хэрхэн амжилттай оролцох талаар, өөрийн арга барилыг эрт олоход, ажлаа төлөвлөхөд тустай. 

 ҮНЭ ЦЭНЭТЭЙ БЭЛЭГ УРАМШУУЛАЛ

 1. 25'500'000 төгрөгийн ТУРШЛАГА

Моника дасгалжуулагчийн видео бичлэгүүд -3 сая ₮
Зочин илтгэгчийн видео бичлэгүүд - 3 сая ₮
30 хоногийн бонус видео бичлэгүүд - 19 сая 500’000 ₮

2. 500'000₮ ХЭМНЭЛТ

“Гэр бүлийн динамик” хөтөлбөрийн оролцогчид зөвхөн энэ жилдээ багтаж “Миний Бизнес”, "Visionary CEO"  хөтөлбөрүүдийн аль нэгэнд суралцвал нийт үнийн дүнгээс 500 оноо буюу 500 мянган төгрөгийн суралцах бонус авна.

3. БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ ЭВЭНТ

Дасгалжуулалтын Академи нь “Бэрхшээл ба Боломж” эвэнтийг сардаа тогтмол 1-2 удаа зохион байгуулдаг бөгөөд онцгойлон “Баян хөрөнгө оруулагч” хөтөлбөрийн оролцогчдод зориулан 3 жилийн турш үнэ төлбөргүй оролцох боломжийг олгодог.

4. СУРАЛЦАХ КРЕДИТ

Суралцагч та хэн нэгэнд хөтөлбөрт оролцоход нөлөөлж чадвал тухайн хүн нэг бүрээс 200 оноо буюу 200’000 ₮ ний үнэлгээ бүхий суралцах оноог цуглуулах боломжтой.

БОНУС БОЛОМЖУУД

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дасгалжуулалтын Академийн тусгай сертификаттай сургалтуудад

оролцох эрх нээгдэж, доорх сургалтуудад хамрагдсанаар 

насан туршийн хамтрагч болох боломжтой. Үүнд:
1. Ambassador Training
2. Flow Consultant
3. Entrepreneur Mentor

БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ

Ямар ч цаг үед таныг дэмждэг, тасралтгүй өсөн хөгжих сэтгэлгээтэй баялаг бүтээгч энтрепренёруудын уулздаг, бие биеэсээ суралцдаг бүтээлч орчин таныг хүлээж байна. 

АМЖИЛТАА ХУВААЛЦАХ

Та манай БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ подкаст болон эвэнтүүдэд зочин илтгэгчээр оролцож таныг хүндэлдэг, танаар бахархдаг манлайллыг бий болгоорой. Өөрийнхөө мэдлэг ур чадварыг сонсогчидтой хуваалцангаа бизнесээ танилцуулж маркетинг хийх боломжтой.

 ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

PRO

Анх удаа суралцаж байгаа бол

3'100'000

/ 3 сарын турш /

  • Модуль 1. "Гэр бүлийн харилцаанд зүрх шархлуулагчид"
  • Модуль 2."Гэр бүлийн харилцаанд хайрыг бүтээхүй"
  • Модуль 3.  "Гэр бүлийн харилцааг шинэлэг байлгах нууц"
  • Модуль 4. "Гэр бүлийн харилцааг хүчирхэгжүүлэх  7 дүрэм"
  • 6 онлайн уулзалтанд оролцож хувийн асуултаа асуух
  • Ментортой ярилцаж тусламж зөвлөгөө авах

 ХОСЫН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

ЗАХИАЛГА ҮҮСГЭХ ЗААВАР


АЛХАМ 1. Бүртгүүлэх заавар

Та дээрх үнийн хувилбараас сонгож БҮРТГҮҮЛЭХ товчлуур дээр дарж зааврын дагуу захиалгаа үргэлжлүүлнэ үү. Бүртгүүлэх явцад үүсгэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээ марталгүй тэмдэглэж авах ёстойг анхаараарай. Сургалтын сайтаас хөтөлбөрөө үзэхэд таны үүсгэсэн нэр, нууц үг зайлшгүй хэрэг болно. Жич: Хэрэглэгчийн нэр: И-мэйл хаяг, нууц үг: Утасны дугаар

АЛХАМ 2. Төлбөрөө төлөх заавар

Бүртгэлээ амжилттай илгээсэн тохиолдолд "АЛХАМ 2-т урьж байна" и-мэйл очно. Та и-мэйлээс төлбөр шилжүүлэх дансны дугаар, гүйлгээний утга дээр бичих мэдээллээ харна уу. 

АЛХАМ 3. Бүртгэлийн форм илгээх заавар

1. Бүртгэлийн форм бөглөж илгээх /Илгээгээгүй тохиолдолд менторт хуваарилах боломжгүйг анхаарна уу!/

2. Фэйсбүүк хаалттай группт хүсэлтээ илгээх 

3. Хөтөлбөрийн вэбсайтад нэвтэрч хичээлээ үзэх

ЖИЧ: И-мэйлээ шалгах заавар

Та дээрх алхамуудыг зааврын дагуу хийж, и-мэйлээ сайтар шалгана уу.

Хэрэв танд бүртгүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол [email protected] и-мэйлээр эсвэл 77156053 дугаарт холбогдоно уу.

Танд АМЖИЛТ ХҮСЬЕ!

Түгээмэл асуулт, хариулт

Төлбөрийг хувааж төлж болох уу?

Төлбөрийг хувааж төлөх боломжгүй. 

Таны сургалтууд гоё ч төлбөр харьцангуй үнэтэй юм. Хямдруулах уу?

Сургалт, хөтөлбөр болгон өөрийн гэсэн онцлогтой. Хямд үнэ өртгөөр хийхэд чанар буурах аюултай учир дасгалжуулалтын хөтөлбөрөө хямдруулахгүй.

Төлбөрөө яаж шилжүүлэх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ?

Бүртгүүлсний дараа и-мэйлээр очих дансанд зааврын дагуу шилжүүлнэ. 

Хэрэв гадаадаас төлбөр шилжүүлэх бол Дасгалжуулалтын Академи пэйж хуудсаар холбогдоно уу.

Оролцмоор л байна, даанч...

Хэрэв та төлбөрийн боломжгүй бол "30 хоногт амьдралаа өөрчилье" аянд үнэгүй оролцох болон ном, подкастуудаас худалдан аваарай. 

Хэрэв та цагаа зориулж чадах эсэхтээ эргэлзэж байвал манай хөтөлбөр онлайн хэлбэрт байнгын нээлттэй байх учраас өөртөө тохиромжтой цагаар оролцоод явах бүрэн боломжтой.

Модулиудын онлайн уулзалтууд хэдэн цаг үргэлжлэх вэ?

Онлайн уулзалтууд Бямба гарагийн 18 цагт (УБ цагаар) эхэлдэг. 

Бизнестэй холбоотой асуултад хариулт өгч, дасгалжуулалтын чөлөөт ярилцлага өрнүүлдэг учраас  

6-8 цаг үргэлжилдэг. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Хэрэв та уулзалтдаа оролцож амжаагүй бол сургалтын сайт дээрээс нөхөж үзэх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. Ази орнуудын цагаар орой, Европын цагаар өдөр, АНУ бол мужаасаа шалтгаалж өглөөний цагаар таардаг.

Би өөрийн хувийн асуудлаа тусад нь асуугаад зөвлөгөө авч болох уу?

Онлайн уулзалтууд дээрээ чөлөөтэй илэн далангүй асуугаад, ярилцаад авах нь хамгийн үр дүнтэй суралцах боломж олгоно. Ментортойгоо энэ талаар ярилцаад туслалцаа аваарай. Хэрэв та ментороос гадна дасгалжуулагчтай хувийн ганцаарчилсан ярилцлага өрнүүлэхийг хүсвэл VIP төрлийг сонгоорой.

>