Өдөр 7. Шархалсан сэтгэлийг эдгээх нууцууд

Танд энэ сэтгэл сэргэм өдрийн мэнд хүргэе! Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулахаар өнөөдөр дахин тантай холбогдож байгаадаа бид баяртай байна. 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 7 дахь өдрийн ярилцлаганд тавтай морил.

Бид энэ аянаа эхлээд аль хэдийнэ 7 хоножээ. Өдөр бүр бидэнтэй зэрэгцэн амьдарч амьсгалж буй таныг 7 хоногийнхоо эрчимтэй амьдралыг бүтээж эхэлсэнд тань баяр хүргэе!

Та амьдралдаа алдаа хийчихлээ гэж бодохоос шөнөжин нойргүй хонож, уйлмаар санагддаг, уйлаад ч энэ асуудал бэрхшээл маань танд наалдчихсан юм шиг, энэ алдаанаас болоод амьдрал чинь нэг л бүрхэг, ирээдүйгээ бодохоос л нэг л айдастай санагддаг тохиолдолтой учирч байсан уу?

Нэрэлхээд хэрэггүй, хүн болгонд иймэрхүү хар дарсан зүүд шиг, бодохоос дотор жихүүцмээр, уур хүрмээр, гомдмоор явдалууд зөндөө тохиолддог. Ялангуяа та амьдарч үзсэн, хүнийг хайрлаж үзсэн, хайрлуулж үзсэн, бас хаягдаж үзсэн, хүнд ашиглуулж үзсэн бол миний энд юу ярьж байгааг үгүйсгээд байхгүйгээр сайн ойлгож байгаа.


Амьдралдаа алдаа гаргах үнэхээр хэцүү, гаргасан алдаанаасаа болж дахиад хэдэн жил зовж, хэдэн жил шаналахыг танаас өөр хэн ч мэдэхгүй.

Та өөрөө ийм явдалтай тулж, нүүр учирч, өөрийн сэтгэл зүрхийг шархлуулж үзээгүй бол ийм хүнтэй таарч байсан ч тэднийг ойлгохгүй, яагаад энэ хүн ийм юм бол гэж бодож, магадгүй та тэр хүнийг гутранги, муу санаатай гэж боддог эсвэл тэр хүнийг нөхөртөө хаягдсан ядарсан хүүхэн гэж өрөвдөж хардаг байж ч болох юм.

Үнэндээ энэ бол амьдралын нэг хэсэг. Бидний хайртай ээж, эгч, ах дүүс яг иймэрхүү амьдралыг туулаад яахаа мэдэхгүй, сэтгэл зүрхээрээ шаналж яваад та тэдэнд яаж туслахаа мэдэхгүй шаналж явсан байж ч болох юм. Тэднийг яагаад ингэж их шаналдаг юм бол гэж гайхаж байж ч магадгүй.

Өнөөдрийн энэ ярилцлаганд бид нэгэн гайхалтай, хүчтэй эмэгтэй урьж оролцуулсан юм. Энэ эмэгтэй бол Монголын олон олон мянган сэтгэлийн шархтай, ганц бие ээжүүдийн төлөөлөл. Энэ эмэгтэй бол гадаадад гарах гэж хамаг эд хөрөнгө байр саваа заран байж, хүний нутагт ирээд хулхидуулснаа мэдээд буцах замгүй болж байсан олон олон мянган Монголчуудын маань нэгэн төлөөлөл.

Энэ эмэгтэй бол гадаад улсад гараад цагаачлал хийж байж амьдралаа найдвартай болгох гэж оролдсон олон мянган Монголчуудын маань нэгээхэн хэсгийг төлөөлнө.

Энэ эмэгтэй бол бүх юмыг нуруун дээрээ үүрч, орон гэрээ зохицуулах гэж, үр хүүхдүүдээ хүний нутагт хэнээс ч дутахгүй өсгөх, өрх толгойлсон зоригтой эмэгтэйчүүдийн маань төлөөлөл.

Ийм гайхалтай эмэгтэй өнөөдрийн дасгалжуулалтын ярилцлаганд цээж дүүрэн шархтай, хайр дурлалынхаа харалганыг зүхэж, гомдол үзэн ядалтаар буцалсан, нойр хүрэхгүй нулимс дүүрсэн нулимстай, цээж дүүрэн зовиуртай орж ирээд тэнгэр цэлмэхийг харж баясах инээмсэглэлийг, цээж тэнийсэн мөрөөдөлтэйгөөр дасгалжуулалтын цагаа үдсэн юм.

Энэ ярилцлага миний эгчийг, ээжийг, эгэл Монголын сайхан эмэгтэйчүүдийг хайрламаар сэтгэл төрүүлж, амьдралын олон янзын нугачааг санагдуулж байсан учраас би үүнийг сэтгэл шингэсэн, амьдралыг хөглөсөн гайхалтай сайхан ярилцлага гэж нэрлэнэ.

Өдөр 7. Шархалсан сэтгэлийг эдгээх нууцууд ярилцлагын эзэн эмэгтэй маань өөрийнхөө талаар ингэж танилцуулсан байна.

Дасгалжуулалт авсан бүх хүмүүсийнхээ хувийн нууцыг хадгалдаг тул танд энэ эмэгтэйн, нэрийг хэлэхгүй, амьдардаг газар, алба ажлыг нь ч бид нууцлах болно.

Бид таныг энэ эмэгтэйн гайхалтай амьдралын түүхээс суралцах боломж олгохын тулд энэхүү нандин ярилцлагыг аудиогоор бичих зөвшөөрөл авсан байгаа.

“Европын улсад амьдардаг. Ганц бие ээж, 2 хүүгийн хамт амьдардаг.

Миний зорилго 2 хүүгээ зөв сайн хүмүүжүүлэх. Зөв сайн Монгол хүн болгож төвөлшүүлэхсэн гэж туйлын зорилг. Эргээд Монгол улсдаа хэрэгтэй зорилготой болоосой гэж сэтгэл минь хааяа зовдог. Та бүгдийг жилийн өмнөөс интернетээс олж мэдээд байнга сонсож хэрэгжүүлэхийг зорьж явдаг. Одоогоор учраад буй бэрхшээл, ирээдүйн Монгол иргэнийг зөв хүмүүжүүлэх бага хүүтэйгээ ойлголцоход хэцүү байна. Өөрт буй бэрхшээлээс илүү.

Энэ асуудлаас болж ээж хүүгийн харилцаа холдох вий гэж айх юм. Мөн хүүд өөрт нь ч өөртөө итгэх итгэлгүй болчих вий гэж зовинох юм. Дээр нь надад ажил олж хийхэд маш хэцүү байнаа. Амьдралын дасгалжуулалтыг авсанаар хүүтэйгээ болон өөрийн амьдралд минь бага ч болтугай сайнаар эргэлт ирнэ гэж найдаж байгаа. Азтан болсон ч болоогүй ч таны туслалцаа зөвлөгөө хэрэгтэй байна. “

Энэ эгч дасгалжуулалтынхаа хүсэлтийг ингэж бичиж илгээжээ. Одоо харин Моника эгч маань энэ эгчтэй яаж ажиллаж, яаж дасгалжуулахыг нь үргэлжлүүлэн сонсоорой.

Нэрэлхээд хэрэггүй, хүн болгонд иймэрхүү хар дарсан зүүд шиг, бодохоос дотор жихүүцмээр, уур хүрмээр, гомдмоор явдалууд зөндөө тохиолддог.

Click to Tweet

Нийгмийн шуугиан, шударга бус амьдралын давалгаа хэчнээн хүчтэй давалгаалсан ч өөртөө итгэж чаддаг, дотоод хүчээ хөгжүүлж чадсан тэр хүмүүсийг халхалж чаддаггүй. Тийм хүмүүсийг тоолж баршгүй. Шинэ бизнес санаачлагчид, спорт урлагийн одод том эрсдэлийг давах тусмаа улам алдар нэртэй, амжилттай болдгийг сана. Энэ бол тэдний дотоод хүч хэр чанга байгаагийн шинж.

Би одоо танд энэ гайхалтай дотоод хүчийг өөртөө бий болгож сурахад зориулж ашиглах ёстой гарын авлагыг чинь хэлж өгье.

Энэ бол Бэрхшээл ба Боломж подкаст 16 - Aмьдралаа үнэхээр хэцүү болсон үед яах вэ? гэдэг аудио байгаа юм. Үүнийг та манай онлайн дэлгүүр дээрээс татаж аваад өнөөдөр сонсоорой. Өнөөдөр сурсан энэ гоё ярилцлагыг чинь батжуулаад таныг амьдралаа үнэхээр өөрийн гараараа дотоод хүч чадлаа зөв ашиглаж сурахад тань туслах болно.

podcast-16Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс хэрхэн хариу үйлдэл хийж, энэ нь ирээдүйд, цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

 Ялан дийлэх гэдэг үгийг хэлэхэд амархан хийхэд бас л хэцүү. Тэгвэл одоо эндээс арга ухаанаа олоод аваарай.

Үүнийг сонссоноор та,

  • Болсон явдалд яаж зөв хариу үйлдэл хийх ухаанаа хурцална.
  • Ирээдүйдээ улам хүндэрч болзошгүй ноцтой асуудлуудыг таслан зогсооно.
  • Амьдралаа цоо шинэ өнцгөөс харж хонгилын үзүүрт буй гэрлийг олж харах болно.
  • Бие дааж өөрийн хүч чадлаа нөөцлөх, цаашилбал гэр бүл хайртай хүмүүсээ энэ бэрхшээлээс аврах ур чадварыг суралцана.

Бэрхшээл ба Боломж подкаст 16-г онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

    • 😍🤗Суралцахдаа цагаа зориулж, өөртөө үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж буй танд амжилт хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >