Тавтай морил. Таныг MonicaBatsukh.com-ийн вэб хуудаснаас явуулж буй “30 хоногт амьдралаа өөрчилье” аянд мордсонд баяртай байна. Таныг бидэнтэй хамтдаа гайхалтай амьдралаа бүтээхээр, амьдралд сайн сайхан байдаг боломжуудыг нээхээр зориглон алхаж байгаагаар тань бид бахархаж байна. Та Моника эгчтэй танил болоод удаж байгаа бол энэ 30 хоног таны хувьд маш эрчимтэй амьдралаа дахин шинэчилж харах сайхан боломж болно гэдэгт бид итгэлтэй байна. Харин та анх удаа манай имэйл листэнд бүртгүүлж энэ 30 хоногийн аянд оролцож байгаа бол бид таныг халуун дулаанаар угтан авч байгааг маань хүлээн авна уу.

Таныг өнөөдөр юу бидэнтэй холбосныг, таны амьдралд яг одоогоор ямаршуухан үйл явдалууд өрнөж, нөхцөл байдал ундарч байгааг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ та ямар ч хүнд нөхцөлд, ямар ч туршлагатай мэдлэгтэй байсан хамаагүй бид таны оюун санаанд сэтгэл зүрхэнд өгөх бэлгүүдийг өдөр бүр багцлан бэлтгэсэн байгаа.

Та ямар ч өндөр амжилтанд хүрсэн бай, энэ 30 хоног таны дахин цоо шинэ өндөрлөгт амжилтанд хүрэхэд тань хөшүүрэг өгч тусална гэдэгт бид итгэлтэй байна. Та эсвэл амьдралдаа жаахан итгэлгүй, нэг л айдас хүрээд, санаа зовоод, цаашдаа яах чигээ олж харж чадахгүй байгаа бол би таныг бидний өгч байгаа энэ бэлгүүдийг зүрх сэтгэлээрээ нээлттэй хүлээн авахыг урьж байна. Учир нь та ганцаараа биш. Та хэр баргийн хүний яриад байдаггүй, анзаардаггүйгээр чихнийхээ гадуур өнгөрүүлдэг тэр жирийн атлаа, сэтгэл шингэсэн яриан дундаас таны зүрх сэтгэлийг эгшиглүүлэх нандин нууцуудыг олж мэдэх гэж байна.

Энэ 30 хоногт та Моника Батсүх хүмүүстэй ярилцаж тэднийг амьдралаа өөрчлөх аргаа олоход туслахыг сонсох болно. 30 өөр зан чанартай, 30 өөр амьдрал туулсан энэ хүмүүст Моника тусалж байгааг сонсоод танд урам зориг итгэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

ИМЭЙЛЭЭ ДАХИАД ОРУУЛВАЛ

нуугдмал контент ил гарч ирнэ. 

Эдгээр хүмүүсийн амьдралаа өөрчлөх зоригтой алхам хийж, амьдралаа цоо шинээр ухаарахад нөлөөлсөн эдгээр ярилцлага тус бүртээ танд нэгийг бодогдуулна.

Эдгээр хүмүүсийн зарим нэг нь таны өнөөдөр туулж буйтай ижил төстэй асуудал, бэрхшээлээ яаж шийдэж байгааг та суралцах болно. Та өөрийн амьдралдаа хаана нь яаж өөрчлөлт хийхээ эндээс суралцаад авч болно.

Эдгээр хүмүүсийн зарим нэг нь таны эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралтай төстэй мэт танд санагдах байх. Тэгвэл та тэр хүнд энэ яриаг сонсгож тус хүргэхээ бүү мартаарай.

Та өнөөдрөөс эхлээд өдөр бүр тогтмол цагтаа биднээс имэйл хүлээн авах болно. 30 хоногийн Моника Батсүхийн 30 хүнтэй хийсэн дасгалжуулалтын дотны ярилцлагыг сонсох болно.

30 хоногт амьдралаа өөрчилье уриа маань ардаа их учиртай юм. Моника Батсүх 30 хүний амьдралыг өөрчлөх дасгалжуулалтын азтанг сонгон авч 30 өдөр ажилласан. Энэ 30 дасгалжуулалтаар дамжуулж бид 3 сая Монголчуудынхаа амьдралд байгаа асуудал бэрхшээлүүдийг нь шийдэх боломжоо олж авахад үнэгүй туслалцаа болгож байгаа юм.

Та энэ 30 хоногт амьдралаа өөрчлөх санаагаа олж авсан шигээ өөрийн таньдаг мэддэг, хайртай хүмүүстээ сонсгоорой. Бидний хамтын зорилго бол 3 сая Монголчуудынхаа амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг шийдэхэд нь энэ 30 дасгалжуулалтаар дамжуулж хувь нэмэр оруулах явдал.

Энэ 30 хоногт та яаж амьдралаа өөрчлөх тухай чинь 6 зүйлийг одоо хэлээд өгье. Сайн сонсоод ойлгоод ав.

  1. 1
    Имэйлээ байнга шалга. Та өдөр бүр тогтсон цагтаа биднээс имэйл хүлээж авна. Тэр цагтаа, тэр имэйлээ алдалгүй хүлээн аваад аудио ярилцлагаа сонсоорой. Энэ имэйлүүд таныг манай имэйл листэнд бүртгүүлсэн өдрөөс эхлэн цувралаар автоматаар тохиргоо хийгдсэн тул таны алдсан, сонсож чадаагүй аудиог бид тусад нь явуулах боломжгүй. Тиймээс имэйлээ өдөр бүр шалгаж, ойрхон ажиллаарай. 
  2. 2
    Сэтгэлээ зориулж сонс. Аудио ярилцлагуудаа сэтгэлээ шингээн сонс. Зүрх сэтгэлээ шингээн сонс. Нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаж бүү сонс. Сонсох зууртаа өөр юм битгий хий. Анхаарлаа төвлөрүүлж чадах, өөртөө зориулж сонсох зөв цагийг сонго. Таны анхаарал сайн төвлөрч, сэтгэл гаргаж сонсох тусмаа ярьж буй ярианы ид шид амтанд нь орж та нандин нууцыг нь олж авах болно. 
  3. 3
    Мэддэг байсан ч суралцах боломж хай. Зарим нэг ярилцлага дээр таны урьд өмнө сонсож байсан мэддэг, ойлгодог асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Ийм яриа, сургамж сонсогдоход “Би үүнийг мэдэх юм байна” гэж бүү өөртөө хэл. Учир нь хүмүүс мэддэг гэж бодох зууртаа л анхаарал төвлөрлөө алдаж эхэлдэг. Мэддэг гэж боддог зүйлс хүний тархинаас арчигдаж, амьдралдаа тусгаж ашиглах хүч чадлаа тэрхэн зуурт гээдэг гэдгийг сана. Харин оронд нь “Би үүнээс юу суралцах вэ?”, “Би үүнийг яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ?” гээд өөрөөсөө асуу. Амьдралын мэргэн ухааныг нэг удаа мэдээд дуусдаггүй. Суралцах зүйлс байнга байдаг. Өнөөдөр дахин сонсогдож байгаа бол танд дахин энэ талаар бодож дахин шинээр суралцах бэлэг болгон хүлээн ав.
  4. 4
    Коммент бич. 30 хоногийн аудио ярилцлагын чинь доор бид таныг сурсан зүйлсээ бидэнд чин сэтгэлээсээ хуваалцахыг хүсч байна. Коммент бичихдээ бүү нэрэлх, бүү санаа зов. Бусад хүмүүсийн хэлэх үгнээс ичих шаардлага байхгүй. Таныг коммент бичсэн тохиолдолд л бид танд дараа яаж туслах вэ гэдэг аргаа мэдэж таньж авна. Таныг юу бодож байгаагаа бичихээс нааш бид танд тусалж чадахгүй. Тиймээс манай 30 хоногт оролцож буй хүн болгон өөрийнхөө суралцсан зүйлсээ бидэнтэй хуваалцаж, цаашдаа өөртөө юу хиймээр байна, яаж амьдралаа өөрчлөх шийдэл гаргав түүнийгээ бидэнтэй хуваалцах гайхалтай орчин бүрдэж байна гэсэн үг. 
  5. 5
    Бусадтайгаа хуваалц. 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд Монголын бүх 3 сая хүн үнэгүй оролцох эрхтэй. Энэ гоё боломжийг таны хайртай хүмүүс, таны найз нөхөд, гэр бүлийнхэн бүгд сонсож мэдэж, амьдралдаа тусгаж авахад нь та туслаарай. Аудио ярилцлага танд таалагдаад, таны мэддэг хэн нэгэн хүнд хэрэгтэй санагдвал түүнийгээ тэр хүнтэйгээ хуваалцаарай. Тэр хүнийг 30 хоногийн аянд мордох, бүртгүүлэхэд нь туслаад дэмжээд тайлбарлаад өгөөрэй. Ингэснээр бид 3 сая Монголчуудынхаа амьдралын зовлон бэрхшээлийг хөнгөвчилж, амьдралдаа цоо шинээр хандах, өөрчлөлт хийхэд нь хамтдаа хувь нэмэр оруулах юм. 
  6. 6
    Сурсанаа хэрэгжүүл. Амьдралаа өөрчлөх гэдэг маань маш энгийн жижигхэн үйлдэлүүдээс л бий болдог. Таныг аудио ярилцлага сонсоод нэг юмыг ухаарсан бол тэр маань таныг тодорхой нэгэн өөрчлөлтийг хийж, хийдэг арга барилаа шинэчилж, явах чигээ зөв залахад тань тус болж байгаа юм. Бодоод явдаг атлаа түүнийгээ хэрэгжүүлэхгүй зориг хүрэхгүй, эргэлзээд явдаг хүмүүс их байдаг. Би таныг бодож байгаа бодлоо амьдралдаа хэрэгжүүлэх зориг гаргахыг давхар сануулах болно. Таныг бодлоо цэгцэлж, төлөвлөгөөгөө бичиж, гараар хийж, үйлдэлээр үзүүлж, сонголтоо зоригтой хийж эхэлсэн мөчөөс л таны амьдрал өөрчлөгдөнө гэдгийг санаарай. 

Дээрх 6 зүйлийг өдөр бүр хэрэгжүүлээд амьдралдаа тусгаад эхэлвэл 30 хоногийн дотор таны амьдрал маш хурдан өөрчлөгдөнө гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Та ийм энгийн аргуудаар амьдралаа өөрчилнө.

Танд азтаныхаа захидлыг товч танилцуулъя.

... Япон улсын засгийн газрын тэтгэлгээр магистр хамгаалж Монголын бага сургуулийн сурах бичгийн бичвэрийг цэгцлэх, Японы MUJI брэндийг Монголд оруулж ирэх туйлийн хүсэлтэй, аз жаргалтай гэр бүлтэй болох. Миний амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд гэвэл, санхүүгийн асуудал, гэр бүл зохиоход оройтож байна гэх ойр дотны дарамт, зорилгынхоо дагуу тууштай байх. Зорилгодоо хүрч чадахгүй болох вий гэж санаа зовж байна. Хэрхэн яаж зорилгоо биелүүлэх вэ?...

Тухлаг бүснээсээ гарахад айдас сөргөөр нөлөөлдөг.

Click to Tweet
    • Сайн уу? Аяндаа үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод өөрийгөө хаанаас, яаж өөрчлөх үү гэдгээ, яаж зорилгтой үйлдэл хийж сурах уу гэдгээ олоод аваарай. Амжилт хүсье!

  • Амьдралын дасгалжуулагчийг сонссон болхоос ирээдүйн амьдралд нь зам засаад бүдрэх чулууг нь холдуулж гэрэл тавьдагийг сая л мэдлээ маш сайхан гэрэл өглөө миний хуьд. Өөрийнхөө асуултаас 3 зүйл олж авсаны 1: ирээдүйд хийх зүйлээ шууд бич, зөгнө , хий ! хүн юу гэхэв гэсэн бодлоос бүү ай харин хийхгүй бол ямар үр дагаварт хүрэх вэ ?нэг бүрчлэн бич. Шалбаагтаа байгаад байх уу.?????
    2. Тухлага зон чамайг болж байна үүнээс илүү чамд хэрэггүй эрсдэл авчирна гэсэн дотоод айдас.
    3. Хийж эхэлсэн бол тултлан хий хийсэн юм чинь чиний нэрээр нэрээр овоглогдоно.

    • Сайн уу, Болор? Гайхалтай. Чамайг ийм чухал зүйлсийг ойлгож авсанд их талархаж байна. Аяндаа үргэлжлүүлэн идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!

  • Sain bna uu Monica.
    Bi USA-d amidardardag.YouTube-s bichleguudiug chini uzeed baharhaj bna. Mundag yumaa.
    Ank 2 hiuhdee daguulj USA-d ireed hund hetsuuu amidraliig Tuulsan.Nadad hetelberuud chini ih taalagdaj bna bas amidralaa eerchile 30 honogiin hetelbert burtguuleed bayartai bna

    • Сайн уу, Нара? Тантай танилцаж байгаадаа баяртай байна. Мөн сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Амьдралаа өөрчлөх том аялалд нь улам их амжлт хүсье! Үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод хичээгээд л байгаарай.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >