Blog

HomeWebinarГэр ахуйн эдлэлийн бизнесийг яаж хөгжүүлэх вэ? (60 of 61)
2525

Гэр ахуйн эдлэлийн бизнесийг яаж хөгжүүлэх вэ? (60 of 61)

2014 оны 9 сарын 27ны өдөр хийсэн “Бизнес хэрхэн эхлүүлэх вэ?” онлайн уулзалтын бичлэгийн хэсгээс танд толилуулж байна.

 

Сайн байна уу?  Моника
Намайг Золзаяа гэдэг. Юуны өмнө таны энэ гайхалтай үйлс олон хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байгаад баярлаж байна. Миний хувьд ч мөн адил өдрөөс өдөрт өөрчлөгдөн, улам илүүг хийх эрч хүчээр байнга цэнэглэгдэж байгаадаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна.
Миний мэргэжил загвар зохион бүтээгч , ямар ч салбарт хэрэгтэй гэж би боддог. Хувцас оёхоос гадна хоол хийж гал тогоонд цагийг өнгөрөөх илүү сонирхолтой.
Миний дутагдал гэх үү аливаа юмнаас шинэлэг биш л бол амархан уйдах гээд байдаг. Байнга л юмийг өөрчилж, илүү сайхан болгох хүсэлтэй явдаг хүндээ, мөн хүмүүс баяртай байвал миний ядрах сонин биш өөрөөр хэлбэл хүний төлөө өөрийгөө золиослох дуртай. Урд нь би бас хүмүүсийн амжилтанд атаархаж өөрийгөө их чамладаг байлаа.
Нэг хэсэг миний амьдрал юу болоод байгаагаа ч мэдэхгүй галзуу хүн шиг давхиж явжээ. Аливаа зүйлийг дурлаж сайхан зүйлийг нь харах нүдгүй өөрийгөө хүчилж хийдэг байж.
Сургуулиа төгсөөд солонгосоос бараа татаад заримийг нь өөрөө хийгээд дэлгүүрт наймаа хийдэг байсан. Дажгүй боломжийн байсан. Нэг оффис түрээслээд хувцас оёдог байлаа. Худалдагч, оёдолчины цалингаа өгөөд ажиллуулаад байтал байр, дэлгүүрийн түрээс нэмэгдсэн бараг ашиггүй ажил хийж эхэлсэн. Ингээд оёдолчингоо болиод өөрөө оёж зөндөө л зүтгэсэндээ. Энэ зун өөртөө амралт өгч сайхан амарлаа.
Намраас ямар нэгэн шинэ ажил хийхийг хүсэж бна. Мөнгө олох зорилгоор. Надад хэд хэдэн санаа байгаа боловч таниас зөвөлгөө  авмаар байна. Жишээ нь:
Гэр ахуйн юм хийж дэлгүүрийн сүлжээгээр борлуулах…
гал тогоонд хэрэг болох бээлий, хормогч, бүтээлэг… гэх мэт.
Эсвэл хэд хэдэн хүнийг бараагаар хангах, эхний ээлжинд өөрөө гэртээ оёод, гэрийнхээ нэг өрөөг ажлийн өрөө болгосон юмаа.
За ингээд дуусгаядаа. Бичээд байвал бичээд байх юм шиг байна.
Цаг гаргаж захиаг минь уншсан таньд баярлалаа.
Хүндэтгэсэн
Золзаяа

Хариулт 1

  1. Жижиг сэтгэлгээ – Бизнесийнхээ дээр нь зогс
  2. Алдаанаас юу суралцав? – Түрээсийн байр бус гэрийн өрөөг үйлдвэр болгох
  3. Зах зээлийн үнэ цэнийн матриц
  4. Үнэ цэнэ бүтээх?
  5. Яагаад та бизнес хийх ёстой гэж? – хувийн өдөөлт – мөнгө хийх? Очих газраа мэдэхгүй бол бид хаашаа ч очиж чадахгүй төөрдөг
  6. Брэнджүүлэлт
  7. Бүтээгдэхүүн боловсруулалтын зорилго, гаргах үр дүнг тодруулах – хугацаа – зардал – 1 хүн
  8. Гэр ахуйн бүтээгдэхүүн борлуулах борлуулалтын суваг
  9. Хүчтэй бөгөөд хямд зардалаар маркетинг хийх – Брэндинг? Үнэ цэнэ? Яагаад? Хамтрагч? Сошиал медиа?
  10. Бизнес эхлүүлэх 7 үе шат – ХҮЗБТАХ
  11. Миний дутагдал гэх үү аливаа юмнаас шинэлэг биш л бол амархан уйдах гээд байдаг. – Энэ бол дутагдал биш. Таны онцлог үнэ цэнийг эрэлтэнд оруулж байгаагийн дохио. Үнэ цэнэ бүтээнэ гэдэг бол шинэлэг, та бол бүтээлч хүн
  12. Байнга л юмийг өөрчилж, илүү сайхан болгох хүсэлтэй явдаг хүндээ, мөн хүмүүс баяртай байвал миний ядрах сонин биш – хүсэл зорилготой үнэ цэнэтэй зүйлийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг
  13. Хүний төлөө өөрийгөө золиослох дуртай – Золиослох? Үнэ цэнийг нь та өөрөө хүртэж чаддаг уу? Яг ямар шагнал урамшил хүртдэг вэ?
  14. Нэг хэсэг миний амьдрал юу болоод байгаагаа ч мэдэхгүй галзуу хүн шиг давхиж явжээ. – Галзуу хүн шиг давхих үед хүсч байсан юм чинь юу байсан бэ?
  15. Аливаа зүйлийг дурлаж сайхан зүйлийг нь харах нүдгүй өөрийгөө хүчилж хийдэг байж. – Дуртай зүйлээ харж тааламж авах ёстой юм байна гэдгээ таньж сурсан гайхалтай туршлага.

Өнөөдөр Монголд бизнесийн бүх талбарыг ингэж богино хугацаанд ярьж дэлгэж чадах, бизнесийн боломжуудыг тань дэлгэж ирээдүйд өсөж хөгжихөд үнэ цэнэтэй хувь нэмэр дэмжлэг болохуйц байгууллага байхгүй, тэгвэл манай бизнесийн дасгалжуулалтын гэрээ энэ боломжийг, зөвхөн хувь хүний эрэлт хэрэгцээ хүсэл сонирхол, тэмүүлэлд хүрэхэд зориулан бизнесийн амжилтанд хүрэх боломжийг олгож байгаа. Хэрэв танд энэ онлайн уулзалт таалагдаад өөрийн бизнесийн санаа, хүсэл эрмэлзэл, зорилгоо тодруулж богино хугацаанд асар их зүйлийг амжуулж сурахыг хүсвэл Бизнесийн Дасгалжуулалт хийгээрэй. Дасгалжуулалт хийх талаар мэдээлэл олж авахыг хүсвэл энд дараарай.

 

 

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.