Хамгийн чухлыг хамгийн эхэнд!

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хамгийн чухлыг хамгийн эхэнд!

Хаанаа болохгүй байгаагаа мэдэхгүй байна уу?

Бид болоод байгаа юм шиг хэрнээ цаанаа маш олон бэрхшээлтэй, асуудалтай амьдардаг. Үнэхээр болохгүй байгаа нэг асуудлын учрыг олсноор олон болохгүй байгаа зүйлсийн учир утгыг ойлгож эхэлдэг.

Хаанаа болохгүй байгаагаа мэдмээр байна уу? Өөрийнхөө болохгүй зүйлсийг анзаарч харах ухаантай болмоор байвал доорх "Тийм" товчлуурыг дараарай! 

Хатуужил гэж таны хувьд юу вэ? Ричард Темпларын хэлсэн нэгэн гайхалтай үг бий. “Ажиллах шаардлагагүй болтлоо баяжихын тулд та маш их хөдөлмөрлөх хэрэгтэй”

Та санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөрөөдөлтэй ч яг яаж хүрэхээ мэдэхгүй байгаа учраас цаг хугацаагаа алдаад байгаа хэрэг юм. Маш их хөдөлмөр гэсэн гурван үгэн дотор хатуужил гэж ярихгүйгээр өнгөрөх ямар ч боломжгүй. Хэрэв таны сэтгэлгээ хатуужилтайгаар 100% өөрийн хүч энергийг ашиглахаар зорьсон бол амжилтад хүрэх нь гарцаагүй.

Танд хатуужил байхгүй бол бид хэчнээн удаа зорилгоо тодорхойлж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх стратегийг суралцаад явсан ч нэмэргүй.

Хөдөлмөр зүтгэл, хатуужил, сэтгэлийн түр зуурын гэгэлзсэн хөдлөлөө дарж чаддаг тэвчээр энэ бүхэн өөрийн гэсэн онцгой сонголтыг, зөвхөн өөртөө үнэ цэнтэй чухал гэж үзсэн зүйлсийг хадгалж, чухал бус зүйлсийг хийхгүйгээр тодорхой хэмжээний золиосыг дагуулдаг.

Амжилтад хүрэхийн тулд, баяжихын тулд, амьдралаа өөрчлөхийн тулд та юугаа золисолж чадах вэ? Хүссэн газраа хүрэхийн тулд үүний төлөө золиосолж чадах вэ?

Таны хувьд цаг зав, чөлөөт цаг? Чөлөөт цагаа юунд зориулж байна? Зориулж буй цагийн дийлэнх нь гол зорилго руу төвлөрч байгаа эсэхийг нягтлаарай!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: