Мөнгөтэй холбоотой итгэл үнэмшил

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мөнгөтэй холбоотой итгэл үнэмшил

Хаанаа болохгүй байгаагаа мэдэхгүй байна уу?

Бид болоод байгаа юм шиг хэрнээ цаанаа маш олон бэрхшээлтэй, асуудалтай амьдардаг. Үнэхээр болохгүй байгаа нэг асуудлын учрыг олсноор олон болохгүй байгаа зүйлсийн учир утгыг ойлгож эхэлдэг.

Хаанаа болохгүй байгаагаа мэдмээр байна уу? Өөрийнхөө болохгүй зүйлсийг анзаарч харах ухаантай болмоор байвал доорх "Тийм" товчлуурыг дараарай! 

Өнөөдөр та ямар түвшинд яаж амьдарч байна. Энэ бол таны итгэл үнэмшлийн түвшингийн үр дүн юм. Тэнгэр шиг хязгааргүй тийм эрх чөлөөтэй орчинд жигүүрээ дэвэн нисэх ур чадварыг өөртөө суулгах чухал.

Ялааг шилэн саванд хийгээд хөмрүүлээд тавилаа гэж бодъё. Эхлээд ялаа шилээ цойлж гарах гэж хананы таазыг мөргөөд л буцаж ойгоод байдаг. Дараа нь хэсэгхэн хугацааны дараа дээд таазаа мөргөх нь цөөрсөөр хөдөлгөөн нь улам бүр саардаг. Хэдийгээр шилэн савныхаа тагийг нээгээд ялааг чөлөөтэй болгосон ч тэд дахин цойлж нисэхгүйгээр шилэн савнаасаа гаралгүй удах нь ч бий. Хүн яг л энэ ялаатай адилхан, бидний итгэл үнэмшил яг л ийм нөлөөг бидэнд өгдөг. Хүмүүс хийж чадахаар, хийх боломжтой байсан ч юмыг барьж авч хийдэггүй. Хүн тухайн үедээ зөв гэж бодсон, өөрийнхөө чадна гэж итгэсэн зүйлээ л хийдэг. Түүнээсээ илүүг хийдэггүй, үүнээс илүүг хийе гэж итгэсэн үедээ л өндөр ур чадварыг өөрөөсөө гаргаж эхэлдэг. Үнэндээ итгэл үнэмшил бол бидний хийдэг бүх зүйлийн төв зангилаа юм. Бидний амьдралдаа гаргадаг үр дүн бол бидний итгэл үнэмшлийн түвшингийн үр дүн.

Хэрэв та өөрийнхөө одоо хаана ямар түвшинд явж байгаагаа ажиглавал та үүнээсээ дөнгүүр үүнээсээ сайн юм хийнэ гэж итгээгүйн үр дүн гэсэн үг. Шударгаар хэлбэл бид өчнөөн их цаг хугацаа, энерги, мөнгө гарзадсан.

Энэ бүхэн өөрчлөгдөх ёстой.

Таны өнөөдөр хийж байгаа орлогын түвшин, миний орлогын түвшин, Билл Гэйтсийн орлогын түвшин бүгд л бидний итгэл үнэмшлийн үр дүн гэж хэлэхэд бүр ч ойлгомжтой.

Ихэнх хүмүүс харж байж болъё гээд харзнаад итгэдэггүй, тэдэн шиг бүү эргэлзээрэй. Түүнийхээ хор уршгаар өөрийгөө л хохироодог. Таны далд ухамсарт мөнгийг тойрсон ямар итгэл үнэмшил байгаагаас шалтгаалан мөнгийг өөртөө дууддаг, өөрөөр хэлбэл татдаг гэсэн үг. Юунд анхаарал хандуулна, түүндээ бид итгэдэг.

Та өөрийнхөө хүссэн амьдралыг бүтээх чадалтай хүн гэдэгтээ итгээрэй!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

ЭХЛЭХ ЗОРИГ

ЭХЛЭХ ЗОРИГ
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: