Бизнес эрхлэгчдийн санхүүгийн түгээмэл 4 алдаа

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бизнес эрхлэгчдийн санхүүгийн түгээмэл 4 алдаа

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Мөнгөн урсгалаа зөв удирдаж, бизнесийн өсөлтөө зөв тодорхойлж сурахын тулд жижиг бизнес эрхлэгчдийн нийтлэг гаргадаг, зайлсхийх шаардлагатай 4 алдааг дурдаж байна.

Бэлэн мөнгө зөвхөн ашиг биш

Хамгийн түгээмэл алдаа бол бизнест орж ирж буй бэлэн мөнгө, орлого болгоноо бизнесийнхээ ашиг мэтээр тооцдог нь хамгийн том алдаа. Ялангуяа бизнесүүдийн хувьд энэ алдаа жижиг байхдаа засахгүй бол бизнес томрохын хэрээр улам томрох аюултай. Жижиг алдаа мэт боловч дампууралд хүргэх том шалтгаан. Дансанд болон банкинд байгаа мөнгөндөө хууртаад ашигтай ажиллаж байна гэж андуурдаг.  Гэтэл бэлэн мөнгөний ард цалин, татварын өр төлбөр, зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн худалдан авалт гэх зэргийг тооцож үзэх шаардлагатайг мартаж болохгүй.

Бизнесийн болон хувийн санхүүгийн зохион байгуулалт

Жижиг бизнесийн санхүүдээ гаргадаг хамгийн нийтлэг алдаа нь бизнесийн болон хувийн санхүүгээ нэг “данс” – наас удирддаг явдал. Тухайлбал, бизнес эрхлэгч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бизнесийн эргэлтийн хөрөнгөөс шууд авч төлөх, өөрийнхөө орон сууцны төлбөрийг бизнесийнхээ зардлаас гаргах, заримдаа гэрийнхээ хоол унд, ойр зуурын зардлыг ч гаргадаг. Эргээд ажилчдын цалин тавьж олгох, бараа материал татаж авах, тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг бизнест мөнгө хэрэг болоход “өөрийнхөө” мөнгийг оруулна, гэр бүлийн хоёр нэгнийхээ цалин, эсвэл бусад эх үүсвэрээс орсон мөнгөөр бизнесээ залгуулна.

Таны бизнестээ “оруулж” байгаа мөнгөнөөс хувьдаа авч байгаа мөнгө ямагт илүү байх болов уу, энэ нь бизнест, бизнесийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлнө. Энэ байдлаас салах арга бол зөвхөн тусад canaltaronja.cat нь дансаар бүртгэж, хяналттай, тооцоололтой байх юм. 

Санхүүгийн тайлан мэдээгээ “хэрэгцээгүй зүйл” болгох

Бизнесийн удирдлага өөртөө зориулж биш, татварт зориулсан тайлан гаргадаг.  Бизнесийн орлого, зардлаа бүртгэдэг хэдий ч түүнийгээ бизнестээ ашигладаггүй байдал нийтлэг байдаг.  Заримдаа тайлангаа уншиж ч мэдэхгүй бизнес эрхэлдэг. Орлого, зардлын бүртгэлээ ашиг алдагдлын тайлан болгож харахгүй бол таны бизнес төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа эсэхийг хэмжих, тавьсан зорилгодоо хүрэх үгүйгээ дүгнэх, улмаар аливаа шийдвэр гаргахдаа үндэслэл болгох чухал өгөгдөл байхгүй болно. Энгээд л мөнгө хаашаа алга болсон нь мэдэхгүй, хэдий хэмжээний ашигтай, хэдий хэмжээний зардалтай ажиллаж байгаагаа мэдэх нь чухал.

Төсөв тооцдоггүй

Бизнесийн ашигтайгаа уясан төсөвийг тооцоолох нь эрсдэлээс хамгаалах нэг арга юм. Таны төсөв хатуу эсвэл хязгаарлагдмал төсөв байх албагүй ба үүнийг зардлын төлөвлөгөө гэж ойлгож болно. Хэрэв та нэг төрөлд хэт их мөнгө зарцуулсан бол тухайн сард өөр ямар төрөл дээр зардлыг бууруулснаар алдагдлаа нөхөх боломжтой вэ гэдгээ тооцоолсон байх хэрэгтэй. Ингэснээр хэт өндөр зардал гаргаж, бизнесээ эрсдэлд оруулахаас сэргийлдэг.

Санхүүгийн боловсролоо дээшлүүлэх “Санхүүгийн алдагдалд хүргэдэг хамгийн аюултай 10 дадал” 3 өдрийн үнэгүй чэлленжэд бүртгүүлэн яг одоо оролцохыг хүсвэл

ЭНД ДАР!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>