Зорилгоо тодорхойлох SMART загвар

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилгоо тодорхойлох SMART загвар

Хаанаа болохгүй байгаагаа мэдэхгүй байна уу?

Бид болоод байгаа юм шиг хэрнээ цаанаа маш олон бэрхшээлтэй, асуудалтай амьдардаг. Үнэхээр болохгүй байгаа нэг асуудлын учрыг олсноор олон болохгүй байгаа зүйлсийн учир утгыг ойлгож эхэлдэг.

Хаанаа болохгүй байгаагаа мэдмээр байна уу? Өөрийнхөө болохгүй зүйлсийг анзаарч харах ухаантай болмоор байвал доорх "Тийм" товчлуурыг дараарай! 

Энэ бол зорилгоо тодорхойлоход ашигладаг түгээмэл аргуудын нэг бол SMART загвар юм. Бид шинэ жил, шинэ он гарахад шинэ зорилго тодорхойлдог.

Зорилго тодорхойлохдоо илүү аз жаргалтай гэхийн оронд “хэдэн цаг ажиллавал, ямар орлоготой байвал, яг юунаас, хэзээ, хэдий хугацаанд?” гэх мэтчилэн бүх зүйлийг хэмжиж илүү тодорхой болгож нарийвчилж болдог. Бүх биет задарч, атом молекул болж хуваагдаж чаддаг шиг аливаа ажил, зорилго бүгд хоорондоо авцалдаатай жижиг хэсгүүдэд задарч чаддаг. Тэр нарийн бүхнийг тодорхой харж хооронд нь эвлүүлж нийлүүлж байж таны зорилго илүү бодит амьдралтайгаа уялдаатай болдог. Бодит амьдралаас болж зорилгоосоо бүү няцаарай!

Зорилгоо хэт ерөнхий байлгахаас зайлсхийх маш чухал. Цаг хугацаагүй, үр дүнгээ хэмжих боломжгүй зорилго цагийн аясаар замхарч алга болох эрсдэлтэй.

Specific – Нарийн тодорхой

Measurable – Хэмжээстэй

Ambitious – Амбицтай

Realistic – Бодит байдалтай уялдаатай

Timed – Цаг хугацаатай

Амжилттай, нэр нөлөөтэй бүхий л алдартнууд зорилгоо хэмжиж түүнд хүрэх алхмуудаа нарийн тооцоолдог. Та ч гэсэн боломжтой ☺️

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: