Хүн өөрийн итгэж чухал гэж үзсэн тэр зүйлсийг баримталж түүндээ тохирсон тодорхой шийдвэр гаргадаг. Гаргасан тодорхой шийдвэрүүд бага багаар амьдралын чиг хандлагад нөлөөлж хийх үйлдэл хэрэгжүүлэх арга барилд тусгагдаж шинэ хэв маяг руу хувирч нэвтэрдэг. Шийдвэрээ гаргаж байгаа хүний ард тархи сонголтуудаа хийдэг. Шийдвэрийг дагаад дараагийн хариуцлагыг давхар үүрснийхээ ачаар шийдвэрийн ард бий болж болзошгүй бусад жижиг асуудлуудыг хамтад нь зохицуулж өөрийн мэдэлгүй өөр чанартай шийдвэрүүдийг гаргах ухамсрыг дайчилж гаргадаг.
Зарим шийдвэрүүд таатай үр дүнг авчирдаг ч, зарим нь таагүй харамсах сэтгэлийг бий болгох нь элбэг. Таатай нөхцөл бий болсон бол амжилт гэж нэрлэж болох ч, таагүй нөхцөл бий болсон бол үедээ түүнийгээ уналт маягаар хүлээн авч харамсах нь ч бий.
Шийдвэр гаргахын ид шид хүчтэй. Өдөр бүр шийдвэр гаргах нь өдөр бүр олон олон амжилтууд болон эерэг үр дүнг татах увдистай. Зарим тохиолдолд гаргасан шийдвэр болгон зөв байна гэж байхгүй.
Шийдвэр гаргахаасаа айж хойшоо суудаг хүмүүс бий. Ийм хүмүүс яах ёстой вэ? Хамгийн чухал нь яг одооны нөхцөл байдлыг үнэн мөнөөр харах чухал. Тэгвэл үнэхээр ийм хэцүү байдал үүссэн, би юу ч хийгээд нэмэргүй байна шүү дээ, хар л даа энэ төр засгийг, хар л даа надад тэр мөнгө нь ч алга, энэ хүүхдүүдийг сайн өсгөхийн хажуугаар яаж карьерээ өсгөнө гэж? гэж бодож байж болох юм.
Хүнд өөрт нь тохирох хэмжээний бэрхшээл өгөгддөг гэж ярьдаг. Таниас хэдий хэмжээний өөртөө зориулах цаг гарах тусмаа шийдвэр чинь илүү хүчтэй, зөв болж батаждаг.
Та өөрийнхөө бэрхшээлийг таньж, зөв шийдвэр гаргахыг хүсэж байвал танд барих онцгой бэлэг байна! Дасгалжуулалтын Академи шинэ жилийн бэлгийн багцуудыг санал болгож байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.