Амжилтад хэдий хугацаанд хүрч болох вэ? гэдэг нь хүн бүхэнд харилцан адилгүй. Тэр хугацааг богиносгож болох олон янзын аргууд бий. Хурдан амжилтад хүрэхийн тулд чадвараа хөгжүүлж болно. Хувийн амьдралын дасгалжуулагч, ментортой ажиллаж зөвхөн өөрийн нөхцөлд зохицсон арга стратегиэ хөгжүүлж болно.
Хохиролтой болгодог шалтгаануудаа бууруулж болно. Цаг алддаг стрессдүүлдэг зүйлсээ болиулах эрхтэй. Хийх шаардлагагүй зүйлээ хийхээ орхиж ч болно. Хэрэггүй жижиг сажиг зүйлсийн сатаарлаас зайлсхийж болно. Цагаа хэмнэж болно.
Хариуцлага үүрдэг сорилтуудаа ихэсгэж болно. Ачааллын даацаа нэмэгдүүлж болно. Анхаарал төвлөрүүллээ хөгжүүлж болно. Эрч хүч энергиэ өсгөн нэмэгдүүлж болно. Бусадтай харилцаж хамтран ажиллах арга замуудаар товч үр дүнгийн нөөцүүдийг нийлүүлж болно.
Цаг хугацааг товчлохдоо ухамсрын түвшин болон хувь хүний хөгжлөө алгасч болохгүй гэж бичсэн далд дүрэмтэй байдаг. Хүн ухаарах ёстой ухаарлыг олж авахгүй алдаагаа удаан давтах нь тэр хүнийг амжилтад хүрэх хурдцыг улам холдуулж, сааруулаад зогсохгүй уналтад орох шалтгаан үүсч, сэтгэл гутрал ичгүүртэй байдалд ч оруулах хурц аюул бий.
Хэтэрхий хурдацтайгаар бусдын дээр гарах гэж яарч гүйсэн хүн, яарвал даарна гэсэн нөхцөл үүснэ гэсэн үг. Ангал дээрээс унах эрсдлээ ч анзааралгүйгээр, хэзээ ч буцан сэхэхээргүй олон талын бүх асуудлынхаа үүр болэ хямрах ч нигууртай.
Хэтэрхий блгоомжилж, бусдын ард нуугдаж тэдний үгийн дор өөрийгөө гээж, босох ч тэнхэл олж авалгүйгээр, хэзээ ч өөрийн гэх юмгүй болтлоо олон хүний бэрхшээлүүдийн үүр уурхай болж цагаа алдсанаасаа болж сэтгэлзүйгээрээ хямрах ч нигууртай.
Амжилт өөрийн гэсэн хурдтай, өөрийн гэсэн философитой, өөрийн гэсэн сэтгэлзүйн цаг хугацаатайгаар урагшилдаг. Амжилтыг яаралгүйгээр хүн бүхэн бүтээх боломжтой. Таны одоогийн нөхцөл байдал ямар байгаагаас хамаарахгүйгээр ирээдүйдээ итгэж, боломжуудаа харах цаг хугацааг өөртөө олгоод үз!
Хэрэв та Дасгалжуулалтын Академийн үндсэн 3 хөтөлбөрийн оролцогч бол ЭНД ДАРЖ, ENTREPRENEUR MENTOR хөтөлбөрийн талаарх мэдээллийг аваарай!