Хүүхэдтэйгээ ойлголцохгүй хэцүү байна уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүүхэдтэйгээ ойлголцохгүй хэцүү байна уу?

Сэтгэлгээний гайхамшгийг мэдэрмээр байна уу?

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөртөө 7 дахь жилдээ бүртгэлээ зарласныг мэдсэн үү? Өөрийнхөө гал хүсэл эрмэлзэл, чин зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэн хөтөлбөрт оролцох боломжтой. Бид 3 сарын 15-ныг дуустал орой бүр УБ 19 цагт ҮНЭГҮЙ сургалт вэбинар хийж байна.

Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шидийг мэдэрч, дотроо нуугдаж буй хүчтэй хүнээ сэрээмээр байна уу?

Би бас та, бид хайртай хүмүүстэйгээ ойлголцохгүй, санал бодол зөрөлдөх үе цөөнгүй гардаг. Хүн бүрийн хүүхэд нас нь хэрхэн өнгөрсөн байдлаас хамааран түүний амьдралыг үзэх үзэл нь харилцан адилгүй байдаг.

Жишээ нь: Та аав ээжтэйгээ харилцан ойлголцоход ямар нэг асуудал гарч байна уу? Тэд үргэлж танд захиран тушаасан хэлбэртэй санагддаг уу?

Хүүхдийнхээ юунд дуртай, түүний амьдралын үнэ цэнийг та мэдэх үү? Танд маш сонирхолтой нэгэн мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Бид хайртай хүмүүсийнхээ хэлэх дуртай үг, үнэт зүйлийг мэдэх нь харилцаанд эерэг өөрчлөлт оруулна гэдэгт итгэлтэй байна.

Veteran (1922-1945)

Ажиллах хүчний дунд эзлэх хувь: 1%

Хүүхэд нас: Дайны дунд

Үзэл бодол: Үл итгэ, нууц хадгал

Шийдэл: Эрсдлээс хамгаалах

Үнэт зүйлс: Зориулалт, золиос

Манлайллын хэв маяг: Тушаал ба хяналт

Харилцаа: Нүүр тулах, тэмдэглэл

Дуртай үг: “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”

Baby boomers (1946-1964)

Ажиллах хүчний дунд эзлэх хувь: 13%

Хүүхэд нас: Дайны дараах бүтээн босголт

Үзэл бодол: Хамтар, зүтгэ

Шийдэл: Хөдөлмөрлөх

Үнэт зүйлс: Дүрэм, хамтрал

Манлайллын хэв маяг: Дүрэм журам

Харилцаа: Нэгдэл, бүлэг

Дуртай үг: “Зүгээр суухаар зүлгэж суу”

Generation X (1965-1979)

Ажиллах хүчний дунд эзлэх хувь: 29%

Хүүхэд нас: Сэтгэлгээний хувьсгал

Үзэл бодол: Хараат бус, эрх чөлөөтэй бай

Шийдэл: Амьдралын баталгаа бий болгох

Үнэт зүйлс: Эрх чөлөө, өрсөлдөх чадвар

Манлайллын хэв маяг: Хүчээр давамгайлах, илүүрхэх

Харилцаа: Тогтворгүй, үнэнч бус

Дуртай үг: “Нялуунаас шулуун”

Generation Y – Millenials (1980-1994)

Ажиллах хүчний дунд эзлэх хувь: 42%

Хүүхэд нас: Зах зээл

Үзэл бодол: Бие дааж, нийгэмд хувь нэмэр оруулах

Шийдэл: Ойлголцох, хэлэлцэх

Үнэт зүйлс: Амжилт, ёс зүй

Манлайллын хэв маяг: Боломж олгох, уриалах

Харилцаа: Олон нийтийн, чөлөөт

Дуртай үг: “Гялс хийгээд гялс таръя”

Generation Z (1995-2010 оны хооронд)

Ажиллах хүчний дунд эзлэх хувь: 15%

Хүүхэд нас: Сошиал орон зай

Үзэл бодол: Өөрт тав тухтай байх

Шийдэл: Хүлээцтэй байх, суралцах

Үнэт зүйлс: Өөрийн үнэ цэнийг бий болгох

Манлайллын хэв маяг: Influencer, нөлөөлөл

Харилцаа: Сошиал

Дуртай үг: “Зүрх дараарай”

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Мөнгө хариулт биш

Мөнгө хариулт биш
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: