Манлайлал гэж юу вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Манлайлал гэж юу вэ?

Та манай Бэрхшээл ба Боломж подкастыг мэдэх үү?

Дасгалжуулалтын Академи 2020 оноос Бэрхшээл ба Боломж подкастыг танд зориулан гаргаснаас одоог хүртэл нийт 58 подкастыг гаргаж, 87000 сонсогчтой болжээ. Хэрэв та манай подкастыг сонсож амжаагүй бол яг одоо subscribe дараад аваарай!

Хувь хүний хөгжилдөө анхаардаг хүн бүрийн заавал сонсох ёстой подкастуудыг сонсмоор байна уу?

Манлайлал гэдэг нь бусдад нөлөөлөх чадвар, хүн бүрт байгууллага, бүлгийн өмнө тавигдсан зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл төрүүлэх урлаг юм.

Өөрөөр хэлбэл, манлайлал нь хаашаа явах зүг чигийг заах луужин юм.

Удирдуулж байгаа хүмүүс зорилгодоо хүсээд зогсохгүй, түүнд хатуу итгэл үнэмшилтэй, шаргуу тэмүүлж байх нь манлайллын үр дүнгийн үзүүлэлт болдог.

Манлайлал нь дараах 2 хэлбэртэй байна.

1. Албан ёсны /удирдлага, менежер/

2. Албан ёсны бус /сайн дурын бүлгийн удирдлага/

Албан хэлбэрийн манлайлал гэдэг нь байгууллагаас албан ёсоор эрх мэдэл өгч, менежер, захирал эсвэл эрхлэгч зэрэг тодорхой албан тушаад эрхэлсэн удирдах ажилтан юм. Онолын хувьд эрх мэдлийн хэмжээ нь байгууллага дотор эзэлж байгаа албан тушаалын эзлэх байр сууриар тодорхойлогдоно.

Албан бус хэлбэрийн манлайлал гэдэг нь эрхэлсэн албан тушаалгүй боловч тодорхой бүлгийг удирдан чиглүүлж, хувийн зан чанар, ажлын арга барилаараа бусдад нөлөөлж, тэднийг манлайлан дагуулах үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг лидер ч гэж нэрлэдэг.

Удирдан манлайлах үйл ажиллагаа

Удирдан болон манлайлах үйл ажиллагааг зарим тохиолдолд адилтгаж үздэг боловч өөр ойлголт юм. Аливаа зохион байгуулагдаагүй бүлэгт манлайлагч байж болно. Харин удирдагч бол зөвхөн зохион байгуулагдсан хүмүүсийн дунд, зохион байгуулалтын бүтэцдээ тийм албан тушаал бий болгосон байгууллагад л байдаг.

Манлайллын хандлага чиглэл

Генетик онол: Манлайллын хамгийн эртний тайлбар бол манлайлах чадвар “ген” – ээр дамждаг гэж үздэг генетикийн хандлага юм.

Шинж төрхийн онол: Манлайлагч хүний бие бялдрын шинж /Дайчин шаламгай байдал, гадна байдал, ноён нуруу/ чадавхийн 4 шинж, хувийн 16 онцлог шинж чанар /зохицох чадвар, зоримог түрэмгий шинж, сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх итгэл/ ажилтай холбоотой 6 шинж /амжилтад тэмүүлэх, шаргуу уйгагүй шинж чанар, санаачлага гэх мэт/ нийгмийн 9 шинж чанар /хамтарч ажиллахад бэлэн байдал, хүмүүстэй аятай харилцаа тогтоох чадвар, захирамжлах авьяас зэргийг тодорхойлсон байдаг ажээ.

Зан байдлын хандлага: Хүний харилцааны хандлага нь хувь хүний үүрэгт бус, харин өөр дээр нь анхаарлаа төвлөрүүлж, хувь хүний сэтгэл санаанд тулгуурлан бүтээмжийг дээшлүүлэхийг зорьж байсан. Манлайллын энэ хандлагын зан үйлд төвлөрсөн байдал нь манлайллын гарал, үр нөлөөг гүнзгий харах боломж олгосон боловч, манлайлах хамгийн сайн арга барилыг эрэлхийж байгаа нь энэ хандлагын сул тал юм. Энэ хандлага нь манлайллын арга барилыг 2 хуваадаг.

Ажил үүрэгч чиглэсэн: Үүргийг тодорхойлох, ажлыг зохион байгуулах, хянах ажилтны ажлын үзүүлэлтийг үнэлэх зэрэг үүргийг гүйцэтгэх зорилгоор удирдагчдын авсан арга хэмжээг хамарна.

Ажиллагчдад чиглэсэн: Удирдагч өөрийн удирдлага дор байгаа хүмүүстэйгээ хэрхэн харилцаж, хандаж байгаа арга барилыг тодорхойлсон үйлдлүүдийг хамарна.

Дүгнэлт: Манлайлал бол төрөлхийн чадвар биш. Хүн амьдралынхаа туршид өөрийн тууштай хөдөлмөрөөрөө бүтээн бий болгож болох тусгай чадвар юм. Манлайлагч өөрөө хөгжиж, уулын оргилд ганцаараа зосдог хүн биш. Тэр өндөр уулын оргилд гарсныхаа дараа бусдыг тэр оргилд хүрэх боломжтойг сануулж, дуудаж, урамшуулж тусладаг хүн юм.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Leader ба Ego

Leader ба Ego
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: