Орлого өсөхгүй байгаа шалтгаан?
Ихэнх хүмүүсийн нийтлэг алдаа нь орлого өсгөх ёстойгоо олж харсан ч ямар алдаанаас болоод орлогоо өсөхгүй байгаа шалтгаанаа олж хардаггүй.
Дижитал эрин үед бид сошиал дээр ямар нэг байдлаар өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаас өөр арга замгүй болсон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Сошиалын дагагчаа өсгөх талаар мэдэж байгаа ч дагагчдадаа хэрхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах учраа олдоггүйд асуудлын зангилаа бий.
Эхлээд, community гэж юу гэсэн үг болохыг тодорхойлох гэж үзье. Community гэдгийг Монгол хэлнээ орчуулах гэж оролдвол, таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож дагагчаас дараагийн шат руу шилжих процессийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, таныг сошиал платформууд дээр дагаж буй (followers) танд итгэж худалдан авалт хийхэд бэлэн болсон сонирхогчдыг хэлнэ.
Олон дагагчтай байхаас гадна тухайн дагагчдыг танд итгэж цагаа зориулахад бэлэн болгосон тохиолдолд орлогоо хэд дахин өсгөх боломжуудаа та тодорхойлж сурна гэсэн үг.
Тэгвэл хэрхэн community гоо бүтээх талаар дараах зөвлөмжийг уншаарай.
1. Community зорилгыг тодорхойл
Коммунити бүтээж эхлэхээсээ өмнө бизнесийнхээ гол зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Та коммунитигээрээ дамжуулан нийгэмдээ ямар үнэ цэнэ өгөхийг хүсэж байна вэ? гэдгээ нарийн тооцоолоорой.
2. Хүн бүрийг угтаж авах
Коммунити бүтээн байгуулалтын хамгийн чухал талуудын нэг бол хүн бүрийг угтан авч, нэгдсэнд талархаж байгаа сэтгэгдэл төрүүлэх явдал юм. Энэ нь хүн бүр өөрийнхөөрөө байж, ямар ч шүүмжлэлгүйгээр санал бодлоо хуваалцаж чадахуйц хүртээмжтэй орчинг бий болгоно гэсэн үг юм.
3. Хүн бүрийн оролцоог дэмжих
Коммунити (групп гэж ойлгож болно) гэдэг нэг зүйлийн төлөө үзэл бодол, үнэт зүйлсээрээ нэгдсэн хүмүүсийн цуглуулга гэж ойлгож болно. Иймд хүн бүрийг оролцохыг уриалах нь чухал юм. Энэ нь та хүмүүсийг хүчээр оролцуулах ёстой гэсэн үг биш, харин гишүүд оролцоход хялбар, таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
4. Санал хүсэлтэд нээлттэй байх
Хэрэв та тухайн группээ цааш цэцэглэн хөгжихийг хүсч байвал эерэг болон сөрөг санал хүсэлтэд нээлттэй байх хэрэгтэй. Ингэснээр та группийн гишүүдийн мэдлэг боловсролыг тасралтгүй сайжруулж, тэдний хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулж чадна.
5. Амжилтыг хамтдаа тэмдэглэ
Эцэст нь хамт олныхоо амжилтыг хамтдаа тэмдэглэх нь чухал. Энэ нь гишүүдийн дунд бахархах, харьяалагдах мэдрэмжийг бий болгоход тусладаг бөгөөд хүн бүрийг хамт олны зорилгын төлөө үргэлжлүүлэн ажиллахад түлхэц болно.
Эдгээр зарчмуудыг баримталснаар та гишүүдийнхээ зорилгыг дэмждэг хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй коммунитиг бий болгож чадна.
Коммунитигоо хүчтэй барих тусам та орлогоо өсгөх найдвартай сууриа бий болгож байгаа хэрэг.
Бид тун удахгүй энэ нийтлэлтэй төстэй мэдээллийг танд хүргэх болно.