Эцэг эхчүүд бид үр хүүхдэдээ өгч чадах бүхнээ зориулдаг боловч завгүй амьдралын хэмнэл маань хүүхэдтэйгээ хөндий харилцаатай, ярилцдаггүй аав ээж болгох вий гэдгийг үргэлж анзаарах хэрэгтэй юм байна. Хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ сэтгэлээ нээн, хайрын нандин үгээ хуваалцсан бэ? Энэ сэдвээр Гэр бүлийн харилцааны ментор Ч.Цэрэндолгортой чин сэтгэлийн яриа өрнүүлснийг хүлээн авч сонсоорой.
- Яагаад эцэг эх, хүүхдийн болзоо зохион байгуулж эхэлсэн талаар
- Өсвөр насны хүүхэд яагаад аав ээжээсээ хөндий, ярих хүсэлгүй болчихдог вэ?
- Хүүхдэдээ хэрхэн чанартай цаг зориулах вэ?
- Хөндий болчихсон гэр бүлд энэ асуудлаа шийдэх ямар боломжууд байж болох вэ?
- Дасгалжуулалтын Академийн “Гэр бүлийн Динамик” хөтөлбөрийн үр дүн
- Харилцаа өөрчлөгдөх үед хүүхэд дээр гардаг бодит үр дүн
- Гэр бүлийн харилцаагаа тордсоноор бидэнд ирэх өгөөж юу вэ?
“Гэр бүлийг хөрс гэж төсөөлбөл үр хүүхэд маань энэ хөрсөн дээр соёолон ургах цэцэг байх нь. Үзэсгэлэнтэй цэцэг ургуулах уу? эсвэл ус тэжээлээр дутсан шарилж болгох уу? Хонгорхон үрсийгээ урмын үг, хайрын нандин сэтгэлээр үргэлж усалж тордож байя.
Ч.Цэрэндолгор менторын Эцэг эх, хүүхдийн болзооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ пэйжтэй нь холбогдоорой!
Дасгалжуулалтын академийн “ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөрийн талаар танилцуулах үнэ төлбөргүй вэбинарт оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!
Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053