Санхүүгийн асуудал гэж юу юм бэ? Өөрийн хувийн санхүүгийн асуудлаа зохицуулж чаддаггүй юу? Гэр бүлтэй болоход ялгаагүй л энэ бэрхшээл байх нь ойлгомжтой. Нөхрөөсөө хараат, гэртээ хүүхдээ хардаг залуу ээжүүдэд ялангуяа энэ бол маш чухал сэдэв.
Гэртээ гэр орны аар саар ажлыг хийж, ямар ч үнэ цэнэгүй мэтээр бид өөрийгөө дутуу үнэлдэг. Харин тэрний оронд гэртээ байх хугацаандаа өөртөө байгаа боломжийг анзаарахгүй гээгдүүлэх тохиолдол цөөнгүй. Байгаа боломжоо бид мэддэггүй. Төдийлөн анхаарч хардаггүй.
Эрэгтэй хүн эхнэр авч гэр бүл зохиохдоо өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэрдэг. Тэр юу хийдгээрээ бахархаж, түүгээрээ дамжуулж боломжийн санхүүгийн нөөцтэй болсон үедээ илүү өөртөө итгэлтэйгээр эмэгтэй хүнийг эхнэр болгож гэр бүлийнхээ эзэн шиг эзэн нь байж чаддаг. Эмэгтэй хүн ч ялгаагүй, бас иймэрхүү төстэй хэрэгцээгээ хангаж чадахын тулд өдөр бүр хичээж зүтгэдэг нь ойлгомжтой.
Эрэгтэй хүн мөнгөнөөс болж их шаналдаг. Өөрийнхөө хэрэглээг зохицуулж чадахгүйгээсээ болоод архинд толгойгоо мэдүүлж байгаа эрчүүд нийгэмд олноороо байж байдаг. Амьдралын таатай зүйлүүдийг болгоё бүтээе гэж боддог боловч түрийвчиндээ байгаа мөнгөө зөв хэрэглэж мэддэггүй. Түүнчлэн Бид өөрөөсөө харамлаж гэр бүлдээ байгаагаа зарцуулдаг. Өнөөдөр мөнгөгүй бол маргааш яг л тухайн мөнгөгүй цэг дээрээ тогтсон хэвээр байдаг нь харамсалтай.
Хайртай хүнээ үнэлж хүндэлж бага ч гэсэн гэртээ зарцуулж байгаад нь талархаж, гэр бүлийн хэтийн төсвөө нүүр нүүрээ харж байгаад боловсруулах нь чухал. Түүнчлэн гэр бүл гэдэг хамтдаа хөгжихийн нэр болохоос та ганцаараа эсвэл таны хайртай хүн ганцаараа л хөдөлмөрлөх ёстой гэсэн үг огт биш. Нэгнээсээ хамааралтай биш, харин ч хамтарч ирээдүйн сайн сайхан, аз жаргалын түлхүүрээ эзэмших санхүүгийн тэгш эрх, нэгнээ хүндэлж, бахархдаг харилцааг эрхэмлэж дадаарай.
Илүү ихийг ярилцлаганаас сонсоорой!