Эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Энэ мөчийн мэнд! 🙂 Гайхалтай юу? Манайхаан..
Бэрхшээл ба Боломж цуврал подкастны 3 дахь дугаарыг хүлээн авна уу. Секс хүний амьдралд заавал байх ёстой хамгийн дотно харилцааны нэг.
Харин яг амьдрал дээр бидний сексийн харилцаа хэр зөв байдаг вэ? Бид яг амьдрал дээр нэгнээ “ЭРҮҮЛ” гэх харилцаагаар хайрлаж байна уу? гэдгийг энэхүү ярилцлаганаас хүлээн авч сонсоорой.
Хэрэвзээ таагүй харилцаа өрнөөд байвал хамтдаа шийдэх арга барилд суралцаарай.
Бид болохгүй зүйлсийг мэдсээр байж нэг л анхааралгүй орхих нь хор уршгийг авчирдаг. Харамсалтай биш гэж үү??

Яагаад энэ бүх асуудал бий болсон бэ? Өнөө л бидэнд түгээмэл байдаг нэгнээсээ “нэрэлхэх” зан.. Үүнээс болж энэ бүх сексийн эрүүл бус харилцаа бий болдог.
Боломж үргэлж байдаг гэдгийг мэддэг хүн л ямар ч үед шийдвэрлэх аргачлалаа хайж байдаг. Бэрхшээл тохиолдоход зугтдаг биш, Боломж байгаа гэдэгт итгэдэг нэгэн байгаарай.
Өөрийнхөө үнэ цэнийг мэдрээгүй, өөрийгөө үнэлээгүй үедээ өөрийг нь хуурсан ч хажуудаа байлгахыг зөвшөөрөх тохиолдол амьдралд олонтаа..
Түүчлэн энэ асуудлыг байдаг л нэг зүйл гэж битгий хараач. Өөрийг чинь хайрладаг, хүндэлдэг нэгэн өөрийг чинь хуурдаггүй. Хууралт заавал байдаг л мэтээр өөртөө хэзээ ч бүү итгүүл.
Эрүүл бус харилцааг таслан зогсоогоорой. Энэ харилцааг хэн аврах боломжтой вэ гэж үү?? Чамаас өөр хэн ч биш, энэ бол чиний амьдрал бас чиний л сонголт.. Өөрийгөө хайрла. Дараа нь өөртөө л итгэ. Ингэж чадвал чамайг хайрлаж ойлгодог үнэнч харилцаагаа насан туршид чинь үргэлжлэх болно.
Өдөр бүр харилцааныхаа доголдлолыг засах гэж хичээгээрэй.
Хаана ч байхгүй гайхалтай авъяастай нэгэн гэдэгтээ итгэ.
Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна.
ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИ

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>