Мөнгөний бэрхшээлээ хэрхэн шийдэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мөнгөний бэрхшээлээ хэрхэн шийдэх вэ?

Та манай Бэрхшээл ба Боломж подкастыг мэдэх үү?

Дасгалжуулалтын Академи 2020 оноос Бэрхшээл ба Боломж подкастыг танд зориулан гаргаснаас одоог хүртэл нийт 58 подкастыг гаргаж, 87000 сонсогчтой болжээ. Хэрэв та манай подкастыг сонсож амжаагүй бол яг одоо subscribe дараад аваарай!

Хувь хүний хөгжилдөө анхаардаг хүн бүрийн заавал сонсох ёстой подкастуудыг сонсмоор байна уу?

Мөнгөний бэрхшээлээ хэрхэн шийдэх вэ?

Бид мөнгөнөөс үүдэлтэй маш их асуудал, бэрхшээл дунд амьдарч байна.  Бид мөнгөгүй учраас хавханд орсон мэт амьдардаг. Мөнгөнгүй учраас амьдралдаа хийж болох зүйлсээ хязгаарлаж байдаг. Аливаа зүйлийг хийх боломжтой эсвэл боломжгүй эсэхийг мөнгөнөөс шалтгаалж шийддэг.
Мөнгөгүй хүмүүс ихэвчлэн өөртөө итгэлгүй байдаг. Энэ бүхэн танд танил сонсогдож байна уу?
Нэгэнт итгэлээ алдчихсан хүмүүст үүнээс дээр амьдрах боломж байгаа гэдэгтээ итгэж чадахгүй болсон байдаг. Таныг хараахан тийм байдалд ороогүй гэж найдья. Та өөрийнхөө үнэ цэнийг олж харвал танд сайн сайхан амьдрах боломж бий гэдгээ олж харах болно.
“Та оюун ухаандаа багтааж, итгэж чадаж байгаа бүх зүйлээ бүтээж чадна” -Напалеон Хилл
Мөнгөний асуудал бол бас л бидний хяналтанд байдаг зүйл. Та ямар ч хэмжээний орлоготой байж болно. Гол нь та өөрт байгаа мөнгөө хэрхэн зарцуулах, ашиглах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
  1. Та яагаад мөнгөтэй болох ёстой вэ?
  2. Гэр бүлийнхнээ дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдруулахыг хүсч байна уу?
  3. Та мөнгөтэй болоод гоё машинтай, сайхан байшинтай болохыг хүсч байна уу?
  4. Таны хийсэн бүтээснийг хүмүүс дурсан санах, харах юмтай байж өөрөөрөө бахархахыг  хүсч байна уу?
  5. Эсвэл та мөнгөтэй болоод бусад хүн танаас үлгэр дуурайл авч, суралцаасай гэж хүсч байна уу?

Эдгээр асуултанд хариулаад мөнгөтэй болох ТУУШТАЙ зорилгыг өөртөө тавиарай.

  • Одоо авч байгаа цалингаа өсгөх аргуудыг ол.
  • Өөрт байгаа боломжуудыг олж харахад суралц.
  • Өр зээл тавихдаа сайн судалж, төлөх боломжтой эсэхээ нягтал.
Та мэдлэггүйгээсээ болж нэг л буруу сонголт хийхэд мөнгөгүй болох их амархан. Тиймээс санхүүгийн сахилга батад одооноос суралцаж эхлээрэй.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Leader ба Ego

Leader ба Ego
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: