Blog

HomeWebinarЭрүүл мэндийн асуудал
55

Эрүүл мэндийн асуудал

Бид эрүүл байхыг сонгож чадна

Зорилгодоо хүрч, хүссэнээ биелүүлэхэд эрүүл мэнд зайлшгүй чухал. Эрүүл байх эсэхээ бид сонгож чаддаг, эрүүл мэнд бидний хяналтанд байдаг зүйл юм.
Үүнийг мэдсээр байж буруу хооллож, амьдралын буруу хэвшлээр бид амьдарсаар л байна. Та үүнийг өөрчилж чадна.
Хүссэн зорилгодоо бид эрүүл байж л хүрч чадна. Бид өөрсдөө мэддэг мөртлөө эрүүл мэндээ хохироох зүйлсийг хийсээр л байдаг…
Одооноос эхлээд зөв хоолло, дасгал хөдөлгөөн хий. Эрүүл байх боломж бидний эргэн тойронд зөндөө бий. Тэдгээрийг ашигла.
Эрт хөгшрөлтийн талаар танд хэдэн зүйл хэлье
Монголчуудын дундаж наслалт бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага. Манайхан 40 хүрээл өөрсдийгөө хөгшчүүлийн тоонд оруулаад эхэлдэг. Өөрсдийгөө ах захаар дуудуулах гэж их хичээнэ. 70, 80 хүрсэн хүмүүсийг үхэх дөхсөн хүмүүс мэт өрөвдсөн харцаар харна. Барууны орнуудад хүмүүсийн сэтгэлгээ өөр, тэдгээр 70 80 хүрсэн хүмүүс машин унаж, итнернэт ашиглаж байгаа нь чөлөөтэй 10, 20 жил амьдрах сэтгэхүйтэйг нь харуулна.
Монголчууд бид сэтгэлгээрээ хөгширдөг хүмүүс. Амьдралаа зохицуулаад, хоол хүнсээ тааруулж хэрэглээд биеэ гамнаад явбал Монголчууд маань гадныхан шиг 100 биш юмаа гэхэд 80 насална гэдэгт итгэлтэй байна.
Үүний тулд
  1. Одоогийн насаа өөдрөгөөр харж сур
  2. Дахиад хэдий хугацаанд бүтээж бий болгох чадвартай байна  гэдгээ тооцоол
  3. Ирээдүйгээ өөрийнхөө дуртай зүйл хийхэд зарцуулахаар тооцож эхэл
  4. Залуу хүмүүстэй ойрхон байж тэдэнтэй цагийг өнгөрөө
  5. Залуу хүн шиг аашил
  6. Хөгшин гэдэг ойлголтоо өөрчил
  7. Бусадтай эвтэй бай
  8. Ус сайн уу
  9. Бясалгал, иогийн дасгал хий
  10. Зорилго тэмүүлэлтэй бай
  11. Эрүүл мэнддэй хариуцлагатай бай.

“Бэрхшээл ба боломж” номны хэсгээс…

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.