Би яг яах вэ?

Сэтгэлгээний гайхамшгийг мэдэрмээр байна уу?

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөртөө 7 дахь жилдээ бүртгэлээ зарласныг мэдсэн үү? Өөрийнхөө гал хүсэл эрмэлзэл, чин зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэн хөтөлбөрт оролцох боломжтой. Бид 3 сарын 15-ныг дуустал орой бүр УБ 19 цагт ҮНЭГҮЙ сургалт вэбинар хийж байна.

Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шидийг мэдэрч, дотроо нуугдаж буй хүчтэй хүнээ сэрээмээр байна уу?

Би юу асуухаа мэдэхгүй байна би яавал дээр вэ

Амьдралд заримдаа хаашаа зүглэхээ ч мэдэхгүй төөрөх үе бишгүй гардаг. Өнөөдрийн видеогоор өөрт нь тохиолдсон олон асуудал дундаа төөрөөд яг яах учраа олохгүй байгаа нэгэн бүсгүйн захидалд хариулт өгсөн юм. 
Нөхөр нь өвчний улмаас ажил хийх боломжгүй болсон, нөхрөө болон хоёр хүүхдээ асрахын хажуугаар ажил хийх хүнд байсан учраас ажлаасаа гарчихсан. Одоо аав, ээжүүдийнхээ тусламжаар амьдардаг ч санаа зовоод хэцүү байгаа, энэ байдлаасаа гарах учраа олохгүй нэгэн бүсгүй бидэнд хандсан юм. 

Хариулт

1. Одоо байгаа байдлаа мотивац болгох уу сэтгэл гутрал болгох уу? Харж байгаа өнцгөө өөрчлөөд үз.
2. Итгэл бол бэрхшээлээс гарах гарц.
3. Айдсаараа удирдуулснаас болоод ажлаасаа гарах шийдвэр гаргажээ. Илүү орлого олохын тулд илүү сайн ажиллах гэж хичээх хэрэгтэй. Бэрхшээлээсээ гарах итгэлээрээ удирдуулж хүчтэй болох шийдвэр гаргаарай.
4. Өөрийгөө өрөвдөх үү эсвэл хүч чадал суух уу?
5. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаа эргэж хар. Өөрийгөө амжилттай хүн гэдэг талаас хараарай.
6. Үүл хэдий бүрхдэг ч нар гардаг. Амьдралыг чинь бүрхсэн үүлийг алга болдог гэдэгт итгэ. Айдсаар амьдралаа битгий удирдуул.
7. Эргэлзээ бол сайжруулалт хийх дохио. Хүмүүст чамд эргэлзээтэй хандвал юунд сайжруулалт хийхээ олж мэд.
8. Буруу зөв гэсэн харьцуулалт – Буруу юу зөв үү гэдэг нь таны харж байгаа өнцгөөс шалтгаалдаг учраас байнгын зүйл биш. Тиймээс буруу зөв гэдгээс битгий ай.
9. Юу хүсч байгаагаа тодорхой болго. Бусадтай өөрийгөө битгий харьцуул. Бусдын зам бол чиний зам биш.
10. Нөөц бололцоогоо зохицуулж сур. Чамд байгаа нөөц бололцоогоо чи зохицуулаагүйгээс өөрийгөө хүнд байдалд оруулж байх магадлалтай.
11. Нөхөртөө итгэ. Эмэгтэйчүүдийн олон эргэлзээ нөхрийн тань сэтгэлзүйд нөлөөлж байдаг учраас нөхөртөө итгэ. Түүний нуруунд боломжтой ачааг нь үүрүүл.
12. Хийхээс өөр арга замгүй гэсэн итгэлээр хар.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Мөнгө хариулт биш

Мөнгө хариулт биш
{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>
%d bloggers like this: