Гадаадад сурах хэцүү байна, яаж амжилттай сурах вэ?
Гадаадад сурах хэцүү байна, яаж амжилттай сурах вэ?
Бидэнд ирүүлсэн дараагийн асуултынхаа хариултын чамтай хуваалцах гэж байгаадаа баяртай байна.
“Таны ном нэвтрүүлгүүд надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. Тэгээд би бэрхшээлээ боломж болгох сарын аянд хожуу нэгдсэн ч зориглон тан руу захидал илгээж байна. Би солонгост бизнесийн удирдлагын чиглэлээр магистрантурт суралцаж буй ганц бие ээж байна. Ирээд 2 сар гаруй болж байна. Одоо 1-р семестер юм. Миний танаа хүсч буй зөвлөгөө бол би монголд байхдаа солонгос хэл сурсан, энд ирээд шууд солонгос хэл дээр хичээлээ хийж байгаа юм. Миний бакалаврын мэргэжил бол солонгос хэл төгсөөд мэргэжлээрээ сайн ажиллаагүй, сургуулиа төгсөөд хүүхдээ төрүүлээд, солонгос хэлээ ойр зуур ашиглаж байсан юм. Тийм болохоор бизнесийн удирдлагын талаар суурь мэдлэг бага болохоор би хичээлээ ойлгохгүй байгаа юм. Хэлний мэдлэг бас муу болохоор хичээл төдийгүй харилцан яриаг ч сайн ойлгохгүй байна. Хичээл хийхдээ бүгдийг нь нэгбүрчлэн уншаад ойлгохгүй, монголоор хичээлтэй холбоотой материал бараг олдохгүй юм. Хүүхдээсээ гэрийнхнээсээ хол хэдий ч магистрантурт амжилттай суралцаж монголдоо буцаж очоод амжилттай ажиллаж амьдарна гэж зорьж ирсэн боловч энэ бүхэн амаргүй л байна. Надтай адил өөр оронд очиж анх суралцаж буй бүх хүмүүст ийм асуудал тулгардаг уу? тэгээд яаж энийг даван туулж хичээлдээ сайн суралцаж явдаг юм бол? Энэ талаар та надад тусалж зөвлөгөө өгөөсэй гэж хүсч байна. Таныг хүндэтгэн бишрэгч Э.Эрдэнэсувд“
Миний хариулт
- “Амархан байсан бол хүн болгон хийх байсан” Тэр бүр монголчууд маань гадагшаа гарч суралцаад байдаггүй.
- Энэ бэрхшээл бол гадагшаа суралцахаар зорьсон хүн болгонд тулгардаг бэрхшээл. Ийм үеийг би ч бас туулж өнгөрүүлсэн. Хэрэв та гадаадад суралцаж байгаа бол танд ч гэсэн ийм асуудал байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэсувдын хувьд тухлаг бүсээсээ гарчихсан байгаа учраас тийм ч амаргүй. Ийм үед өөрийгөө өрөвдөж суулгүй ирээдүйгээ, зорилгоо бодитоор төсөөл.
- Төсөөл – Итгэ – Бахарх – Зорь – Алх.
- Сурч боловсрох боломж байгаад талархаж бай.
- Сурч чадахгүй үед ямар хор уршиг учрах вэ гэдгээ сайн бодох нь чамд их өдөөлт болж өгнө.
- Сурах барилаа олж ав.
- Бүх зүйл өөрийн учир шалтгаантай.
- Анхаарлаа төвлөрүүлж, бодлоо цэгцэл.