Амжилтын орон зай
“Бэлэн болохыг бүү хүлээ, бэлэн болгохын тулд алхам хий” -Мэргэн үгсийн чуулган
Хэрэв танд амжилтын төлөө ямар нэг үйлдэл, алхам хийх шаардлага байхгүй бол өглөө орноосоо ч босох шаардлага байхгүй. Амжилтын төлөө ямар нэг алхам хийхгүй бол таны мэдлэг, туршлага ч танд хэрэг болохгүй.
Танд мөнгөгүйн бэрхшээл тулгарч, та мөнгөтэй болохыг хүсч байна гэж бодъё. Тэгвэл хэрхэн мөнгөө өсгөх аргыг та хайж эхэлнэ. Дугуй дугуйгаа олно гэдэг шиг мөнгө ч мөнгөө татдаг. Өөрт байгаа багахан мөнгөө ашигтай хөрөнгө оруулалтанд зарцуулах боломжийг та олж харжээ. Хэрэв та санхүүгийн мэдлэгтэй байгаад ашигтай зүйл хөрөнгө оруулж чадсан бол та мөнгөө өсгөж, хүссэн зүйлдээ хүрч чадна.
“Амжилт эзнийхээ гараар бүтээгддэг” -Мэргэн үгсийн чуулган
Амжилтанд хүрсэн бүх хүн санаатай болон санамсаргүйгээр ижил 4 аргыг ашигладаг.
- Юу хүсэж байгааг тодорхойл. Зорилгоо тодорхой болго.
- Үйлдэл хий. Зүгээр л хүсээд суугаад байвал хүссэнээ авахад хангалтгүй.
- Юу болж байна, юу болохгүй байгааг анзаар. Болохгүй байгаа зүйлд энергээ зарцуулах хэрэггүй.
- Уян хатан бай. Хүссэнээ авах хүртлээ хийх аргаа өөрчил.
Тэнгэрийн хязгаар шиг агуу том амжилтын төлөө тэмүүл. Учир нь боломжгүй зүйл гэж байдаггүй. Бүх юм боломжтой. Харин та гараа сунгаад авах эсэхээ шийдээрэй.
/Бэрхшээл ба боломж номноос…. /